sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дэд ерөнхийлөгч Камала Харристай хамт дахин өрсөлдөхөөр төлөвлөж байна.
Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Карин Жан-Пьер ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүнээс К.Харрисын “The Wall Street Journal” сонинд өгсөн ярилцлагад тайлбар хийхийг хүссэн байна. К.Харрис уг ярилцлагад Америкийн удирдагчтай 2024 оны сонгуульд оролцох асуудлыг хэлэлцээгүй гэж мэдэгджээ. Үүнд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга хариулахдаа, Харрис, Байден нарын ярианы агуулгыг мэдэхгүй, харин Ерөнхийлөгч сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгааг л мэдэж байна гэсэн байна.
 
К.Харрис болон түүний алба Ерөнхийлөгч Ж.Байдены ажлын албатай тааруу харилцаатай байгаа талаар CNN телевиз өмнө нь мэдээлжээ. Үүнээс гадна, дэд ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сайшаах үнэлгээ унасан байна. К.Харрист чухал үүрэг даалгавар өгөөгүй байх гэх таамаглалыг тэрбээр өөрөө няцаасан бол Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки твиттер хуудсандаа дэд ерөнхийлөгч нь Ж.Байдены "амин чухал түнш" төдийгүй "улс орны гол асуудлуудыг шийддэг шийдэмгий удирдагч" гэж бичжээ.
Гуравдугаар сард Ж.Байден АНУ-ын хэвлэлүүд шинэ засаг захиргааны гол “толгойны өвчин” гэж тодорхойлж байгаа цагаачлалын асуудлыг шийдвэрлэх үүргийг К.Харрист өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор К.Харрис бүгд найрамдахчуудын идэвхтэй шүүмжлэлийн бай болжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг