sonin.mn
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн сайд Микаил Жаббаровтай өчигдөр цахимаар уулзаж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхлын бүхий л салбарт өргөжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх сайн эхлэл болж буйг cайд нар онцолсон юм.
 
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөгжлийн цаашдын шинэ боломжийг тодорхойлох, хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад үүсэж болох аливаа бэрхшээлийг арилгах үүрэг бүхий хамтарсан Мэргэжилтний уулзалтыг тогтсон хугацаанд зохион байгуулах замаар хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлж, худалдаа, эдийн засгийн харилцааг дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэж байна.