КАИР. /TASS/. Одоогоос 10 жилийн өмнө 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ливийн удирдагч Муаммар Каддафи босогчдын гарт амиа алдсан билээ. Эл өдрийг тохиолдуулан амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө хийсэн түүний аудио бичлэгийг анх удаа дэлгэжээ.
“Al-Hadath” телевизээр мэдээлж буйгаар, бичлэгийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сирт хотод хийжээ. Дууны чанар муу уг бичлэгт Каддафи эх оронд нь болж буй үйл явдлын талаар, төрөлх хотынхоо бүслэлтийг сэтлэх дайралтад бэлтгэж байгаа тухайгаа ярьжээ. Тэрбээр "арабизм, лалын шашин, зарчим, үнэт зүйл, шударга ёсны төлөөх энэ тулаанд түрэмгийлэл, дарангуйллын өмнө үхэхэд бэлэн байгаагаа" хэлсэн байна. Түүнчлэн үнэн мөн, шударга ёс, нэр төрийг хамгаалахын тулд дарангуйлагч хүчнүүдтэй 40 жилийн турш цуст тэмцэл хийсний төлөө 40 улс Ливийн эсрэг түрэмгийлэл үйлдсэн гэж бичлэгтээ онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, "Урвалт шарвалт Ливийн нийслэл Триполиг сүйрэлд хүргэж, НАТО-гийн хүчин, лалын террорист бүлэглэлүүдийн гарт оруулсан байна.
Тэрбээр мөн эхнэр Сафиа, охин Аиша нартаа хандан баяр баясгалан, аз жаргалыг хүсэн ерөөгөөд, "үхэл рүү зориг дүүрэн, итгэл төгс явж байгаагаа, мөн бүх дэлхийн өмнө эх орноороо бахархаж буйгаа" тэмдэглэн хэлжээ.
Муаммар Каддафи 2011 оны 10 дугаар сарын 20-нд төрөлх Сирт хотынхоо төлөөх тулааны үеэр амиа алдсан юм. Хурандаа өөрт нь үнэнч үлдсэн хэсэг бүлэг хүмүүсийн хамт босогчдод бүслэгдэж озлогджээ. Нэг их удалгүй түүнийг босогчид баривчлан авч яваа дүрс бичлэг дэлхий даяар цацагдаж шуугиан тарьсан билээ. Түүнийг шархаа даалгүй нас барсан хэмээн Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлөөс мэдээлж байсан ч босогчид тамлаж хөнөөсөн нь сүүлд батлагдсан юм. Босогчид түүнийг хөнөөснийхөө дараа цогцсыг нь Мисурата хотын худалдааны төвд тавьсан байна.
Аравдугаар сарын 25-нд түүнийг хүү Муатассим, Батлан хамгаалахын сайд Абу Бакр Юнис нарын хамт Ливийн цөлд нууц газар оршуулжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр оршуулах ёслолд ердөө найман хүн оролцсон байна. Хэдэн жилийн дараа тэднийг Мисурата мужийн өмнөд захад оршуулсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлжээ.
10 жилийн өмнө Сирт хотын төлөөлөгчид Каддафийн шарилыг авах хүсэлтийг мисуратачуудад тавьсан боловч Ливийн удирдагч агсны дэглэмийг эсэргүүцэгчдийн цогцсыг оронд нь шаардсан учир талууд тохиролцоонд хүрч чадаагүй байна. Харин энэ оны есдүгээр сард хэвлэлүүдээр Мисуратагийн төлөөлөгчид болон аль-каддафи, аль-мужабар омгуудын ахлагч нар тохиролцоонд хүрч, Ливийн удирдагч агсан болон хүү Муатассим, Абу Бакр Юнис нарын шарилыг Сирт хотод дахин оршуулахаар болсон гэх мэдээлэл гарчээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
eh ornii unench huu baisan daa.hairan hun undesniihee erh chuluuniihuu tuluu temtsegchdiin neg baiw.
Ene delhiin aguu ih daranguilagchdiin neg, ard tvmniigee esergvvtsliin gald shataj vhsen ! Eh ornoo 30 jil onts baidliin deglemd barisan etgeed shvv dee !
Ливи улсыг хөгжүүлсэн хүн л гэҗ боддог.
Африк тивийн хамгийн хөгжсөн улсыг Америк. Франц , Герман, Итали толгойлон сүйрүүлсэн дээ!! Гол шалтгаан нь барууныхантай колонийн үеийн үнээр биш дэлхийн зах зээл дээрх үнээр нефьт бүтээгдэхүүнээ өгч байх хатуу шаардлага тавьдаг болсон явдал нь байсан гэдэг. Ардчилал гээч юмны ард ердөө ийм л эрх ашиг нуугдаж байдаг гэсэн. Манай ардчилал гэх үлгэр ч адилхан ш дээ. Ердөө коминист системийг ялж нураах зорилгын хүрээнд хийгдсэн нэг жижигхэн ажиллагаа төдий юм байсан. Гадаадын Томчууд нь Том Зорилгодоо хүрсэн учраас том баялаггүй жижиг монголыг зөнд нь хаячихсан. Ингээд бид Элбэг, Үүл , Со, Баабар мэтийн дотоодын жижиг гаруудын тоглоом болоод дууссан юм.
Ард түмнээ жаргааж байсан удирдагчаа АНУ ийн тархи угаалтанд орсон мулгуу ард түмэн нь хөнөөсөндөө.Ардчилал гэх баг зүүсэн дээрэмчид улсаа самарсан
Ливи улсыг энэ том орнууд нефтийг нь хямдхан авах гэж тоглосон гэдэг үнэн байх.Лалын шашинт террористуудыг турхирч санхүүжүүлсэн л гэдэг юм билээ.Тэр бол түрэмгийлэл гэж үздэг шүү дээ!
Ер нь бол диктатор байсан гэдэг юм билээ. Гэхдээ улс орноо сүрхий хөгжүүлсэн гэдэг.