Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос зохион байгуулсан Залуу парламентчдын форумын ээлжит цахим хуралдаан өчигдөр (2021.05.13) болж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Монголын парламентыг төлөөллөө.
Хуралдаан 142 дугаар Ассамблейн ажилд залуучуудын хандлагыг нэмэгдүүлэх, хувь нэмэр оруулах үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан ба залуучуудын эдийн засгийн чадавхжилт, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн оролцоонд үзүүлж буй КОВИД-19 цар тахлын үр нөлөөг хэлэлцлээ.
Залуу парламентчдын форумын Ерөнхийлөгч Мэлвин Бөүва хийсэн мэдээлэлдээ, дэлхийн улс орнуудын парламентчдын 2,6 хувь нь л 30-аас доош настай байгаа нь улс төр дэх залуусын оролцоо бага байгааг харуулж байна. Иймд бид залуу төлөөллийг чадавхжуулах, тэдний дуу хоолойг парламентын түвшинд хүргэх, парламентын үүрэг, оролцоог олон нийтийн сүлжээнд таниулах ажлыг түлхүү анхаарах хэрэгтэй гэж зөвлөж байв.
Цар тахлын дараах улс төрийн төлөвлөгөөнд залуусын оролцоог тэргүүн чиглэлд тавих, залуучуудыг дэмжих үүднээс залуучуудад чиглэсэн бодлого, хууль тогтоомж, төсвийн хуваарилалтыг хангах арга зам, стратегийг тодорхойлоход уг хуралдаан ихээхэн ач холбогдолтой боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Энэ хүн англи хэл мэддэг юм болов уу? Цэнглиш болох вий дээ.
Энэ зарим монголын хүн доромжлох дон,бүдүүлэг хоцрогсон зан,заваан авирыг яаж засна даа .Үүндээ маасагнаж баясч, сэтгэл нь их ханадаг бололтой..Улсын нэр бузралсан сагсуу ношнууд.
Сэтгүүлч бөх тамирчин дуучин жүжигчин хогнуудыг битгий сонгоод байгаачээ үхэрүүдээ.
Архины шилийг жижигрүүлээд архидалтыг багасгая гээд бсан юу болсон бэ. Үнэхээр сонин сонин юм санаачилдаг их хурлын гишүүдтэй шүү бид чинь. Олон улсын хурал дээр буруу зөрүү юм яриагүй байгаа даа.
Жаргалмаа монголын парламентыг төлөөлж чадах залуу авгай мөн үү бод доо та нар түүнд тийм имидж эрх чөлөө байгаа юу коммунизмын дуулгавартай зарцын үүрэг л байгаа.
Галсан мээрэнгийн хатан чинь шал хөгшин, бараг ЧАВГАНЦ байхгүй юу. Ха ха ха ха
Залуу биш шт.. шал хөгшин вагай шт..
Ганц ч гадаад хэлний мэдлэггүй, ядаж дунд боловсролын диплом ч өвөртлөөгүй хүүхэн онигоо болждээ янз нь.
UBS -н Балхжавын нуудгай .