НУР-СУЛТАН. /RT/. Бүгд найрамдах Казахстан Улсад үймээн самуун дэгдсэний дараа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарласан онц байдлын дэглэмийн үйлчлэх хугацаа нэгдүгээр сарын 19-ний шөнө дунд дуусгавар болжээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нэгдүгээр сарын 5-нд онц байдал зарласан билээ. Эхлээд Мангистау муж, Алматы хотод, дараа нь бүгд найрамдах улс даяар онц байдал зарласан юм
Казахстанд онц байдлын дэглэмийн үеэр 23.00-07.00 цаг хүртэл хөл хорио тогтоож, бүс нутгуудад нийтийн хэв журам, ялангуяа чухал объектуудын хамгаалалтыг чангатгасан. Эрх баригчид хөдөлгөөнийг хязгаарлаж, хүчнийхэнд баримт бичгийг шалгах, хүн, автомашиныг нэгжих эрх олгожээ. Онцгой байдлын бүсэд зэвсэг, сум худалдаалахыг хориглож, эм, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундааны эргэлтэд онцгой дэглэм тогтоосон байна.
Нөхцөл байдал сайжрахын хэрээр онц байдлын дэглэмийг бүс нутгийн хэмжээнд цуцалсан бөгөөд 10 мужид хугацаанаас өмнө цуцалжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч холбогдох зарлигт гарын үсэг зурсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ардчилал хүний эрхийг дэмжиж жагссан бол барууны ардчиллыг өмчлөгч мөнгө санхүүгийн эзэдийг дэмжиж байгаатай адил.
Казакыг манай улс шиг дампуу ардчилсан баян бурд болох нь гэтэл тэгсэнгуй !!
Хасагстаны засгийн газраас баримтат киноны уран бүтээлчдийг манайд ирүүлж дүр эсгэсэн хуурамч ардчилал улс орныг яаж сүйрүүлдэг, ардчилсан гамингууд гэж ямар хорлонтой харийн дайсны гар хөл болсон дайснууд байдаг тухай кино хийж ард түмэндээ үзүүлэх хэрэгтэй.Ухаантай ард түмэн бол энэ худлаа ардчилал донгоссон новшнууд хэн болохыг мэдэж аваад зөв замаар замнах биз.