МОСКВА. /infoshos.ru/. Ердөө 3.3 сая хүн амтай эртний Монгол АНУ, Хятад, Орос гэсэн гурван том гүрний Евразид нөлөөллөө тогтоохын төлөөх тэмцэлд геополитикийн үүрэг гүйцэтгэгч болж магадгүй байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) элсэх тухай Москва, Бээжингийн саналыг нухацтай бодож байгаа юм. Эргэн сануулахад, өнгөрсөн оны долоодугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргулов хэрэв Монгол Улс ШХАБ-д элсэх хүсэлтээ гаргавал Москва дэмжихэд бэлэн байна гэж мэдэгдсэн боловч ОХУ "Монгол нөхдийнхөө сонголтод нөлөөлөх" эрмэлзэлгүй гэдгийг яаравчлан онцолсон юм.
Өмнө нь Монгол Улс Евразийн улс төр, эдийн засгийн эвсэлд нэгдэх сонирхлоо илэрхийлж байсан гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ тус улс Хятад, Оростой хийж буй АНУ-ын харилцаа хурцадаж байгаа үед төвийг сахих ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Хятад болон ЗХУ, АНУ болон ЗХУ-ын сөргөлдөөнд оролцож байсан өмнөх гашуун туршлагуудаа санан монголчууд хүйтэн дайн хэлбэрийн геополитикийн зөрчилдөөнд татагдан орохыг хүсэхгүй гэж зарим шинжээчид үздэг.
Өнгөц харахад Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статустай болсноос хойш 17 жилийн дараа энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн болох ОХУ, БНХАУ-ын саналыг шүүрэн аваагүй нь гайхмаар санагдаж магадгүй юм. Гэхдээ Улаанбаатар “гуравдагч хөршийн” бодлогыг урьдын адил баримтлахыг хичээж байгаа гэдгээр үүнийг хялбархан тайлбарлаж болно. Энэ бодлого нь Дорнын төдийгүй Барууны орнуудтай "алинтай ч дотносохгүй, гэхдээ бүгдтэй нөхөрлөнө" гэсэн мөн чанартай. Монгол Улсын гуравдагч хөршөө гэж үздэг орнууд бол АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ юм. ШХАБ-д элсэх нь эдгээр улстай хийж буй харилцаанд сэв суулгаж болзошгүй гэж Улаанбаатар болгоомжилдог.
Үүний зэрэгцээ тус улс ОХУ, БНХАУ-ын ШХАБ-д элсэх саналыг тэр даруй няцаахгүй байгаа бөгөөд энэ алхмын бүх давуу ба сул талыг нухацтай бодож байна. Зарим шинжээчийн үзэж байгаагаар, ШХАБ-д элсэн орсноор Монгол Улсын ойрын 50 жил, цаашлаад 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлж болно. Энэ шалтгаанаар Монголын зарим ажиглагчид энэ асуудлыг улстөрчдийн хаалттай хуралдаанаар бус бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж үздэг. Монголын дотоод улс төрийн хүрээлэл дунд ШХАБ дахь тус улсын оролцоог ажиглагчийн статусаар хязгаарлахыг дэмжигчид болон тус байгууллагад гишүүнээр элсэхийг дэмжигчид одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй байгааг онцлох нь зүйтэй. Үүнээс харахад Улаанбаатар ШХАБ-тай хамтран ажиллах зарчмаа бус хэлбэрээ өөрчлөх дүр зураг харагдаж байна. Монгол Улс зарим интеграцын чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боловч “гуравдагч хөршийн” бодлогоо өөрчлөхгүй.
Монгол Улс ШХАБ-д элсэхийн эерэг болон сөрөг талуудыг үнэлж, цэгнэн харж байгаа нь ойлгомжтой. Энэхүү байгууллагын гишүүн болж, үйл ажиллагаанд нь оролцвол Орос болон Хятад Монголд илүү найрсаг хандаж, тус улс ШХАБ-ын томоохон төслүүдэд идэвхтэй оролцох боломжтой болно. Монгол Улс ШХАБ-ын эдийн засгийн үр өгөөжийг нэн тэргүүнд харж, үнэлж байгаа гэдгийг харгалзвал энэ нь тус улсыг байгууллагад элсэхэд маш чухал хүчин зүйл болно.
Гэхдээ сөрөг талууд ч бас бий. Жишээлбэл, ШХАБ-д элссэний дараа Монгол Улсын бие даасан гадаад бодлого явуулах боломж хумигдана. Учир нь Монгол Улс үйл ажиллагаагаа ШХАБ-ын ерөнхий бодлогод их, бага хэмжээгээр уялдуулах шаардлагатай болох юм. Түүнчлэн ШХАБ-д элсэн орсноор Евразийн интеграцид оролцох оролцоог “гуравдагч хөршийн” хувиар ЕХ болон АНУ-тай хийж буй харилцаатай тэнцвэртэй байлгах шаардлагатай болно. Ийм ирээдүйг Улаанбаатар төдийлөн хүсэхгүй болов уу. Монгол Улсыг ШХАБ-д ойртохоос хорьж болиулж буй өөр нэг хүчин зүйл бол энэ байгууллага Төв Азитай (тус байгууллагын гишүүн улсууд болох Киргиз, Казахстан, Тажикистан, Узбекистан) нягт холбоотой байдал юм. Москва болон Бээжин Дундад Азийн орнуудыг интеграцын санаачилгуудад ихээхэн оролцоотой байлгах сонирхолтой байдаг бол Монгол Улс энэ бүс нутгийн улс төр, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд татагдан оролцохоос болгоомжилж, Төв Азийн сэдэв рүү гүн гүнзгий орохоос хол байхыг эрмэлздэг. Харин ШХАБ-д элсэн орвол Монгол энэ асуудлуудад оролцохоос аргагүй болох юм.
Эдгээр шалтгааны улмаас Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт нь одоогоор ШХАБ-д элсвэл гарцаагүй хүргэх Орос, Хятадаас хараат байдлаас зайлсхийхийн тулд тус хоёр улстай тэнцвэртэй харилцаа тогтоох явдал болж буй юм.
Газарзүйн байрлалынхаа ачаар Москва, Бээжингийн хоорондын "гүүр" болох нэг төрлийн геополитикийн үйл ажиллагаандаа төвийг сахисан Монгол Улс нэлээд сэтгэл хангалуун байдаг. Үүний зэрэгцээ тус улс нь Зүүн хойд Азийн хамгийн хүчирхэг хоёр улсын нөлөөг тэнцвэржүүлэгч завсрын бүс юм.
Энэ байр суурь нь Монгол Улсыг бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай элемент болгон хувиргадаг гэж тус улсын зарим шинжээчид үздэг. Хөгжлийн өнөөгийн үе шатанд бүх шинж тэмдгээрээ Монгол Улс ШХАБ-д элсэх хамгийн боломжит орон бөгөөд энэ байгууллагын "хамгийн бага асуудалтай" байнгын ажиглагч улс гэж зоригтойгоор хэлж болно. ШХАБ-ын удирдагчид болох Орос, Хятадын хооронд орших тус улсын байршил нь энэ байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох боломжтой харуулж буй юм. Гэвч байнгын ажиглагчийн статустай болсноос хойш олон жилийн дараа ч Монгол Улс энэ байгууллагын гишүүн болоогүй бөгөөд статусаа өөрчлөх тод томруун эрмэлзлээ илэрхийлээгүй л байна.
Тиймээс, ойрын үед Монгол Улс ШХАБ-д байнгын гишүүнээр элсэнэ гэж хүлээх хэрэггүй л болов уу. Гэхдээ Зөвлөлтийн дараах үеийн Төв Азид бүс нутгийн аюул, сорил (терроризм, экстремизм, хар тамхины наймаа гэх мэт) нэмэгдэхийн хэрээр Монгол Улсыг ШХАБ-тай харилцаагаа эрчимжүүлэх чиглэлд бодлогоо дахин эргэн харахаас аргагүй болгож магадгүй юм гэж Оросын олон улсын тоймч Сергей Саенко бичжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
МОНГОЛ УЛС ШАНХАЙД ХЭРХЭВЧ ЭЛСЭЖ БОЛОХГҮЙ. ЭЛСВЭЛ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ АЛДАНА
МАНАЙ МАФУУД ТЭГЖ Ч ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХУЛГАЙЛАХ ЭРХЭЭ АМАР АЛДАХГҮЙ БАЙХАА УЛСАА ЦӨЛМӨХ ҮГГҮЙГЭЭ ХЯТАД ОРОСООС АСУУДАГ БОЛОХЫГ ХУЛГАЙЧУУД МЭДЭЭЖ ХҮСЭХГҮЙ
Хятад-оросын хөлс хулмастай халуун хөнжилд шургаж орвол тэгээд л дуусна. Орос ах гээд дальчигнаад байдаг эргүүнүүд л ШХАБ руу хөтөлж оруулах аюул ойрхон байна.
Монгол зайнаас хандаа гэдэг нь зөв боллоо , 2 том гүрэн монголгүй болоод л бгаа , бидэнд хашигдсан байх шаардлагагүй , бүгдтэй нь найрсан бодлоготой , илүү юм горьдоод хавханд хөлөө хавчуулнаа , тусламж монголд илүүдээд байгаадаа !! интеграц нэртэй гадны иргэд орж ирж суурьших эхлэл тавигданаа !!! Мөнгө хөрөгиин нь авсан хүн үгүй гэж болохгүй , энэ тэндхийн самуунд учраа мэдэхгүй оролцоод яах вэ , 3 дагч хөршүүд , хөршүүд бүгд л дэмжиж ирсэн ш , нам мафи л кармаалаад алаад бгаа !!
ekh taivan iig erkhemledeg khuul iig ard tumen ni sanal asuulga aar shidekh , bas ene khuul d nemelt oorchilalt oruulakh ard tumen sanal asuulga aar shiideji baikh kheregtei
Муу хүн шинжээч мухар үхэр сэжээч гэдэг л юм даа!! Шинжиж сонжсоор байгаад бусдын тоосонд дарагдаад үлдэж байгаагаа мэдэхийн ч сөхөө алга!! Өрөвдмөөр ч юм аа! Хоёр гурван их гүрэнүүдийг тэнцвэржүүлэнэ ч гэх шиг!! Ккк. Ази Европын аюулгүй байдлыг хангана ч гэх шиг!! Ккк. Ёстой сумтай.
Хөөрхөн хэлсэн кккк .
Чи Оросуудын оймс буриад байна. Монголчуудыг залхуу тэнэг доорд гэж андуурдаг. Монгол үндэстний түүхэн үүргийг нармай Ази зөвшөөрдөг. Оросуудын Европ Монголчуудад алгадуулж агуу Азитай танилцсан юм.
шинжээч бишээ, монголчууд хүсэхгйү байгаан, тэртэээ тэргүй энэ байгууллага чинь эдийн засгийн гэхээсээ илүү, улс төр цэргийн хэв шинжтэй байгууллага, мэдээж бүхэл бүтэн улс юм чинь бид хаа хамаагүй юм руу ямар ч ашиг байхгүй байхад, үсэрч харайж ороод байж болохгүй биздээ,
Монгол Улс ШХАБ-д элсэхийн эерэг болон сөрөг талуудыг үнэлж, цэгнэн харж байгаа нь ойлгомжтой. Энэхүү байгууллагын гишүүн болж, үйл ажиллагаанд нь оролцвол Орос болон Хятад Монголд илүү найрсаг хандаж, тус улс ШХАБ-ын томоохон төслүүдэд идэвхтэй оролцох боломжтой болно. Монгол Улс ШХАБ-ын эдийн засгийн үр өгөөжийг нэн тэргүүнд харж, үнэлж байгаа гэдгийг харгалзвал энэ нь тус улсыг байгууллагад элсэхэд маш чухал хүчин зүйл болно.
Гэхдээ сөрөг талууд ч бас бий. Жишээлбэл, ШХАБ-д элссэний дараа Монгол Улсын бие даасан гадаад бодлого явуулах боломж хумигдана. Учир нь Монгол Улс үйл ажиллагаагаа ШХАБ-ын ерөнхий бодлогод их, бага хэмжээгээр уялдуулах шаардлагатай болох юм. Түүнчлэн ШХАБ-д элсэн орсноор Евразийн интеграцид оролцох оролцоог “гуравдагч хөршийн” хувиар ЕХ болон АНУ-тай хийж буй харилцаатай тэнцвэртэй байлгах шаардлагатай болно
Хөгжлийн өнөөгийн үе шатанд бүх шинж тэмдгээрээ Монгол Улс ШХАБ-д элсэх хамгийн боломжит орон бөгөөд энэ байгууллагын "хамгийн бага асуудалтай" байнгын ажиглагч улс гэж зоригтойгоор хэлж болно. ШХАБ-ын удирдагчид болох Орос, Хятадын хооронд орших тус улсын байршил нь энэ байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох боломжтой харуулж буй юм. Гэвч байнгын ажиглагчийн статустай болсноос хойш олон жилийн дараа ч Монгол Улс энэ байгууллагын гишүүн болоогүй бөгөөд статусаа өөрчлөх тод томруун эрмэлзлээ илэрхийлээгүй л байна. Тиймээс, ойрын үед Монгол Улс ШХАБ-д байнгын гишүүнээр элсэнэ гэж хүлээх хэрэггүй л болов уу.
Гэхдээ Зөвлөлтийн дараах үеийн Төв Азид бүс нутгийн аюул, сорил (терроризм, экстремизм, хар тамхины наймаа гэх мэт) нэмэгдэхийн хэрээр Монгол Улсыг ШХАБ-тай харилцаагаа эрчимжүүлэх чиглэлд бодлогоо дахин эргэн харахаас аргагүй болгож магадгүй юм
SHANKHAIN HAB-D ORCHIHVOL HEDEN ZUUNII TURSH TEMTSEJ OLSON TUSGAAR TOGTNOL, ERKH CHOLOO 1 SECOND IIN DOTOR ALGA BOLJ UURD MONGOLCHUUD HUNII ERKHEND TAMLAGDAKH BOLNO.!!! HERHEVCH ELSEJ BOLOHGUI!!!
БАЛАРНА Л ДАА ХАХА
Монгол элсэх хэрэгтэй, дотор ороод асуудлаа шийдье, хойно нь суугаад харах биш!
дотор нь ороод ямар асуудлаа шийдэх гээд байгааан
Хятад-оросын хөлс хулмастай халуун хөнжилд шургаж орвол тэгээд л дуусна. Орос ах гээд дальчигнаад байдаг эргүүнүүд л ШХАБ руу хөтөлж оруулах аюул ойрхон байна.
Хятад-оросын хөлс хулмастай халуун хөнжилд шургаж орвол тэгээд л дуусна. Орос ах гээд дальчигнаад байдаг эргүүнүүд л ШХАБ руу хөтөлж оруулах аюул ойрхон байна.
Элсэж орвол том том төсөл дээр ажилаад 100 жилийн хөгжлийн гараа эхлэх юм байх Гэтэл сүүлийн 100 жилд ийм жижиг орны хөгжилд тус болсон юм огт алга Хэдэн цементен барилга байна Байгаль орчин сүйдсэн
Оросын сонирхол бол Монголын зах зээлээс мөнгө босгох юм. Оростой худалдаа хийх нь Монголд ашиг бага, харин Хятадын тухайд илүү монголчууд хараат байдлыг гүнгийрүүлэх сонирхолтой. Түүхий эдийн бааз болгож, хязгаар нутагт хятад хүмүүсийг олноор суулгах эзэн болох үүдийг нээж өгөхийг хүсэж байгаа.
Инээд хүргээд байл даа
Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ШХАБ-д орох нь эрсдэлтэй. Хэдий Орос, Хятдын гүүр болж дундаас нь ашиг хүртэх хэдий ч гадаад бодлого маань ШХАБд уялдаж гарна. Нэг ёсондоо утсан хүүхэлдэй болох хэрэг үү ?
Орос, Хятад хоёр 1913онд, Хиагтын гэрээгээр Монголыг хэрхэн хувааж авах талаараа тохиролцож байсан биздээ. Цаашлаад ЗХУ-н үеийн бодлого, хэлмэгдүүлэлтээс эхлүүлээд л хар бараан юм их болсон. Бид Оростой дотносвол яадгийг харсан Хятад бол Монголыг эрхшээлдээ оруулах 100 жилийн бодлогоос эхлүүлээд харахад л ойлгомжтой. Хамгийн чухал зүйл бол Орос, Хятад 2лаа Монголыг хөгжүүлэхгүй байх үндсэн нэг зорилготой.