Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийн оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна.
Энэ удаа Ардын Их Хурлын 317 дугаар тойргоос сонгогдсон депутат Дашдоржийн Мандахтай уулзаж, ярилцлаа.
-Таныг Үндсэн хууль батлалцсан залуу үеийн төлөөллийн нэг байсан гэж сонслоо. Тухайн үед хэдэн настайдаа депутат болж байв?
-Миний хувьд аав, ээжийнхээ төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сум буюу Ардын Их Хурлын 317 дугаар тойргоос нэр дэвшсэн. Залуучуудын байгууллагад ажилладаг, 31-хэн настай залуу анхны ардчилсан сонгуульд нэр дэвшиж байлаа.
Надтай Нэргүй гэж сум, нэгдлийнхээ даргын албыг 30 шахам жил хашсан маш мундаг, орон нутагтаа нэр хүндтэй хүн өрсөлдөж байв. Миний хувьд нэр хүнд, ажлын туршлага энэ тэрээрээ Нэргүй гуайг гүйцэхгүй.
Гэхдээ тэр үеийн Ардын Их Хурлын анхны ардчилсан сонгууль их шударга болсон. Магадгүй нутгийн хүмүүс шинэ залуу үе, шинэлэг байдлыг хүсэж сонголтоо хийсэн болов уу гэж боддог. Тийм болохоор намайг АИХ-ын депутатаар сонгосон байх.
Гэхдээ энд нэг зүйлийг зориуд тэмдэглэн хэлэхэд, тусгаар улсын чухал асуудал нь төр засгаа эмхлэх, олон түмний төлөөллийг хэрхэн хангах вэ гэдэгт байдаг.
Тэгэхээр бүх нийгмийн байгууллын чухал тогтолцоо нь сонгууль байдаг. Гэтэл тэр үед Монголд анх удаа ардчилсан сонгуулийг явуулсан. Би тэр л анхны ардчилсан сонгуулиар депутат болсон байх жишээтэй. Энэ утгаараа олон түмэн төлөөллөө өөрсдөө сонгодог нь ач холбогдолтой шийдвэр байсан юм.
-Ардын Их Хурлын депутатууд дотор залуучуудын бүлэг байгуулан ажиллаж байсан гэх. Залуу гишүүд бүлэг байгуулж, ажиллахын гол ач холбогдол нь юунд байсан бол...?
-Төлөөлөгчдийн дунд дээд тал нь 35 хүртлэх насны 10 гаруй залуус л байсан. Тиймээс бид нэг бүлэг байгуулж, Сүхбаатарын Батмөнх гээд их мундаг яруу найрагч залуу бүлгий ахалдаг байлаа. Сүүлд бурхан болсон зайлуул. Бид чинь өглөө эрт цуглаад хэлэлцэх асуудал дээрээ хэн ямар байр суурь илэрхийлэх, ямар үг хэлж, санал гаргах вэ гэдэг дээрээ тохирч, ажлаа хуваарилж авдаг байв. Өөрөөр хэлбэл, хуралдаан дээр залуучуудын дуу хоолойг хүргэх гэж их тэгж зохион байгуулалттай байсан хэрэг.
-Үндсэн хуулийн нэн тэргүүний ач холбогдлыг тодорхойлооч гэвэл...?
-Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгмийн суурийг Үндсэн хуулиар тавьж өгсөн. Хэрэв шинэ Үндсэн хууль батлагдаагүй, 1992 онд нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоогүй байсан бол бидний амьдрал яаж бужигнах байсныг таашгүй Энэ утгаараа Үндсэн хуулийн амин чухал ач холбогдол нь оршиж байгаа юм.
Нөгөө талаас шинэ Үндсэн хуулийн зарчмын гол ач холбогдол нь парламентын засаглалыг сонгосон явдал. Дэлхийн хүн төрөлхтөн одоогоор үүнээс сайн засаглалыг олоогүй гэдэг.
Хэмжээлшгүй их хаант засаглал эсвэл дарангуйллын засаглал эсвэл цөөхөн олигархуудын засаглалын хэлбэрийг сонголгүй ардчилсан парламентын засаглалыг сонгосон. Энэ бол гайхалтай. Ардчилсан засаглал гэдэг тусгаар тогтнолыг баталгаажуулахаас гадна Монгол Улс ардчиллын замаар хөгжих тэр суурийг тавьж өгсөн нь хамгийн чухал зүйл байлаа.
-Өнгөрсөн 30 жилийн улс орны хөгжлийг авч үзвэл Үндсэн хуулийн хэрэгжилт төлөвшилд ямар хандлага ажиглагдаж байна вэ?
-Үндсэн хууль нь хүний амьдралын үндсэн асуудлын суурийг зохицуулж байгаа хэдий ч үйлчлэл, хэрэгжилт нь тэр бүр мэдэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хууль ч юм уу өдөр тутам хэрэглэгддэг хуулиудтай харьцуулж хэрэгжилтэд нь хяналт тавиад дүгнэх боломжгүй гэсэн үг. Нийгмийн амьдралын зүг чиг суурь нь Үндсэн хууль учраас энэ эх хуульдаа бусад органик болон салбарын хуулиуд нь баригдаж, чиглэж явна гэсэн үг.
Нөгөө талаас нь үр дүнг нь дүгнэж болно. Үндсэн хуулийн суурь зарчмуудыг маш сайн тусгаж хэрэгжсэн гэж боддог. Ялангуяа хүний эрх, эрх чөлөөний асуудлыг Үндсэн хуульд сайн тунхагласан. Угтаа хүний эрх, эрх чөлөөг хангана гэдэг хамгийн чухал асуудал. Хүн амьсгалахгүй бол үхнэ гэдэг ч юм уу идэхгүй бол өлсөнө. Энэ утгаараа байгалийн нэг л амьтан. Гэтэл тэрхүү байгалийн амьтан болсон хүнийг нийгэмүүлж, эрхийг нь ойлгуулж, хамгаалж, тунхаглаж өгөх ёстой. Энэ талаас нь авч үзвэл Үндсэн хууль маш сайн хэрэгжсэн.
-Та Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний асуудлыг сайн тунхагласан гэлээ. Тэгвэл эдийн засгийн хөгжлийн суурь, хэрэгжилтийг дүгнэж хэлбэл...?
- Яг тухайн цаг үед хүмүүс шинэ нийгэмд амьдрахад бэлэн байсан уу гэвэл бас үгүй. Үнэндээ тэр үед ямар нийгэмд яаж амьдрах гэж байгаагаа сайн ойлгосон хүн байсан уу гэвэл цөөн. Энэ утгаар төрийн байгуулалтын зарчмын хэрэгжилт сайн биш. Энэ нь хүмүүсийн мэдлэг боловсролоос эхлээд олон хүчин зүйлстай учир шалтгаант холбоотой.
Үнэнийг хэлэхэд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимэд багш энэ тэрийн буянаар Герман Ромын эрх зүйн системд суурилсан сайн Үндсэн хууль боловсруулагдан батласан юм шүү дээ.
Нөгөө талаас нийгэм олон бүлэг хэсэгтэй тул Үндсэн хууль тэгш сайн хэрэгжсэн үү гэвэл бас үгүй. Үндсэн хуульд зах зээлийн эдийн засгийн асуудлыг тусгаж өгсөн. Гэвч Монгол Улсын онцлогоос хамаараад эдийн засгийн суурь зарчмын хэрэгжилт төвөгтэй явагдсан гэж хэлж болно.
Нэг талаар зах зээлийн эдийн засгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн бол үр дүн сайн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ онолын хувьд авч үзвэл манайх шиг маш жижигхэн зах зээлтэй, өрсөлдөөний чадавхи сул оронд сонгодог зах зээлийн зарчмыг явуулах боломжгүй. Учир нь амьдрал дээр цөөхөн компаниуд жижиг зах зээл дээр бие биеэ татаж унагаах юм болно. Жишээлбэл, мах сүүний үйлдвэрлэл байна. Капиталист зарчмаар явах уу эсвэл төр ямар нэг байдлаар зохицуулалт хийх үү гээд жижиг зах зээлийн төвөгтэй тал байсаар л байна.
Эцэст нь онцлон хэлэхэд, Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн гэж баталгаатай хэлнэ.
Сэтгэгдэл0
Хууль санаачлах ч эрхгүй иргэдийг эрх чөлөөтэй байгаа мэтээр бүү сурталчил!!!
эдэн нэгдлийн дарга нар коммунист хуульчидтай нийлж, ардчилсан нэртэй хэдэн луйварчдын хамт 1992 онд маш муу Үндсэн хууль үйлдсэн. Ард түмнээрээ Үндсэн хуулийг санал хураалган баталдаг ардчилсан зарчмыг хэрэгжүүлээгүй. Хэдэн авилгачид төрийн дээр сандайлах эрхийг өгсөн. 30 жил бид буруу замаар муу Үндсэн хуультай явж ирсний балаг одоо бүгд ядуу, ажилгүй, авилгалдаа баригдсан, утаа, замын түгжрэл, архидалт, өвчин хавдартаа баригдсан, Хятадын хараат улс болгосон. Уул нь 90 -ээд онд тэд Монгол улсыг өндөр хөгжилтэй, Азийн бар болгоно гээд хулхидсан даа. Тиймээс 1992 онд Үндсэн хууль гэгч луйврын бичиг үйлдсэн хүмүүст хариуцлага тооцож, 30 жил улс орныг хөгжлийг гацаасан, олон хүнийг ядууруулсан гэж шүүх ёстой. Тэд санаатайгаар улс орныг өнөөдрийн ийм дорой байдалд оруулсан.Энэ Үндсэн хуулийг ард түмэн батлаагүй харин ардчиллын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс хуйвалдан хийсэн. Тэд өнөөдөр ч өөрсдийгөө зөвтгөдөг. Улс орныг өнөөдрийн ийм байдалд оруулсан алдаагаа зөвшөөрөхгүй байгаа нь ард түмэн төрийн хооронд ан цав үүсгэж Казахстан шиг болгож байна.
Махн -ын татаасаар мхзэ -ийн том дарга болсон дашдоржийн мандах гэгч хоёр гурван нүүртийг олон хүн мэднэ дээ Долигонохын дээд эрэмбийг чадварлаг эзэмшсэнийхээ хүчинд тушаал ахих бүрдээ зүсээ хувилгаж свердловскт анх танилцаж гэрлэсэн Ц-г хүүтэй нь хаяж баян эхнэртэй болж хамгийнссүүлд убис-ийн ректор болоод одоо зугуухан уруудаж явна даа Гэхдээ долгинох мэхээ шинэчлэн хэсэг тогтнох нь лав Чамд дотнын нөхөр найз гэж бий юу Чи хүнд тус болж явсан уу Чи үүнийгээ эргэж боддог байгаарай
Ийм хүн-хогнууд шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан гэж бодоход ой гутмаар...
Манайх шиг жижиг эдийн засагтай, бага улсад том хөрөнгөтөн орнуудын мангас зах зээл яаж таарах вэ дээ? Сонгодог зах зээл гээд л гоё нэр өгч, хүмүүсийн тархийг угаахаа боль л доо, энэ нөхөр! Том капиталист орнуудын зах зээл бол, ёстой, “Мангас “ ертөнц байхгүй юу? Биднийг юу ч мэдэхгүй гэж “Цэвэрхэн, гоё”үгээр хуурцгаах юм. Манай жижигхэн оронд сайн боловсруулсан төр, засгийн бодлого төлөвлөлт л хэрэгтэй, Тэр аймшигт “Урсгал зах зээл” тохирохгүй байна шүү дээ!
Хятад авгай авсан биз дээ
Хууль санаачлах ч эрхгүй иргэдийг эрх чөлөөтэй байгаа мэтээр бүү сурталчил!!!
Махн -ын татаасаар мхзэ -ийн том дарга болсон дашдоржийн мандах гэгч хоёр гурван нүүртийг олон хүн мэднэ дээ Долигонохын дээд эрэмбийг чадварлаг эзэмшсэнийхээ хүчинд тушаал ахих бүрдээ зүсээ хувилгаж свердловскт анх танилцаж гэрлэсэн Ц-г хүүтэй нь хаяж баян эхнэртэй болж хамгийнссүүлд убис-ийн ректор болоод одоо зугуухан уруудаж явна даа Гэхдээ долгинох мэхээ шинэчлэн хэсэг тогтнох нь лав Чамд дотнын нөхөр найз гэж бий юу Чи хүнд тус болж явсан уу Чи үүнийгээ эргэж боддог байгаарай
Ийм хүн-хогнууд шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан гэж бодоход ой гутмаар...
Хятад авгай авсан биз дээ
Манай оронд төрийн зохицуулалттай зах зээл таарах болов уу? Гэхдээ авилга, хээл хахууль, хулгай, луйвар гэх мэт сөрөг үйл ажиллагаа их бий дээ!
монгол бол орсын холбооны улсын хажууд бөөс шүү иркутск бүү хэл орсын буриад улсын хэмжээнд байхгүй орсын буриад монголд хар эсгий гэрт хөлдөөд хар нүүрс түлээд хар нүүрсэн негр царайт буриад байхгүй шүү иркутск монгол хоёр хүн ам адил шүү иркутск онгоц үйлдвэрлэнэ шүү шарын шашинт олигарх оффшорын тэнэг монголчууд бол ар монголын манж гамин хятад төвдүүд шүү
Энэ нөхөр эрдэм мэдлэгийн уурхай МУБИС-ыг идэж уух, мөнгөний хэрэгсэл болгосон, гайгүй багш нарыг нь бэлгийн дарамтад оруулсан жинхэнэ хүн хог доо. Одоо тэтгэвэртээ гарчихаад мэргэжлийн багш биш мөртлөө дэд захирал хийнэ гээд яваад байдаг гэсэн. Иым хүн хогнуудыг хөөж далд оруулах хэрэгтэй.
Юу вэ? Энэ товарищ НАМ байгуулчихсан явж Бсн ш дээ. Тугалхуугийн Баасанхуу МАХН тасгийн дарга Ажилчны нам байгуулчихсан нааж явсан шиг
1992 оны Ардчилсан Үндсэн хууль бол Монголыг Төргүй улс болгох Схем болсон юм шүүЭнэ хуулиар 30 жил замнаад Монгол улсын төрд нь хулгай нүүрэлж Авилга цэцэглэж 30 жил дампуурлааҮүнээс илүү улс төр эдийн засаг хямарна гэж юу байх вэ Монголын баялагт хэдхэн гэр бүл эзэн сууж байна Ард түмэн туйлдаж гүйцсэн Ажилгүй архичин Авилгал Хорт хавлар Сүрьеэ Тэмбүү хяналтнаас гарсан ийм нийгмийг бий болгочихоод Сайн сайхан үндсэн хууль гэж яаж хэлж чаддаг бна даа