Олон жилийн өмнө уншиж мэдээд хав даран нууж байсан нэгэн аймшигт зүй тогтлыг одоо гэв гэнэт нийтлэхээр зориглов. Энэ бол ямар нэг зөгнөл биш, мөн зарлиг лүндэн биш, бас прогноз биш, харин түүхэн хөгжлийн шинжлэх ухааны зүй тогтлыг гаргах анхны оролдлогын нэг юм. Дэлхийн улс үндэстний уналт сүйрлийн талаар олон хүн судалжээ. Эдний дотроос Хаант Оросын угсаатны зүйч, Оросын Газар зүйн нийгэмлэгийн гишүүн, түүхч В.Мошков их ялгарна. Түүнийг “Оросын Нострадамус” гэж нэрлэх нь ч бий. Тэрбээр: “Хүний үүсэл, түүний дахин төрөх, доройтох шинэ онол” гэсэн 2 боть суут бүтээл (1907-1910) туурвижээ. Энэ бүтээл Оросын Газар зүйн Нийгэмлэгийн бага алтан медаль хүртжээ. В.Мошков эл бүтээлдээ бүхий л төр улс, ард түмний мандал, бадрал, уналт нуралтын 400 жилийн үечлэл хийсэн юм. Энэ том номыг ч манайхан бараг уншихгүй байх. Бараг 100-аад жилийн өмнө гаргасан анхны оролдлого учраас алдаж эндсэн, өнөө үед тохирох тохирохгүй зүйл бишгүй бий. Гэхдээ л түүний өгүүлсэн төр улс, үндэстэн доройтон сүйрэх шинжүүдийг тодорхойлон бичсэн хэсэг манай өнөө үетэй олон талаар яв цав тохирдог нь гайхалтай. Иймээс Ю.Мошковын номоос улс гүрэн, үндэстэн доройтон сүйрэх шинжүүдийг ялган авч орчуулж байна. Яагаад олон жил хав дарж байгаад чухам одоо нийтэлж байгаагийн хариулт бараг ойлгомжтой гэж санана…
Уналт сүйрлийн шинжүүд
…Хүчтэй нуралтын үед үндэсний шашнуудаас өөрчлөлтгүй үлдэх нь нэн ховор. Шашин шинэ сектүүдэд хуваагдаж олон тооны шашны мөргөлдөөнд хүргэх юмуу шашны шинэ сургаальд шахагдана. Бүх шашнууд чухамхүү уналтын үед үүссэн байдаг. Ихэнхи тохиолдолд шашны багш нар хүн алдаатай итгэл үнэмшлийнхээ улмаас ёс суртахуунгүй болж, жинхэнэ ёс суртахууныг мэдэхээ больсон гэдгийг үндэслэл болгон ард түмний ёс суртахууныг засахыг оролддог.
Улмаар шашны шинэ сургаальд зөвхөн нийгмийн шилдэг хэсэг автагдах ба тэр шилдэг хэсэг олон түмэн итгэл үнэмшилгүй, хайнга гөлгөр (индиферентизм) болж, хамгийн бүдүүлэг мухар сүсэг руу унахад саад хийдэггүй.
Уналтынхаа үед орсон иргэншээгүй ард түмэнд бүхий л төрлийн гаж явдал, чивэлт үйл болгон бий болох бөгөөд энэ нь шашны эхлэлийн зүйл (предмет) болдог. Жишээлбэл, амиа хорлохыг шүтэх (культ), садар самууныг шүтэх, шашны янханчлал, бурханлаг-хүн хөнөөгч, бурханлаг аллага, бурханлаг дутуу төрөлт (абортыг хэлсэн юм болов уу гэж ойлгов-Орч), жам ёсноос гадуурх нүгэлт явдлууд бий болно.
Дахин төрж буй нийгэмд оюуны чадвар хийгээд ажил хэрэгч чанар, хүсэл зориг, өөрийн санаачлага гаргах эрчим хүч алга болно. Хэсэг хугацааны дараа бусдын санаачлагыг дагалдах чадвар л үлдэх бөгөөд гэхдээ энэ нь удалгүй устан арилдаг. Ард түмний дунд ажил хэргийг өргөтгөх буюу сайжруулах, ядахдаа өмнөх байдалд нь тогтоон барих чадвартай хүмүүс цөөрснөөр техник, аж үйлдвэр, худалдаа уналтад ордог. Энэ үед зарим талаар оюун санааны ажил хийх чадвар буурна, зарим талаар мөхөж буй хүн зүгээр суух, залхууралд автаж, аливаа зөв хийгээд системт хөдөлмөр хийж хүчрэхээ болино.
Хэрэв энэ үед эрүүл саруул гадаадын хүн олдох юм бол аж үйлдвэр, худалдаанд тэд дахин төрсөн тэндхийн уугуул хүмүүсийг орлоно, чингэхдээ уугуул хүмүүс нь гадаадынхны эдийн засгийн боол болно.
Хэрэв ивээн тэтгэх гадаад хүн олдохгүй бол аж үйлдвэр, худалдаа унана, үйлдвэрүүд шатна, улс орон аж үйлдвэр, арилжааны худалдаа байхгүйн улмаас хүй нэгдлийн төлөв байдалд орно. Ард түмэн үгүйрэн хоосорч, өрөнд баригдаж, мөнгө хүүлэгчдийн сүлжээнд унах ба үүний дараа өлсгөлөнгөөр мянга мянгаараа үхэх буюу гуйланчилж, хулгай хийж, дээрэм үйлдэнэ.
Түүнээс гадна хүнд дурын аргаар зугаалж цэнгэх хэрэгцээ бий болно. Маш олон хүн зөвхөн зугаа цэнгэлийг хөөцөлдөх бөгөөд энэ нь тэдний амьдралын цорын ганц зорилго болно. Хүмүүс тансаглал, хэт хэрэглээндээ идэгдэнэ. Энэ нь бүхий л төрлийн шуналт тоглоом, ялангуяа мөрийтэй тоглоомд автах, архидалт, ховдог хомхой зан, элдэв төрлийн хар тамхи, наргиан, ужид завхайралд хүргэнэ. Гэр бүл хүнд дарамт үүснэ. Гэр бүл болон үр хүүхэд хүнд ачаа болон хувирна.
Эхэндээ гэр бүл салалт олшроно, дараа нь түүнийг хөнгөвчилж өгнө, дараа нь хууль ёсны гэр бүл бага багаар хамтран амьдрах конкубинат (эртний Римийн гэр бүлийн завхай хэлбэр-Орч) хэлбэрт орно.
Иргэншээгүй ард түмний хүчтэй уналтын үед алив төрлийн гэр бүлтэй төстэй зүйл алга болно. Хүмүүс ургаа хордуулахаас эхлээд зохиомлоор үр хөндүүлэх, хүүхэд алах хүртэл бүхий төрлийн аргаар хүүхдээс салахыг эрмэлзэнэ. Ийм байдал улсын хүн амыг цөөрүүлнэ.
Уналтад орсон хүн бэлгийн завхайрлаас гадна ганцаараа дураа хангах (анонизм), хөвгүүдэд дурлах (педераст), лесбийн хайр, үхсэн хүнд дурлах (некрофили) гэх мэтийн хүмүүн бус гаж үйлд автана.
Энэ үед бусад хүмүүст амьдралд дургүйцэх (аскетизм), эмэгтэйчүүдийг үзэн ядах хандлага бий болно.
Дахин төрж буй үедээ хүн бүхий л хамтач мэдрэмжээ гээх төдийгүй зүгээр л хүнтэй харилцах чадваргүй болно. Тэрээр дүнсгэр, гутранги, хүнтэй харилцах дургүй, үг яриа муутай болно.
Хүмүүсийн хооронд аливаа дасан хамтрах, нөхөрлөл гэж зүйл устан арилна. Хүн хар амиа хичээгч, зөвхөн өөрийгөө хайрлагч болно. Нийгмийн бүх байгууллага, бүхий л томоохон намууд хязгааргүй жижигрэн бутрах хандлага үүснэ.
Хүмүүсийн хоорондын аливаа сайн сайхан харилцаа маш амархан эвдэрнэ…Өс хонзон авах мэдрэмж мөхөж буй хүний хамгийн хүчтэй сэтгэл ханамж болох ба түүний амьдралын зорилго болно. Тэрээр зөвхөн доромжилсон хүнээс төдийгүй огт гэм халгүй, ямар ч буруугүй хүнээс, жишээлбэл, доромжилсон хүний ах дүү, хамаатан садан, түүнтэй ойр харилцаатай хүнээс өш хонзонгоо авдаг болно.
Цусанд шунахтай нийлсэн аллага, ойрын хүрээллийн хүмүүсийн зовлонгоос таашаал авах нь энэ гунигт үеийн олон хүний үнэхээрийн хэрэгцээ болох ба яагаад гэвэл эдгээрийг маш амархан, өчүүхэн төдий шалтгаанаар үйлддэг юм.
Хараал идэм харгис зан бий болж, энэ нь зөвхөн хүмүүсийг алах төдийгүй, улмаар тэднийг тарчилгаж, зэмдэглэж, зовоож, энэ зовлонгоос сэтгэл ханамж авахад хүргэнэ.
Хүмүүсийн шударга зан алга болж, худал хуурмаг, хууран мэхлэх явдал сайн бөгөөд ердийн үйл болон хувирна.
Ойр тойрны хүмүүсийн өмч хөрөнгө атаархал зэвүүцэл төрүүлэхээс гадна юу ч болсон, ямар ч аргаар хамаагүй түүнийг булаах авах адгаг хүсэл төрүүлнэ. Шахалт үзүүлэх, өдөөн хатгах, луйвардах, хулгайлах, адаг сүүлд нь дээрэмдэхийг урьтал болгоно.
Сүйрэн мөхөж буй нийгэмд ядуу, залхуу, зөв хөдөлмөрлөх чадваргүй хүмүүсийн тоо маш хурдан олширч, хулгай дээрэм ихэд газар авна. Ганц ганц дээрэмчдийн бүлгүүд отряд, арми болон нэгдэж, улс орон даяар олз омог хайн эргэлдэнэ, тэд хэнийг ч өршөөхгүй, мөн ямар ч гэмт хэрэг үйлдэхээс сийхгүй. Тэднээс аврагдах арга байхгүй, хэрэв хэрэм цайз баривал бүх улс орон хаагдмал болно.
Өсөлт хөгжилтийн үед ч, уналт сүйрлийн үед ч дээрэмчдийн учрыг цагдаа, арми хоёр амархан олдог, гэхдээ уналт сүйрлийн ид үе болоход цагдаа тартагтаа тултал муудаж, юу ч хийхгүй, сэтгэн бодох чадваргүй, хулчгар болох бөгөөд өөрсдийгөө худалдана. Өсөлт хөгжлийн үед арми аливаа дэг журмын тулгуур болж байдаг бол уналт сүйрлийн үед бага багаар хэрэггүй болно. Цэргүүд шударга зан, засаг төрд үнэнч байх, тэвчээр, эр зориг, хатуужил, сахилга бат зэргээ гээнэ. Ийм арми тайван цагт байнга үймээн самуун гаргах ба харин дайны үед дайсныхаа барааг харангуутаа сандран мэгдэж, зугтаж алга болно. Офицерууд шударга зан, эрч хүч, цэргээ хүндлэх мэдрэмжээ алдана. Уналт сүйрлийн салшгүй дагуул болсон санхүүгийн систем эвдэрч, цалин хангамжаа авахад хүндрэлтэй болсноос арми өөрөө дээрэмчид болно.
Энэ бүхний дээрээс улс гүрний өнөөгийн дайснууд хэн ч хамгаалахаа больсон арми руу нэвтрэн орж, түүнийг гэртээ байгаа юм шиг удирдах бөгөөд энгийн иргэдийг дээрэмдэж, тэдний гэр орныг галдан шатааж, эздийг нь алж хядан, өөрсдийг нь олзолж авна. Нуран сүйрч буй улс орноос муж хязгаарыг нь булаан авч, татвар ногдуулж, улс орныг нь хэсэгчлэн хувааж, булаан эзэлнэ.
Сүйрлийн үед амиа хорлон үхэж буй хүмүүсийн тоо маш их өснө, үүнтэй зэрэгцэн сүйрлийн бусад шинж тэмдгүүд ч асар их нэмэгдэнэ. Ийм маягаар амиа хорлох нь сул дорой, хэрэггүй, амьдралд тохирохгүй бүхнийг байгалийн хуулиар зайлуулах хүчирхэг хэрэгслүүдийн нэг болно.
Биет байдлаараа ард түмэн өсөлт, жин зэргээрээ ихэд давжааран жижгэрч, сул дорой, өвчтэй, гадаад байдлаараа муухай болж, доод арьстны хэв маяг руу ойртоно. Энэ үеэр элдэв төрлийн эрэмдэг зэрэмдэг хийгээд биеийн, ёс суртахууны болон оюун санааны тахир дутуучууд, бөгтөр, доголон, сохор, дүлий, хэлгүй-дүлий, мэдрэл муутай, татаж унадаг, сэтгэцийн гажигтай, ухаан муутай, янз бүрийн дон, чивэл, гажигтай эргүү, мунхагууд олон тоогоор төрнө. Бэлгийн системд ч олон тооны гажиг: кенеда (эмэгтэй тархитай эрэгтэй), трибадистка (эрэгтэй тархитай эмэгтэй), манин (гермафродит) нар олноор төрнө.
Ард түмний төрөлт багасаж, үхэл, ялангуяа хүүхдийн үхэл ихэснэ. Олон хос үр хүүхэдгүй болох бөгөөд заримдаа зөвхөн охид төрүүлнэ.
Бүх төрлийн өвчин, халдварын тоо ихсэж, урд өмнө огт байгаагүй шинэ өвчнүүд бий болно. Ард түмнийг бие, оюун ухаан, ёс суртахууны цар тахал (эпидемия) нэрвэнэ. Хүйтэн салхи үе үе аймшигт хүчээр дэгдэж, ахар богино хугацаанд асар олон хүний амь насыг авч одно. Аймшигт салхины завсраар олон мянган хүнийг амийг авах өлсгөлөн нүүрлэж, хүмүүс бие биенээ барьж идэхэд хүрнэ.
Том хотууд мөхөж, эвдэрхий балгасын овоолго болон хувирна. Баян, олон хүнтэй, шигүү суурьшсан газрууд хоосрон үгүйрнэ. Тариан талбайд зэрлэг өвс ургамал, бут сөөг, ой мод ургана. Улс байсан газар цөл болон хувирах ба тэнд бусад орны хүмүүс ирж суурьшина.
Ийм маягаар эрт дээр цагт оршин байсан өргөн уудам, баян тансаг, иргэншсэн маш олон улс гүрэн, ард түмэн ул мөргүй алга болж байсан юм.
Жич: Энд дурдсан бүхэн доройтон сөнөж буй улс гүрэн, ард түмний шинжүүд юм. Харин хөгжин мандаж буй улс орнуудын шинжүүд бас байгаа. Мөн энэхүү сөрөг шинжүүдээс хамгаалах, сэргийлэх аргууд ч бий. Хэрэв харааж зүхэхгүй аятайхан байвал үүнийг Та нарт ярьж өгч болох л юм. Энэ л биднийг аврана даа…
Сэтгэгдэл0
СУДЛААЧ ХҮН ИЙМ Л АЙХАВТАР ДАА. УНШИГДАЖ, БАС СОНСОГДОЖ БАЙНА ШҮҮ. БАЯРЛАЛАА.
1км яваад хүрчих газар 100км тойруугаар очдог нь философич, судлаач нарын эмгэнэл юм.
Эруул байгаа даа? Уул нь нийтлэлийг нь унших дуртай, улам элийрээд байнауу даа, яая даа байз... лол
bayarlalaa
МАНай МАНгарууд хэлээд хэлээд ойлгохгүй - ЯГ ИЙМ болчихсон юм чинь ...
МАНгар=мАНгар
Жонку ч адил өөрийгөө Сталин шиг тахин шүтүүлж Ардчилалын жижиг загвар туршилтын улс толгой угааснаар газрын баялагыг нь хэрхэн цөлмөх арга ухаан юм даа
1 hun l os honzon avah geed uheh geed dairaaad baigaa daa
Та үргэлжлүүлээрэй. Бид дампуурч буй нийгмэээ, улсаа өөрснөө аврахгүй бол болохгүй гэдгийг ойлголоо.
Манайд энэ хандлага их олон зүйл дээр илэрлээ олж.байна
tiim shu
манай монгол орон, улс төрчид иргэдийн баыж байгаа байдал яг л харагдаж байна. Телевизороор үе үе урлагийн залуучууд гарах юм, хэл амаа зажлаад л гэнэт гэнэт утгагүй тас тас хөхрөөд, сонин сонин хөдөлгөөн хийгээ л байх юм,
bas utgaguigeer ineedeg bolson
Та сонгуульд дэвшээч, тийм лаг юм бол
Zovhi ni urgelj uuduu Mongolchuud hezee ch Ta buhenii erlood, hvseed baigaa Suireld orohgui. Niit ard tumenii sertgel bohirdoogui bgaa. Uls turchid l unendee tom gai, saad totgor bolj b. Har l daa.Pandemic-iin ued ch Chuluut Buhiin Sportiin 10-aad Emegtei TSEL ZALUU ZANDAN MONGOL Tamirchid Olimpiin Erhiig daahgui boltloo tsunhleed irlee sh dee.Ene 1 l jishee. Uls Undestnii Alt Mungun Argamjaa, Zalgamj Chanar, Tesch garah chadvar " SURVIVAL CAPABILITY AS WELL AS CAPACITY " uyynd ch boogddoggui, Mongolchuudiinh maani bur tsusandaa baigaag l bichmeer um daa, huurhii.
Euk-iin songuuli oirtoh tusam Ebi Euk uguilegdej b.Asar ih dutagdaj b. Magadgui delhiin Geo evgui tugshuurtei bolj buitai holbootoi bj magadgui. Manaih gadaadaas l hamaaraltai shuu dee.Uls ornoo uls turchid ni 30 jil unendee UURSDUU udirdaj, bie daaj avch yavaagui. 30-han jild 6 udaa, uuruur helvel 5 jil tutamd 1 udaa OU-iin Valutiin Sangaar udirduulj, dohio zangaagaar ni tugdegnej, munguniihee Avdariig meduulj, odoo ch hamgiin balmad, honzontoi, hortoi ulsuud udirdaj b.Ebi-g aldaa dutagdalgui gj helehgui.0.1% l baisan baih.
Each day, each day that goes BY, makes ME realize how great a President Ebi The Magnificent was.We are nowadays completely WAY OFF TRACK. MANAN is still Running n Ruling the country, wasting Taxpayers' money left-and- right n piling UP the national debt. A few billions here n a few billions there will only push interest n inflation higher, followed by possible recession. Each day, instead, we witness very Unwise Bid n Dirty Game for King of Mongolia, that is luckily failing FLAT too in the face of massive Protests n Disappointment.
Huuk will be Mongolia's President. Undoubtedly. With a Landslide Victory. 1000%. He must "finish" his job, not forgetting about building Sound Justice. Ouyk must continue his Prime Minister Duty together with the Party Chairmanship. He must. No other man, like Su.Batbold could be tapped to Ouyka 's duties in line of the Government n also in regard of the People's Party. By now Ouyka has become way too enough experienced , stripped off the "poetic" quality. He has enough time to be in "poetry" mode in peace time . If you want to save Su.Batbold from foreign jail, don't elect him to any of the above positions. Better to be in silent mode. If not everything will be reversed. And still ongoing investigation(s) will be more tough covering other types of terror crimes.
Энэ Z тэргүүтэй хүмүүс бүгд сүйрэх шинжиндээ орчижээ, Ай халаг гэж.
Путиний орос улсыг хэлж
Үгүй дээ. Мөхөж сөнөж байгаа бүх улс, үндэстний ерөнхий шинжийг хэлсэн юмаа... Судлаач Х.Д.Ганхуяг.
монголын мөхлийн талаар ярьж байна.
Ардын хувьсгалыг МАН МАХН л улс төрийн зорилгодоо ашиглаж байгаа. Анхны 7 бол коммунизм социализмын талаар А ч ойлголт байгаагүй зөвхөн эрэлхэг эх орончид л байв. Тиймдээ ч хожим улаан Оросод бүгд хэлмэгдсэн. МАН одоо тэдний залгамжлагч гэхээсээ ичих хэрэгтэй
хар шар халтар төлөг өнгөт аристан ази африк өөрөө байгаа даа улаан орос гээд юм хуцна хоёр хөршид коммунист нам байхад монголд байхгүй байна мянгаад хүний гарын үсэг цуглуулж байна
Ардчилал гэгчийг чухам ийм болчихсон хүмүүс нөкдүүд гаднын заавраар эклүүлж өөрсдөө түүндээ гүнзгий шигдэн, яг ийм болчихсон хойч үеээ бүтээлээ. тйим үү ганаа?
Улс төрч нэр зүүж хөрөнгө эрх мэдлийн төлөө ухаанаа алдан тэмцэлдэгчид төрийг эзлэж зөвхөн өөрсдийгөө хамгаалсан хууль тогтоогчид болж хуврихад хүрвэл улс үндэстэн маш хурдтай устаж мөхөх тийм цаг үе дэлхийн түүхэн эргэлтийн мөчлөг болоод байгааг анзаарахгүй байж болохгүй!!!!!!!!!!!!!!!!!
женкогоос мөнгө аваагүй бололтой Батболдын тухай юм бичихээ больсон байна
Бичиж л байгаа ш дээ. Чи олж үзээгүй байна. Юм сайн уншиж бай... Судлаач Х.Д.Ганхуяг.
Зоосны нүхэнд шургасан хүн бусдыг мөн л тэгж боддог бншд
Nastai xun baij jaaxan gegeeleg talaas n xarj yarij bichvel yasan yum be dee,Mongol xun amnii belgeer gedeg dee.
Эхлээд мууг нь хэлж байна. Хэрэв харааж зүхэхгүй бол сайныг нь бичнэ гэж наана чинь байгаа. Чи гүйцэд уншихаад дараа нь ярьж сур... Судлаач Х.Д.Ганхуяг.
МАНынхны мангас занг иргэд мэдэхгүй биш. 100 жил мангасдуулсан шдээ. МАН зөвхөн өөрийгөө буюу дарга ангиа л боддог. Дарга ангиа баян тарган дураар дургиулахын тулд л ярьцгааж ухуулж байгаа. Яриаг нь хар л даа. Өөрийн баян тарган байх эрхийг ард түмэн гэдэг үгээр халхалдаг. МАН ард түмний төлөө гээд ард түмнээ бууддаг байсныг бүү март. МАН ард түмэнд хайртай юм бол халдварыг ингэж алдах уу? Эмнэлнэгт оргүй болох уу? Эмч нарын цалин иймхэн байхуу?? Иргэд олноороо амиа алдахад хүрэхүү? 1 ч вакцин захиагүй байх уу? Баттулга ажил хийсэн нь тэгээд буруу юу?? Баттулга тулдаа МАНыг аргалж хүүхэд шиг маллаж аогадаж байж хэдэн ажил төсөл амжуулахыг зорьсон нь буруу юу? МАНд мангасдуулахгүй шүү
Гутранги ч гэсэн үнэний хувьтай зүйлийг бичжээ. Баярлалаа. Үүнийгээ цааш нь үргэлжлүүлэн бичээч сонирхолтой байна. Ингээд сүйрээд дуусах уу??? Гарах гарцы нь бичиж үү??? хувьсгал хийх үү ??? Ямар хувьсгал байх вэ???. 1921, 1990 оны хувьсгал үр дүн муутай болж, ихэнхи зовлон гасланг авчирсэн шүү.
Ганцхан энэ тухай уншиж, судалж, бодож эрэгцүүлж байна даа. Гарц бол байгаа гэж би хэлсэн шүү дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
Эруул байгаа даа? Уул нь нийтлэлийг нь унших дуртай, улам элийрээд байнауу даа, яая даа байз... лол
Эрүүлийн дээд эрүүл байна. Эрүүл хүний бичсэн юмыг гайхахын оронд хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдоржийн боол болоод магтан дуулж алуурчингаар ерөнхийлөгч хийлгэж байсан пялдага бялдуучлал, манкуур боолын сэтгэхүйгээ гайхаад, ичээч. Аймхай гөлөг манкуур боолын сэтгэхүйгээ гайх
Эруул байгаа даа? Уул нь нийтлэлийг нь унших дуртай, улам элийрээд байнауу даа, яая даа байз... лол
Эруул байгаа даа? Уул нь нийтлэлийг нь унших дуртай, улам элийрээд байнауу даа, яая даа байз... лол
Библид ч бас сөнөлтийн өмнөх зураглал иймэрхүү ...эртний баян тансаг Помпёй ч энэ дагуу сөнөж мөхсөн. Монгол ч бас дээд төвшиндээ садарлаж л байна. Гэхдээ өчүүхэн хэсэг байхаа. Гэрэлтэй хэсэг нь илүү , ажиллаж хөдөлмөрлөж сурч боловсорох хүсэл мөрөөдөлтэй. МАН л халамжийн бодлогоор сөнөөчихгүй бол шүү дэээ
монгол өнөөгийн байдлаар ямар хэв шинжид буйг судлан хэлээрэй.хэт туйлшралгй судлаачийн ухаанаар хандаж сайн муу талуудыг нь бодитоор гаргаж тавина гэж найднам
Сонирхолтой анхаармаар ном байна. Ганаа гуай бол эх оронч хүн. Монглын ард түмэнд сануулж байна. МАН тэргүүтэй хулгайч нар Монгол улсад сүйрлийн шинжийг бүтээж байгаа нь үнэн. МАН-ыг тарааж энэ удаа Төрийн тэргүүнээрээ удирдуулж төрт ёсоо бэхжүүлэх нь зөв чухал байна. Ард түмэн минь.
Таны судалгаа европ талынхыг үндэслэж, ази гэвэл? Аврагдахын тухайд бүддийн номонд баймаар юм аа. Энэ эс хамаатай байх уу?
Европ хүний юмыг орчуулсан юм чинь европ байлгүй яахав дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
КОВИД Л ХАНГАЛТТАЙ ШАЛТГААН НЬ БОЛЧИХГҮЙ БАЙГААСАЙ. ЭНЭТХЭГЭЭС 70 ХҮН ОРУУЛЖ ИРДЭГ ЧИНЬ ГЭМТ ХЭРЭГ БИШ ҮҮ? КАНАД УЛС ЭНЭТХЭГТЭЙ ХАРИЛЦАА ХОЛБООГОО ХААСАН БАЙХАД
Эхлээд зүгээр өөр өөрсдийнхөө ойлгосныг хараал хэрүүлгүйгээр илэрхийлээд сурчихья. Энэ бол зөвийн эхлэл болох байх.
Баярлалаа. Харин тэгмээр л байх юм... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ганаа судлаачийн бичсэн Түдэв гуайн анхааргатай таарч байноо. Дээрээ суудлаа олоодохвол ч доороо гүйдлээ олчихно л доо...
МАНынхны мангас занг иргэд мэдэхгүй биш. 100 жил мангасдуулсан шдээ. МАН зөвхөн өөрийгөө буюу дарга ангиа л боддог. Дарга ангиа баян тарган дураар дургиулахын тулд л ярьцгааж ухуулж байгаа. Яриаг нь хар л даа. Өөрийн баян тарган байх эрхийг ард түмэн гэдэг үгээр халхалдаг. МАН ард түмний төлөө гээд ард түмнээ бууддаг байсныг бүү март. МАН ард түмэнд хайртай юм бол халдварыг ингэж алдах уу? Эмнэлнэгт оргүй болох уу? Эмч нарын цалин иймхэн байхуу?? Иргэд олноороо амиа алдахад хүрэхүү? 1 ч вакцин захиагүй байх уу? Баттулга ажил хийсэн нь тэгээд буруу юу?? Баттулга тулдаа МАНыг аргалж хүүхэд шиг аргадаж байж хэдэн ажил төсөл амжуулахыг зорьсон нь буруу юу? МАНд мангасдуулахгүй шүү а
1905 болон 1917 оны хувьсгалуудын хооронд бичиж дээ. Аугаа Орос орон яг энэ загвараар явсаар Сталиныг "төрүүлсэн" биз дээ! 1: Одоо бидэнд "Сталин" хэрэгтэй юу? 2:Эсхүл хэлэлцэж ярилцаад энэ байдалаас гараад явчих юм уу?
Битгий худлаа *аагаад л бай л даа. Судлаад л байдаг судлаад л байдаг, зэрэг цол аваач мал аа. Чам шиг дандаа *аагаад л суудаг судлаач гэж хаана байсан юм?
Дэлхий сөнөх хугацаа ойртожбайна.
Teriig ni oilgohgui met
залхуурал , назгайрал , сэтгэдгүй , даган баясагчид,, ажлаа мэддэгүй чалчигчид , мухар сүсэг бүгд манайд бнаа
Пессимизм разума, но оптимизм воли
Ямар юмыг нууна гэдэг тийм сайн зүйл биш. Бодол богино ард олныг айлгана гэдэг бас тусгүй. Байгалийн хөгжлийн зүй тогтолт нийгмийн зүй тогтолт хоёр адил бөгөөд хэлбэрээрээ өөр юм. Байгал өнгөрсөн хог шавхаруугаа мөхөөж, шинэ салаа мөчир нь цааш амьдарч явдаг. Evolution юм. Нийгэм ч тийм. Тэнгэрийн муухай арилдаг гэдэг нь эцэг өвгөдийн холын ухаан билээ. Энд маш том гүн ухаан, зөн совин яваа бус уу.
MAN bol "ard'-n nam dish hulgaich piidluudiin nam. Piidluud coohen nam dar. Cudlaachiin bichsen buhen tednees uussen , caashid ch uusne eronhiilogch zov zugt bnaa
Энэ хүн бусдын бичсэнийг хуулна.Үүнийгээ мэдлэг гэж андууран бусдыг тэнэг гэнэ.Уг нь толгойгоо ажиллуулах ёстой юм.Маш товчоор өнөөдөр Ардчилсан гэх үнэн поп.нийгэм Иргэний гэх үнэн бодит нийгмээр солигдож байна.Энэ шинэ нийгмийг ҮХ-иараа баталгаажуулсан Монголоос өөр улс алга. За хэн нь сөнөж байна даа.Орчуулагч Ганхуяг гуай.