sonin.mn
ПАРИС. /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон даваа гарагт тус улсын шинэ Ерөнхий сайдаар Элизабет Борныг томилжээ. Өдгөө 61 настай Э.Борн Тээвэр, экологи, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан юм.
 
Тэрбээр Ерөнхийлөгч Франсуа Миттераны бүрэн эрхийн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Эдит Крессоноос /1991-1992/ хойш энэхүү албан тушаалыг хаших хоёр дахь эмэгтэй болж байна.
 
Э.Борн 2020 оны долоодугаар сараас хойш Францын Засгийн газрыг тэргүүлж, даваа гаргийн өглөө албан тушаалаасаа огцорсон Жан Кастексын халааг авах юм. Э.Макрон ерөнхийлөгчийн сонгуульд дөрөвдүгээр сарын 24-ны өдөр ялалт байгуулснаас хойш Засгийн газарт халаа сэлгээ хийх нь тодорхой болоод байжээ.
Түүний таван жилийн хугацаатай хоёр дахь бүрэн эрхийн хугацаа бямба гарагт албан ёсоор эхэлсэн юм. Социалист намын гишүүнээр удаан хугацааны турш ажиллаж байсан Э.Борн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Э.Макроны төлөө саналаа өгсөн бөгөөд хожим нь төвч үзэлт “La Republique en Marche” намд элссэн байна. 
 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг