sonin.mn
ПАРИС. /LCI/. “Европын холбооны гишүүн орнууд ОХУ-аас газрын тос импортлохыг хориглох Европын комиссын саналын талаар энэ долоо хоногт тохиролцоонд хүрч магадгүй” хэмээн Францын Европын асуудал эрхэлсэн сайд К.Бонн мэдэгджээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “энэ долоо хоногт тохиролцоонд хүрч магадгүй. Бид чадах бүхнээ хийж байна. Ерөнхийлөгч Э.Макрон мягмар гарагт Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нартай утсаар ярьсан” гэв.
 
Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар даваа гарагт уулзаж, ЕХ-ны ОХУ-ын эсрэг авах шинэ хориг арга хэмжээний талаар ярилцсан юм.
 
ЕХ-ны 27 гишүүн орон санал нэгтэйгээр батласны дараа шинэ хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болох бөгөөд энэ нь ОХУ, Украины дайн эхэлснээс хойш зургаа дахь удаагийн хориг болж байна.    
 
 
 
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг