sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Энэ оны 11 сарын хугацаанд ОХУ-д террорист үйл ажиллагаанд чиглэсэн 61 гэмт хэрэг, түүний дотор 32 халдлагаас урьдчилан сэргийлжээ. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин аюулгүй байдлын албаныханд баяр хүргэсэн илгээлтдээ мэдэгдсэн байна.
В.Путин мэдэгдэхдээ, “цаашид, терроризмтой тэмцэхэд үр дүнтэй ажиллах нь чухал” гэв. Түүний хэлснээр, ОХУ-ын аюулгүй байдлын байгууллагууд терроризмын аюулыг эрс бууруулж чаджээ.
 
“Сүүлийн 11 жилийн хугацаанд 200 гаруй террорист халдлагыг таслан зогсоосон байна. Мөн энэ хугацаанд үйлдэгдсэн террорист гэмт хэргийн тоо хэд дахин буурсан. Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг бэлтгэлийн шатанд нь таслан зогсоодог. Ингээд улирч буй оны 11 сарын хугацаанд та бүхний зохион байгуулалт, шуурхай ажиллагааны үр дүнд энэ төрлийн 61 гэмт хэргээс урьдчилан сэргийлж, 32 террорист халдлагыг таслан зогсоож чаджээ. Энэ бол сайн үр дүн, гэхдээ олон асуудал байсаар байна" гэж В.Путин хэлсэн байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг