Монгол Улсын Их Хурлын чуулганы 2021 оны гуравдугаар сарын 25, 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, оронд нь Улсын дээд шүүхээс санал болгосон Ж.Эрдэнэбулганыг томилсон байдаг. Гэвч Ж.Эрдэнэбулган нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон даруйдаа /2021.04.08/ 43 дугаартай “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналын тухай” гэх тогтоолыг гаргажээ.
Уг тогтоол нь бүхэлдээ илэрхий ХУУЛЬ БУС байсныг дараах үндэслэлээр нотолсныг тоймлон хүргэе.
НЭГ: Б.Буяндэлгэрийн санал хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан
Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын гаргасан /“Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай”, “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн шалгах тухай”/ тогтоолуудыг эс зөвшөөрч өөрийн саналаа гаргажээ. Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн энэхүү санал, үйл ажиллагаа нь тус хуульд бүрнээ нийцсэн буюу хуулиар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан санал байв.
ХОЁР: Б.Буяндэлгэрийн саналыг гурван гишүүн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх ёстой БАЙСАН
Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Цэцийн гишүүн дангаараа бус, харин Цэцийн даргын тогтоолоор томилсон гурван гишүүн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган нь Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг дангаараа шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.
ГУРАВ: Цэцийн нэг гишүүний тогтоол гаргасан
Дээр дурдсанчлан Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, магадлал гаргах ёстой байтал Цэцийн нэг гишүүний тогтоол гаргасан нь илэрхий хууль бус болсон.
ДӨРӨВ: Ж.Эрдэнэбулган ХУДАЛ ДҮГНЭЛТ хийсэн үү?
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргаан үүсгэх эсэх талаар Цэцийн гишүүний шийдвэрийн талаар гарсан гомдлыг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ” гэсэн хуулийн тодорхой заалтууд байсаар байтал Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган “эрх зүйн зохицуулалтгүй байна” гэж илт ХУДАЛ ДҮГНЭЛТ хийж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн процессын эрх зүйн наад захын мэдлэггүй хүн болохыг, эсхүл хараат бус байдлаа алдаж хэн нэгний нөлөөнд автсан болохыг нь эргэлзээгүй нотолж байна.
ТАВ: ҮХЦ өмнө гаргасан дүгнэлт, тогтоолоо эш татан шийдвэр гаргадаг
Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр өөрийн гаргасан саналдаа нэгэнт хүчин төгөлдөр болсон эрх зүйн дүгнэлтийг эш татсаныг илт гуйвуулан “Цэцийн гишүүн өөрийн санал дүгнэлтийг урьдчилан илэрхийлсэн байна” гэх зэргээр бодитой бус, тун хариуцлагагүй, төвийг сахих зарчмаа ноцтой зөрчсөн дүгнэлтийг хийжээ.
Үндсэн хуулийн цэц өөрөө өмнө гаргасан хүчин төгөлдөр дүгнэлт, тогтоолоо эш татан шийдвэр гаргадаг гэдгийг мартаж болохгүй бөгөөд тэр бүх тохиолдлыг Цэц маргааны талаарх саналаа урьдчилан хэлсэн гэж буруутгах нь аль ч утгаараа боломжгүй бөгөөд учир утгагүй гэдгийг хуулийн ангийн оюутан ч мэднэ.
ДҮГНЭЛТ: Цэцийн гишүүн дангаараа тогтоол гаргах эрх хэмжээгүй
“Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль”-д Цэцийн гишүүнээс гаргах эрхийн актын хэлбэрийг хуульчлан тогтоосон байдаг.
Цэцийн гишүүн нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэхээс татгалзсан тохиолдолд тогтоол гаргах, хэргийг нэгтгэх, тусгаарлах тохиолдолд тогтоол гаргах, Цэцийн хуралдаанд маргааныг оруулах тохиолдолд Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тогтоол гаргахаар зохицуулсан байх бөгөөд үүнээс бусад асуудлаар ЦЭЦИЙН ГИШҮҮН ДАНГААРАА ТОГТООЛ ГАРГАХ ЭРХ ХЭМЖЭЭГҮЙ ЮМ.
Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчин тогтоол гэх зүйлийг гаргаж, хуулийг илт зөрчжээ. Ийнхүү хуулийн тодорхой заалтыг илтэд гуйвуулан тайлбарлаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрээс хуулийн хүрээнд гаргасан саналд бүдүүлгээр халдсан явдал нь Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох хараат бус байх, төвийг сахих, бодитой байх, асуудлыг бүрэн дүүрэн магадлах зарчмуудыг ноцтой зөрчсөнийг илтгэж байгаа юм.
С.Сарнай
Сэтгэгдэл0
Эрдэнэбулган бол цэцэд МАН-ын захиалгаар томилогдсон тавиул. Одоо юу ч хийхээс буцахаа байж эрээ цээрээ алджээ. Ичиж үхмээр юм. Ийм хуульч гэж байдаг юмуу.
Харин тийм байнаа.Дээрээс нь өгзөг хэн билээ тэр бас нэг намын тавиур байсан нь илэрхий байнаа.Ард иргэдээ битгий басамжил ,битгий дорд үз
oo za za bur iimdee tulsan uu?
Монгол улсын үндсэн хууль бүх Монгол хүнд тэгш эрхтэй үйлчилнэ ҮХ-н 14-р заалт. Монгол улсын ерөнхийлөгчийг 50 наснаас дээш уугуул иргэн хүнийг зөвхөн 6 жилээр 1 удаа сонгоно гэдэг "энэ заалтын утга санаа нь 50 насаас дээш уугуул иргэн хэн байсан ч ерөнхийлөгчид дэвшиж болох боловч зөвхөн 1 удаа байна" гэдэг заалт хууль бүх хүнд тэгш үйчлэх ёстой гэдэг ҮХ-н тэргүүн заалт давхар үйлчилж Монгол улсын иргэн хэнбугайнч зөвхөн 1 удаа ерөнхийлөгч болсон байна мөн болох эрхтэй гэсэн санаа юм. Харин 1 удаа ерөнхийлөгчөөр сонгогдож ерөнхийлөгч байсан хүн тул дахин нэр дэвших санаа нь 50 наснаас дээш 2 удаа ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон байна гэдэг заалтаар ҮХ-н шинэ өөрчлөлттэйгээ зөрчилдөөд байгаа юм. Х.Баттулга 2 удаа болж хасагдаж үндэслэл болж байна.
Хэрэв бүр ойлгохгүй бол 2020 оны 5-р сараар хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиар танд зөвхөн 1 удаа УИХ-д суудалтай намаас нэр дэвшиж ерөнхийлөгч болох эрх өгөгдсөн. Хэнч байж болно МАН нам таныг олоод энэ хүнд ерөнхийлөгчөөр 6 жилээр байх 1 эрхийг өгье гэж болно. Энэ эрх Монголын 50 насны босго алхсан бүх хүнд тэгш үйлчилж байхаар нээгдсэн. Өмнөх ерөнхийлөгч нар хэдэн удаа сонгогдсон ч бай хамаа байхгүй 50 наснаас дээш гарсан уугуул иргэн хэн байсан ч зөвхөн 1 удаа ерөнхийлөгч байх эрхтэй болсон. Тэгэхээр өмнөх ерөнхийлөгч 1 эрхтэй буюу нэг сумтай байсан гэвэл түүнийгээ бүгд буудчихсан Х.Баттулгыг оролцуулаад. Шинэ үндсэн хуулийг заалтаар Монгол улсын иргэн хүнд зөвхөн 1 удаа ерөнхийлөгч болгох эрхийг өгсөн хөдөө байгаа малчинд хүртэл энэ эрх байгаа зөвхөн 1 эрх гэхдээ УИХ-д суудалтай нам хүнээ дэмшүүлнэ. УИХ-д суудалтай нам хөдөө байгаа малчин хүнийг манай намын гишүүн гэж хэлээд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх хүн бүрт 1 удаа тэгш оноогдсон. Харин өмнөх ерөнхийлөгч болон одоогийн ерөнхийлөгч нарт 1 оноо нэмж шагнал өгсөн юм биш. Үндсэн хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчмаараа шинэ заалтаар хөдөө байгаа малчин хүний эрхээс илүү эрхийг өмнөх болон одоогийн ямар ч ерөнхийлөгч давуулж эдэлж болохгүй. тэгвэл ҮХ-н 14-р заалтыг зөрчинө. Өмнөх болон одоогийн ерөнхийлөгч нар 1 байх эрхээ эдэлсэн хүмүүс гэдэг заалтанд орж зөвхөн 1 удаа гэдэг хатуу заалтыг давж чадахгүй хэрэв давбал хүн бүрт тэгш өгөгдсөн эрхээс давуу 1 эрх илүү эдэлж үндсэн хуулиа зөрчих болно.
Ерөнхийлөгчийн тухай 2020 оноос хэрэгжиж эхэлсэн үндсэн хуулийн өөрчилт чинь толгой даасан ганц хууль биш бусад бүх хуулийн толгой заалтуудтайгаа уялдаж хангаж байх ётсой. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдэг хуулийн заалтыг хүртэл давхар хэрэглэх ёстой шинэ заалт орж ирсэн. 50 наснаас дээш тэр тэр хүнийг ерөнхийлөгч байлганаа гэж нэр цохиж заагаагүй учраас энэ хууль бүх хүнд үйлчилж байхаар хийгдсэн учраас бүх хүний эрх ашгыг зөрчих ёсгүй. 2020 оноос Монгол улсын иргэн хэн байсан ч зөвхөн 1 удаа ерөнхийлөгч болсон байна мөн болох ёстой гэдэг ганцхан заалт үйлчилж байгаа. Энэ цагаас өмнөх ерөнхийлөгч нар бол хэдэн удаа сонгогдсон хамаагүй 1 удаа ерөнхийлөгч болж эрхээ эдэлж дуусгасан гэдэг зүйл ангилалд багтана.
монголын хуульчид дотор бүлэглэлийнл гэх нэртэй хуулчид бий болсон. тэд хэлэхдээ бүлэглэлийнхээ төлөө үйлчлээд халагдсан ч яахав гэж хэлдэг гэсэн шүү. бүлэглэл сү болон АН-ы элбэгдорж хот хөдөөгийн гэх бүлэглэлүүд болон бизнесийнхэн бүгдээрээ өөрийн хуульчтэй болохоор мөнгөөр гулгиж албан тушаалаа ашиглан бүлэглэлийн, намын төлөө үхэн хатан улайран ажиллаж алдаж дундажийн зарчмаас гажиж байгааг өдөр тутмын үйл ажиллагаанаас харж байна. Хуульч нэртэй новшнуудын цалинг хасаж бодит байдалд төрийн албан хаагчдын цалинд уялдуул эсвэл хуульч нэртэй хулгайч нарын цалинд төрийн албаны цалинг ойртуул 4000 доллар болго Занданшатрын даапаалан хэлж байгаа шиг. Цаг хугацаа одоогийн төрийн эсрэг ажиллаж эхлэх хувьсгал хийх хугацааг илт ойртуулж байгаа шүү. Олон улсын тоймч Гантулга гуай цус урсгаж байж энэ самуун төрийг засаж болох тухай хэлсэн байдаг Лхагвасүрэн гуай ард түмэн сэрж боссон цагт ямар ч хүч зогсоох боломжгүй тухай өгүүлсэн байдаг. Өмч буруу гарааг олдсон бол төрийн нэрийн өмнөөс хур
монгол улсд тангараг оргодог албан тушаалтан тоотой хэдхэн л бий тэд хуулийг сахин биелvvлнэ Хэрвээ оргосон тангарагаа зорчвол хуулийн хариуцлага хvлээн гэж л тангараг оргодог жирийн хvмvvс тангараг оргоогvй ч хуулийн дагуу хариуцлага хvлээдэг тийм болохоор тангараг оргочихоод тангаргаа зорчвол тангаргаа зорчсон гээд бусдаас хоер дахин илvvхариуцлага хvлээх естой гэтэл манайд УИХ гишvvд ч VXЦ гишvvд ч ялгаагvй тангаргаа зорцчихоод л хуулийн араар нуугдаад байдаг эсвэл эд нарын тангараг оргодог хуурамч еслолыг болиул эсвэл тангараг оргосон л бол тангарагийг нь сахиул Ер нь монголд Тангараг сахиулах олон нийтийн сайн дурын байгууллага бий болго
ZOZO
Yamar oilgomjgui budiluulsan yum be. Survaljjlagchiin medee yumuu uur meregjilten hun baiguulaga. dugnelt yumuu?
Хоолонд хүргэж өгсөн намдаа үйлчлэхгүй бол наад боол чинь буцаал гуйлагчин болийшдээ
Дээрээс том даалгавартай нь ил болж бна
Энэ бас нэг хуулийн сэтгэлгээ, хүмүүжил суугаагүй МАН-ын захиалгын амьтан цэцэд орж будлиан тарьж хуулийг бүдүүлгээр зөрчиж байх шив дээ.Энэ этгээд бас л хуулинд бус, хульчигар бүдүүлэг популист Хүүкэд захирагддаг новш ажээ.
Medeegee sudalj baij sain tavij bai, togtoolig neg hun gargadag bolson yum uu
Zahialgat sensaz yum caa
Монголд Цэц, цэцэрхэл хэрэггүй. Хөгжил дэвшил чинээлэг аж байдал хүндэтгэл хүн ёсны харьцаа тайван амьдрал хэрэгтэй. Дэндүү хоцрогдож байна даа.
МАНгасын гар хөл болсон эдгээр бузаруудыг 7 үеэр нь хараал идэг ...
Цэц гишүүн ингэж хууль зөрчиж болохгүй дээ шударга л ажиллах үүрэгтэй юм сан даа
Монголчууд минь дээ одоо бид ухаарах цаг болсон байна гучин жил ийм хегийн юм телее угээр уралдаад яахав дээ. Миний хун тэрний хун тэд нь томилсоны хариуг ингэж барьдаг,Бид ийм зуйлиййг зогсоож чадагуй бол бид хэзээч зев явж чадагуй гэж бодож байна зев уу?
Энэ тавиул томилогдохдоо их тэнгэрийн юм ярьж байсан. Очонгуутаа тархиныхаа хэмжээгээ харуулж. Улстөрчдийн уачны нохой байсан санж
ОДБАЯРЫН АНД, МАН-Д ҮЙЛЧЛЭХЭЭР ТАНГАРАГ ӨРГӨСӨН