Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа өнөөдөр (2021.10.22) Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев, тус газрын ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану нартай уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хэлэхдээ, өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсад айлчлах үеэр Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгчтэй уулзсан. Уг айлчлалын бүрэлдэхүүнд миний бие багтсан ба уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний дотор Улсын Их Хурлын Тамгын газрын зарим чиг үүргийн нэгжийн чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцаа, хуулийн орчуулга, зөвлөх үйлчилгээ авах зэрэг асуудлаар санал солилцсон юм. Энэ яриаг ажил хэрэг болгохоор ноён А.Михневтэй уулзаж байгаагаа танилцуулав.
Суурин төлөөлөгч Андрей Михнев Улсын Их Хурлын гишүүний зүгээс тавьсан асуудлуудыг холбогдох албаны хүмүүстэй зөвлөлдөж, ойрын хугацаанд ажил хэрэг болгохоо илэрхийлэв.
Талууд хамтын ажиллагааны төлөвлөгөө, хүрэх үр болон бусад асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Монгол улсад хятад иргэдийг суурьшуулж тэжээнэ гэж зүтгээд байдаг нь байж болохгүй зүйл.Бээжин рүүгээ зайлах хэрэгтэй.
булгантуяа бүх аймагт хятад сургууль байгуулахаар ярьж байсан юу болсон бэ
Яачихсан юм? Гадаадад зээлээр аялах хүсэлтэй!
Инээд хүрчихлээ
УИХ ын тамгын газарт чинь чадвартай мэдлэгтэйг нь шилж ажиллуулдаггүй юмуу. Тэр зардлаараа залуусаа сургасан нь дээргүй юу.
Chadmajgui yumnuud ajild avsiin bol halaad uur chadvartaig ni taviach,
Энэ гичийг зайлуулаач Оюун- эрдэнэ гуай.
Энэ залуучууд ямар ёс зүйгүй юм бэ?Өмнөх хэлэлцээрээ ажил болгох гэж уулзалт хийсэн байна.Өөр ямар ч асуудал алга.Хөрөнгө оруулалтыг татахын тулд тэдний хийж буй ажил алдаатай байж магадгүй.Гэхдээ ганцхан хятдуудад хамаатай ажил биш шүү дээ!