ВАШИНГТОН. /RIA Novosti/. Украины байдал хурцадсан тохиолдолд ОХУ болон тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиний эсрэг авах шинэ хориг арга хэмжээний тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхимын олон улсын харилцааны хорооны дарга Роберт Менендес тэргүүтэй 25 гишүүн танилцуулжээ.
Тус хорооны цахим хуудсанд дурдсанаар, уг баримт бичгийг “Украины тусгаар тогтнолыг хамгаалах тухай хууль” гэж нэрлэсэн байна.
“Ерөнхийлөгч Путин, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, командлагч нар зэрэг албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах шаардлагатай байна” гэж хуулийн төсөлд дурджээ.
Үүнээс гадна, сенатчид ОХУ-ын анхдагч болон хоёрдогч өртэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох, түүнчлэн санал болгож буй санхүүгийн байгууллагуудаас дор хаяж гуравт нь хязгаарлалт тавихыг санал болгосон байна. Эдгээр нь Сбербанк, ВТБ, Газпромбанк, ВЭБ.РФ, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, Москвагийн зээлийн банк, Альфа-банк, Россельхозбанк, "ФК Открытие", Промсвязьбанк, Совкомбанк, Транскапиталбанк здэрэг банкууд юм.
Өөр нэг заалтад “санхүүгийн мэдээлэл солилцох тусгай үйлчилгээ үзүүлэгчдэд (жишээлбэл, SWIFT)” хориг арга хэмжээ авахыг санал болгожээ.
Төсөлд мөн байдал дордсон тохиолдолд 2022 оны санхүүгийн жилд Киевт 500 сая ам.долларын яаралтай тусламжийг нэмж олгохоор тусгасан байна.
Энэхүү хуулийн төсөл нь Украины эргэн тойрон дахь байдал хурцадвал Оросын эдийн засгийг "сүйрүүлэх үр дагаварт хүргэхэд" АНУ бэлэн байгаа тухай "тодорхой дохиог илгээнэ” гэж хорооны цахим хуудсанд цохон тэмдэглэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Бараг арав хорь дохь удаагаа хориг арга хэмжээ авч байгаа биз дэ ! Хэн ч тоохгүй ! Харин тэрний оронд амёрикийн 50000 цэргийг зүүн укрианд оруулсан нь дээр байх !!
ОХУ гэж европын орнууддаа шоовдорлогдсон орон юм шиг санагддаг.
ОХУ-д ямагт хориг тавьж байх юм. Энэ улс тийм түрэмгий орон юм уу? Эсвэл АНУ тэргүүтэй орнууд хавчин, гадуурхдаг юм уу? Украин гэдэг орон яагаад үргэлжийн будлиантай байдаг болчихсон юм бэ?
юу тарина түүнийгээ хурааж авдаг
Оросоор \ одоо бүр путинээр \ оролдох нь АНУ хөгшин ёвропын \ тэр тусмаа зүүн\ орон зайг мөрөөдөөд байгаагийн өдөөлт ... Ж нь , Украйн , балтийн улсуудыг үнсэн товрог болгочихлоо гэхэд америкад ёвропын орон зай ирэх үү ...
Цөмийн дайнаар л шийдэгдэнэ дээ. Хэрэв дайн болох юм бол хүн төрөлхтөнд шийдээд байх асуудал үлдэхгүй амар болох байх
ANU huiten dainii ueiin bodlogoo heveer hadgalan Evropiin ulsuudaar demjuulen delhiid noerhoh sanaagaa heregjuuleh gej l Orosiig havchij bgaa ni ter. Saindaa Ukrainii asuudlaar horig taviad bgaan bish sh dee. Orosiin hild NATO-iin tsereg zevsgiin baazuudaa oirtuulah l gej hicheej bgaa yum. Oros harin huleetstei bgaa shuu. Hogshin Evropiin ihenh ornuudiin zasgiin gazruud ni ANU-iin tald zogsoj bgaa ch ur dungui gedgee oilgodoggui ni haramsaltai. Orosiin ergen toironii hild tsergiin baazuudaa oirtuulah l bodlogo ANU barij bgaa ni nuuts bish. Gehdee Azid Orosoos gadna Hyatad, Enetheg gesen ulsuud bgaag martaj bolohgui dee Amerikuudaa
Орос үнэхээр цөмийн зэв сэгтэй л юм бол одоо л хэрэглэдэг цаг ш дээ!! Эсвэл юу ч байдгүй юм уу?? Цаана чинь Оросыг сүйрүүлэнэ гэж ил тод зарлан тунхаглаад бн ш дээ!! Сүйрэхгүйн тулд л зэв сэг бүтээсэн баймаар юм??
Олон улсын асуудал дэлхийн эдийн засаг худалдааг АНУ ОХУ Хятад гэх гүрнүүдээр шийдүүлмээр байна. Эдгээр гүрнүүд зөвхөн хувийн ашиг сонирхол хувийн эрх ашиг олон улсад нөлөөгөө тогтоох гэж хоорондоо өрсөлдөж олон улсыг хохироож байна. Олон улсын асуудал дэлхийн эдийн засаг худалдааны байгаль орчны асуудлыг зөвхөн европ ази хоёр тив шийддэг болох нь хамгийн зөв арга гэж бодож байна.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)