Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа COVID-19-ийн вакцины нэмэлт тунд “Pfizer” хийх зөвшөөрлийг сарын өмнө олгосон. Үүнийхээ дараа Жо Байден Цагаан ордонд сэтгүүлчдийг цуглуулж байгаад, нэмэлт тун тариулжээ. Тэр үеэрээ "...Нэмэлт тун чухал хэдий ч бидний хувьд эхний тунд олон хүнийг хамруулах нь хамгийн чухал байна” гэсэн байна.
Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Америк улс ингэж иргэддээ COVID-ийн гурав дахь тунг "санал болгож" буй ч эхний тунгийн явц нь тийм ч сайнгүй байгаа ажээ. Харин манайд хоёр тунгийн вакцинжуулалт өндөр хувьтай явчихсан. 2021 оны хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өнөөдөр нийт хүн амын 65.6 хувь хоёр буюу бүрэн тунд хамрагдсан. Booster shot буюу гурав дахь тунд 360 гаруй мянган хүн хамрагдаад байгаа юм. Гэхдээ энэхүү дархлаа сэргээх гурав дахь тунд хамрагдах байдал тааруухан байгаа юм.Ер нь бол booster shot буюу гурав дахь тун бидэнд маш чухал. Товчхон хэлэхэд, дархлааны системийг дахин нэг удаа дэмжиж, вирусээс идэвхтэй хамгаалах ач холбогдолтой.
Тэгээд ч COVID-19-ийн шинэ төрлийн вирусээс бүрэн хамгаалахын тулд хоёроос дээш удаа, эсвэл тогтмол вакцинд хамрагддаг болох ч магадлалтайг судлаачид хэлж байна. Тиймээс Засгийн газар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлжээ.
Тэгээд хэдийгээр гурав дахь тун вакцинд иргэд сайн дураар хамрагдах ч ЭМЯ, эмч, эмнэлгийн ажилтнууд дуудлагаар, явуулаар ч вакцинжуулж буй аж.
Ингэсэн ч тааруу байгаа учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганд үг хэлэхдээ "... Иргэд Та бүхэн нэмэлт гуравдугаар тундаа сонголттойгоор хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна" гэж байх юм.
Бас Эрүүл мэндийн сайд С.Энхболд уржигдар "...ЭМЯ цаашид иргэд дархлаа сэргээх буюу гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж чадвал аливаа нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй.
Удахгүй болох шинэ жил, цаашлаад цагаан сараар бүх бизнесүүд нь нээлттэй байя, иргэд нь баярлая, аж ахуйн нэгжүүд нь орлоготой байя" гэж байгааг сонслоо. Засаг төр ингэж "гурав дахь тун"-д уриад л, бид гэдийгээд л...
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Хүн амын дийлэнх олонхийн эрх ашгийн үүднээс цөөн хэдэн балай юмнуудыг албадаж вакцинд хүчээр хамруулах хэрэгтэй!!! Тэднийг гуйж нялуураад байх хэрэггүй!!! Бүтэх ч үгүй!!
Хүн эрүүл амьдрах эрхтэй, одоо хийж байгаа ковидын вакцины аль аль нь түр хэрэглэх зөвшөөрөл гэдэг статустай буюу хийлгээд эрсдэл үүссэн бол ХОХЬ НЬ гэсэн хуулийн зохицуулалттай гэдгийг судлаарай.
Файзер бүрэн зөвшөөрөлтэй болсон. 3 дах тунд файзер хийж байна. Юм мэдэхгүй улсыг битгий хорло.
Угийн золбин, арчаагуй юмнуудад 3 битгий хэл 10-р тун хийгээд ч еедлехгуй. Найр наадмаа хэсээд найдвартай угуй нь мэдэхгуй вирусээ шахуулаад евдеед л, хуцаад л хэвтэж байхгуй юу!!!
Вакцин бол хамгаалалт биш чамайг урьдчилан халдвартай болгон өвчин тарьж дархлаа суулгах гэж байгаа оролдлого. Нэг үгээр чамайг өвчинтэй шууд зохиомлоор танилцуулж байгаа хэрэг юм. Хотоос гаргахгүй мөн 50,000 төгрөг авч гэж вакциныг шахаад хууч өвчтэй болон хүнд өвчтэй хүмүүс хийлгээд үхлээ тэд зохиомлоор халдварлуулж байгаа вакцинаас дархлаа сууж чадахгүй байна. Эцэст 80% вакцинд хамрагдсан биш 80% халдвартай улс боллоо. Дэлхийн хөгжсөн улс орнууд яагаад яарч 100% вакцин хийлгэхгүй байна. Монголоос тэнэг бас эмчгүй болоод 100% чадахгүй байна гэж бодож байгаа байх тэд мөн вакцин хамгаалалт биш зохиомол халдварлуулалт гэдгийг мэддэг хүмүүс.
Хүүхдэд хийхгүй болохоор 100 хувь болохгүй байна, мал аа.
Harin ch mongolchuud idevhtei 2 tungaa barag 70% hiilgechihsen,mash olon uls oron 30% hureegui yavna
АНУ-д вакцины журмыг эсэргүүцэж энэ сард 40 мянган эмч, эмнэлгийн ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж байгаа. Цаана нь цэрэг, цагдаа гээд тоолоод яахав. Хөгжсөн орны Эдгээр эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд "8 сая төгрөгөөр 1 ковидтой хүн эмчилдэг" манай яамбатуудаас мэдлэг, оюунаар дутна гэж баймааргүй юм шиг.
Шаа л даа. Эмч хүн вакциныг эсэргүүцэх үү. Чиний тэнэг толгойд л тийм бодол орно.
Эх орныхоо сайн сайхны төлөө гээд хашгираад байдаг намууд сонгуулийн сурталчилгаа хийдэг шигээ түмэн олныг вакцинд уриалан дуудаасай
Би 3 дахь тунгаа хийлгээд 7 хоноод ко туссан. Хаанаас авсан нь тодорхойгүй
Наад вакцин чинь өөрөө халдварын дээж агуулсан шингэн хамгаалалт биш. Чамд халдвар тариад дархлаа суулгах гээд үзээд байгаа хэрэг юм. Чи 3 дахь удаа зохиомлоор халдвар авсан байна. ДОХ гэж өвчин гарсан байна урьдчилаад ДОХ тусчихвал аюулгүй гэж ДОХ-ын шингэн тарьсантай адилхан ойлголт.
Нууц үеэ тооцвол хийлгэх үедээ авсан биз. Ер нь хаанаас ч авахаар байна. Дахиад 7 хонож чадаагүй нь чиний азгүйнх. Өөрөө азгүйтсэн болохоор бусдыг ч бас азгүйтэг гэж ийм юм бичиж сууна уу. Вакцинаас халдвар авах боломжгүй. Тэнэг хүн ч ойлгохоор хэлж тайлбарлаж байна. Элдэв юм ярьж байгаа хүмүшс бүгд санаатайгаар хорлож байгаа. Эсвэл сармагчин болохоороо ойлгохгүй байгаа.
45.66.35.35 гэсэн малд. Чи багын л сурлага муутай, юм ойлгодоггүй мал байсан байх. Одоо дүн тавиулдаггүй болсон болохоор элдэв юм солиорохтойгоо болж.
Вакцин хийгээд хийгээд барьж тогтоохгүй нь тодорхой боллоо. Хүн хоорондын зайг баримтал гэдэг дүрмийг толгойд нь суулгаж өгөхгүй бол манайхан бүтэхгүй ээ.
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com