sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх онд болох Өвлийн олимпын наадмын үеэр Бээжинд айлчлах төлөвлөгөөгүй байна. Тэрбээр энэ тухайгаа пүрэв гарагт парламентын дээд танхимын төсвийн хорооны хуралдааны үеэр мэдэгджээ.
Үүний зэрэгцээ тэрбээр Япон улс үндэснийхээ эрх ашгийг харгалзан наадмын нээлт болон бусад үйл ажиллагаанд албаны хүмүүсийг оролцуулах эсэх эцсийн шийдвэрийг зохих цагт нь гаргана гэдгийг нэмж хэлсэн байна.
Японы эрх баригчид Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэхээ мэдэгдсэн АНУ болон бусад улс орныг дэмжих үүднээс тус наадамд сайд нараа эсвэл засгийн газрын өндөр албан тушаалтнуудаа илгээхгүй байхаар төлөвлөж байна гэж “Yomiuri” сонин урьд нь мэдээлсэн юм. Энэ асуудалтай холбоотой шийдвэрийг энэ онд багтаан гаргах төлөвтэй байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг