sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ хэрэглэгчдийн төлж буй өсөн нэмэгдэж байгаа зардлыг бууруулахын тулд шатахуун болон эрчим хүчний бусад бүтээгдэхүүнийг боловсруулахад зориулан стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефтийг гаргахаар болсноо мягмар гарагт мэдэгдлээ.
Цагаан ордны мэдээлснээр, АНУ 2022 оны дөрөвдүгээр сард хүртэлх хугацаанд 50 сая торх нефтийг Мексикийн булангийн эргийн дагуу дөрвөн байгууламжид 621 сая торх нефть хадгалж буй стратегийн нөөцөөс 50 сая торхыг боловсруулах үйлдвэрүүдэд борлуулах ажээ.
 
Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд үг хэлэх үеэрээ, улсын түүхэнд стратегийн нөөцөөс хамгийн их нефть гаргаж буй тохиолдол энэ болохыг цохон тэмдэглээд, жолооч нарт шатахууны үнийн бууралт мэдрэгдэхэд “тодорхой хугацаа шаардагдана” гэдгийг сануулсан байна.
Мөн үнийн өсөлт нь зөвхөн АНУ-д төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй асуудал гэдгийг Ерөнхийлөгч онцлоод, дэлхий нийтийн эрэлт хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээнд олборлолтоо нэмэгдүүлэхгүй байна хэмээн нефтийн арвин нөөцтэй орнуудыг шүүмжилжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг