sonin.mn
НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей Чех улсыг тус байгууллагын Хүний эрхийн зөвлөлд оруулах санал хураалтыг мягмар гарагт явуулжээ. Чех улс нь Украины асуудлаарх Ерөнхий Ассамблейн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн тусгай чуулганаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ОХУ-ыг хасах тухай Барууны орнуудын тогтоолыг баталсны дараа Зүүн Европын бүлэг орноос дэвшүүлсэн цорын ганц нэр дэвшигч байсан юм.
 
Шинэ улсыг зөвлөлд оруулах тухай шийдвэрийг батлахад олонхын 97 санал шаардлагатай байсан бөгөөд санал хураалтыг нууцаар явуулжээ.
 
Чех улс 157 санал авч, 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна. Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын тогтолцооны засгийн газар хоорондын байгууллага юм. 2006 онд Хүний эрхийн комиссын оронд байгуулсан тус зөвлөл нь 47 улсаас бүрдэх бөгөөд Ерөнхий Ассамблейгаас нууц шууд санал хураалтаар гурван жилийн хугацаатайгаар сонгодог.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг