ПАРИС. /AFP/. Францын Ерөнхий сайд Жан Кастексийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу даваа гаргийн орой эерэг гарсан талаар түүний ажлын албанаас мэдээлжээ. Ингэснээр тэрбээр 10 хоног тусгаарлагдан ажил үүргээ гүйцэтгэхээр болжээ.
Ерөнхий сайд охиныхоо шинжилгээний хариуг эерэг гарсныг мэдсэн даруйдаа “PCR” шинжилгээ өгсөн байна. Тэрбээр даваа гаргийн өглөө Бельгийн нийслэл Брюссель хотноо тус улсын Ерөнхий сайд Александр Де Кроотой уулзжээ. Иймд А.Кроо болон Бельгийн дөрвөн сайд өөрийгөө тусгаарласан байна.
Ж.Кастексыг Францын Дотоодын хэргийн сайд Жерар Дарманин, Европын асуудал хариуцсан сайд Клемент Бон нарын төлөөлөгчид Бельги рүү дагалдан явсан байна. Өдгөө 56 настай Ж.Кастекс өнгөрсөн хавар вакцины хоёр тунг тариулсан бөгөөд өмнө нь халдвар авч байгаагүй юм.
Харин Ерөнхийлөгч Эммануэль Макрон, түүний гэргий Брижит нар өнгөрсөн онд “COVID-19”-өөр халдварлаж байсан юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Дэлхий даяар халдварын тархалт үргэлжилсэн хэвээр байна. Тиймээс монголд цар тахал нэмэгдэж болзошгүй.
Зүгээрээ хө. Жаахан халуураад бас хөлрөөд л зүгээр болчихно. Манай монголд өгч байгаа багц эм сайн шүү. Захивал явуулж болно оо
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)