Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-Монгол Улсын хэрэглэгчийн байгууллага ямар үйл ажиллагаа явуулж байна. Ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?
-Монголын гурван сая иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт 17 салбар, 200 орчим сумын хэрэглэгчийн байгууллагуудыг нэгтгэн үйл ажиллагааг нь чиглүүлэн ажилладаг. Манай хэрэглэгчийн байгууллага хуультай гурван ТББ-ын нэг бөгөөд МҮЭ, МХАҮТ шиг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах монгол хүний эрүүл орчинд амьдарч ажиллах, хүний эрхийг хангах чиглэлд 10 гаруй мянган идэвхтэн гишүүд төв, сум орон нутагт ажиллаж байна.
-Ногоон хувьсгал хийж “Өрх бүрт ногоон хүлэмж-эрүүл хүнс” аян зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар тодруулна уу?
-2021 оны хувьд ардын хувьсгалын 100, тусгаар тогтнолын баярыг угтан хүн ардынхаа эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал эх орны газар шороонд эрүүл хөрсөнд ургасан хүнсний бүтээгдэхүүн ялангуяа хүнсний ногоо, нарийн ногоогоор хангахад анхаарлаа хандуулж айл бүр хашаандаа хүлэмжтэй болж эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсний ногоогоор улс орноо хангах аяныг эхэлж байна. Монгол орны аль ч бүс нутагт хүлэмжийн аж ахуй эрхэлж хүнсний ямар ч төрлийн нарийн ногоо, жимс жимсгэнэ ургуулах бололцоотой бөгөөд хашаанд амьдардаг айл бүрт нэгээс доошгүй хүлэмжийг барьж хавар, зун, намрын улиралд бүх төрлийн нарийн ногоо жимс жимсгэнэ тарьж өрхийн хэрэгцээгээ хангаж, илүү гарсангаа баг, сум, хөрш айлдаа худалдан борлуулах, нийтийн хоолны газруудад худалддаг болсноор бид урд хөршийн эрүүл ахуйн хувьд эргэлзээтэй элдэв ногоо импортлохыг хязгаарлаж зогсоох нөхцөл бүрдэнэ.
-Монголчууд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлээд хүнсний ногоогоо өөрсдөө тариалж эрүүл хүнсээр ард түмнээ хангаж чадах юм бол үнэхээр бодит өөрчлөлт болж, химийн элдэв бордоо хэрэглэсэн генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн ялангуяа хүнсний ногоо импортлохоо болих юм бол монголчууд эрүүл амьдарч урт наслах бололцоотой болно. Төр, засаг энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд дотооддоо хүнсний ногоо нарийн ногоог тарих ажлыг эрчимжүүлж импортын хүнсний ногоог хязгаарлах тухай маш чухал зорилт дэвшүүлсэн. Монгол хүний амь нас эрүүл мэндтэй шууд холбоотой энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлэх ажлыг хэрэглэгчийн байгууллага хариуцан эхлүүлж байна. Улаанбаатар, хангай, говь, аймаг, сум, багийн төвд айл бүр хашаандаа хүлэмж босгож, энэндээ нарийн ногоо сонгино сармис, огурцы помидор, шийгуа, жимс жимсгэнэ тарьж өөрсдийнхөө хэрэгцээг хангаж илүү гарсныг худалдан борлуулах дотоодын зах зээлд нийлүүлэх ажилд төр засгийн дэмжлэг маш чухал шийдвэрлэх ач холбогдолтой. Өлссөн хүнд загас өгөх биш загас барих аргийг зааж өгнө гэж бид их ярьдаг. Тэгвэл монголчууддаа хүнсний нарийн ногоог хүлэмжинд тарих технологи, аргыг бүх нийтийн сургалтаар хүргье. Хямд үнэтэй удаан эдэлгээтэй хүлэмжээр хангаж өгье, ЖДҮ-ийн зээлийг айл өрхийг хүлэмжээр хангахад зарцуулъя, дотоодын хүнсний нарийн ногоог иргэдээсээ худалдан авах сүлжээг бий болгоё.
...Засгийн газар тогтоол гаргаж “Өрх бүрт ногоон хүлэмж-эрүүл хүнс” аяныг дэмжиж бүх нийтийн үйлс болгож чадвал жинхэнэ ногоон хувьсгал болох юм.
Сүү, будаа, ноолуурт урамшуулал олгодог шиг хүнсний нарийн ногоо тариалж, зах зээлд нийлүүлэлт хийж борлуулж байгаа айл өрхөд урамшуулал олгож болно. Магадгүй энэ сүү, ноолуур, тарианаас чухал айл өрх бүрийн амьжиргааг сайжруулах боломж, тийм чухал менежмэнтийг 30 жилийн хугацаанд Монголын төр, засаг ярьсан болохоос хэрэгжүүлж чадаагүй бодлого. Ингэснээр элдэв өвчлөл, харшил, диабит, зүрх судасны өвчин үүсгэж байгаа ногоо Эрээнээс зөөдөг олон арван сая долларын импортыг хязгаарлах. Энэ мөнгөө дотоодын үйлдвэрлэгч айл өрхдөө хүлэмжийн аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг болгон ажиллах шаардлагатай. Энэ талаар миний бие хүнс хөдөө аж ахуйн яам, УИХ-ын зарим гишүүд зэрэг олон хүнтэй уулзаж дэмжлэг авахаар ажилласан.
Одоо Ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөж байна. Засгийн газар тогтоол гаргаж “Өрх бүрт ногоон хүлэмж-эрүүл хүнс” аяныг дэмжиж бүх нийтийн үйлс болгож чадвал жинхэнэ ногоон хувьсгал болох юм. Монгол орны эрүүл цэвэр хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хэрэглэгчиддээ үйлчилж байгаагаа нийтийн хоол үйлчилгээний газар, дэлгүүр зах, худалдааны төвүүд ил тод мэдээлж байх хэрэгтэй. Тухайлбал, ресторан, хоолны газар булганы айраг, Сүхбаатар аймгийн үхрийн мах гэдэг шиг ямар хүнсний ногоогоор иргэдэд үйлчлүүлж байгаагаа хоолны цэс, дэлгүүрийн лангуун дээрээ бичиж ил тод тавих үүнд нь мэргэжлийн хяналт. Хэрэглэгчийн байгууллага хяналт шалгалт хийснээр асуудлыг бүрэн шийдэх боломжтой.
-Монголчууд үнэхээр бүх нийтээрээ хөдөлвөл хүнсний ногоо, нарийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах бололцоотой. Үүнийг харин олон нийтэд хүргэж хэрэгжүүлэх нь чухал?
-Өнөөгийн Засгийн газар зоригтой шийдээд, тогтоол шийдвэрээ гаргаад, айл өрх бүрт тулж ажиллаж, хашаа бүрт хүлэмжтэй болоход нь дэмжлэг үзүүлэх тарих үр,тариалах технологи аргачлалаар хангах, ТВ онлайн сургалт явуулах, хөнгөлөлттэй зээлэнд хамруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Энэ олон ТВ, сонин хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж эрүүл хүнс нарийн ногоогоор эх орноо хангах хөдөлгөөнд нэгдэж бүх нийтээрээ мэрийн ажиллаж чадвал гурван жилийн дотор ногоон хувьсгалаа жинхэнэ утгаараа хэрэгжүүлэх юм. Айл бүр хашаандаа хүлэмжнээс гадна 3-10 ширхэг мод тарьчих юм бол бодит үр дүн гарч агаарын бохирдол арилахад дэм болж, амьдрах орчин сайжирна.Бид намчирхаж, талцаж бие биенээ үгүйсгэн хөгжлийг чөдөрлөж, ард түмнийхээ элбэг хангалуун сайхан амьдрах боломжийг үгүй хийж ирсэндээ дүгнэлт хийх цаг болжээ.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Зөв шүү дэмжиж байнаа
Амжилт. Цэвэр хүнс эх орны хэрэглээ болсон цаг дор хүн амын насжилт нэмэгдэж эмнэлэгүүдийн зардал хэмнэгдэнэ.
Маш зөв бодлого байна
Ийм эх оронч санал санаачлагыг бүгдээрээ дэмжээд давалгаалаарай.ганч ч гэсэн асуудал дээр талцахгүй,намгүй нэдэцгээ.
Дэмжиж байна. Юу л байна газар ,хөрс, нар ( усаа шийдчихвэл). Бүх л талаасаа нэг бодол , санаатайгаар хөдөлбөл хэрэгжих нь гарцаагүй л зүйл.
Энэ асуудал хамгаас чухал байгаа юм шүү дээ баярлалаа амжилт .
Хэрэгжүүлж чадвал үнхээр сайхан байна хашшатай өрх бүр мэргэжлийн зөвлөгөө авч эхнээсээ зөв эхлэх хэрэгтэй бид туслахад бэлэн Чандмань хүлэмж ХХК
3 esvel 4 ulirliin hvlemj 20.10 tai hvlemj hed boloh esvel materialaa avbal hed boloh ve Selenge Svhbaatart hedeer ireh bolomjtoi we 99658256
Тиймээ энэ шаш зөв санаачлага өрх бүр хүлэмжтэй байх нь эрүүл байх үндэс болно
Надад 6,20 харицатай хүлэмж хайрал даланзадгад 8 р баг баярхүү
АНУ-с хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих зориулалтаар 3сая доллар буюу 8.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн мөнгийг ногоочдод 3% хүүтэй урт хугацаатай зээл хэлбэрээр олгуулах арга чарга байхгүй юу үүнийг таньтай хамтраад ажиллая аа. Ногоочид хамтраад хөөцөлдмөөр байна аа. ХХААЯ гэрээ хийсэн гээд л таг болчихлоо. Үүний хойноос хамтраад хөөцөлдмөөр байнө аа. Утас 99092592
Маш зөв хөл хорионы үеэр тв гээр сургалт явуулах хэрэгтэй, мод ногоо тарих хүсэлтэй хүмүүс маш их байдаг боловч мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг, мөн санхүүгийн дэмжлэг, 3%хүүтэй мөнгийг үүнд дэмжлэг болговол сэтгэл зүтгэлтэй хүмүүс маш олон бий шүү
Би өмнө говийн иргэн надад хүлэмж олдвол баярлах байна Bayar_use@yahoo.com
Үнэхээр айл болгон хүлэмжтэй хашаандаа мод тарь гэвэл бүгд таринаа манай монголчууд хийж чаднаа
7н жил хүлэмжинд ногоо тариаллаа хэнээс ч тусламж авч үзээгүй дэмживэл сайхан л байна.
Өмнөговьд хүлэмжийн төсөл байдаг боловч жирийн иргэн авах боломжгүй 3-4 жил ногоо тарьсан ногоо зарах лангуутай хүнд өгдөг гэнэ ээ
Манайх ногоо Мод аль алийг нь таридаг одоо өвлийн хүлэмж байвал хотийн ирэгдэд бага ч гэсэн өвөл зунгүй ногоо нийлүүлэх боломжтой болох юм энэ дэмжлэг үнэхээр цагаа олсон дэмжлэг байх юм бна үүнд нэгдэх хүсэтэй бна
Өрх бүр хүлэмжийн аж ахуй эрхэлж хүнсний ногоогоо тариалбал сайхан л бна. УЛСААС ДЭМЖЛЭГ МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БНА
Маш чухал санаа байна дэмжиж байна.
Зусландаа, хашаандаа хүлэмжийн АА эрхлэх боломжоор хангах , туламж дэмжлэг хэрэгтэй байна, эрүүл хүсээр өрхийн хэрэгцээгээ хангах улмаар мод тарьж ногоон орчинг бий болгож хашаа зусландаа сайхан амьдармаар байна . Энэ бол маш их чухал асуудал бөгөөд өрх бүр хүнсний хэрэгцээгээ хангаж эрүүл аж төрөхөд чухал хүчин зүйл болно. Ард түмэнд дэмжлэг хэрэгтэй байна.
маш түргэн хэрэгжүүлээч гэхээс өөр юу чхэлэх вэ дээ.
үүнийг маш ихээр дэмжиж байна..2.5.гатай хүнсний ногоо тарьдаг ..харин 4.н улирлын хүлэмжтэй болохыг хүсэж байна
энэ эх орон элгэн саданаа ..цэвэр эко хүнсээр хангаъя гэсэн саналыг дэмжээд ѳгѳѳрэй ..монголчуудаа бид чадна шүү ..бид эвтэй байхадаа хүчтэй шүү
бидэнд тал сайхан газар хѳрс ..нар .ус.агаар бид хѳдѳлмѳрч сайхан хүмүүс шүү ..бидэнд бүх зүйл байна энэ сайхан шийдвэрийг дэмжээрэй манайхаан
Маш зөв асуудал шүү айл бүхэн өөрт зохицсон ногоон ургамалтай байх ёстой хүлэмж.мод тарих зэрэг зүйлүүдийг хийж амьдралаа дээшлүүлэх хүсэл эрмэлзлэлтэй өрх гэрүүд их байнаа хямд хүлэмж авах хүсэлтэй айл өрхүүд олон байна сайхан санаа б.на уншиж танилцлаа амжилт гаргасан тогтоол шийдвэрээ биелүүлэхийг хүсэж байна
Энэ хүмүүсийг тултал нь дэмжээд хүний гар харалгүй өөрсдийгөө ногоогоор хангаж болдоггүй л юм байхдаа.
Zov zvil bichijee hashaandaa ovoliin hvlemjtei bolmoor bna.Demjij bna
Манай Зүүнхараачууд хашаандаа бүгд ногоо тариалдаг. гэхдээ хүлэмж цөөн. өнгөрсөн онд 150-аад хүлэмж захиалаад нийлүүлээгүй. хүлээгээд л бна. 3 хувийн зээлээр хүлэмж авах хүсэлт олон бна
Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд Хүлэмжийн ногоо тарих сонирхолтой бнаа хүн болгон ил талбайд тариалалт хийж бн ..Би уг нь 1991онд жимс ногооны ТМС төгссөн Энэ ажилыг хиймээр бна .Та нартай хамтарч ажилахад бэлэн..
Өрх бүрийг хүлэмжтэй болгох ажлыг дэмжиж байна тэр ч үүднээс энэ ажлыг төр засаг минь дэмжээд өгөөсэй. Тэгээд бас танил талдаа биш айл өрх бүрийг хангаж ажиллаасай. Би л хувьдаа хүлэмжтэй болмоор байна шүү. Бүүр давраад 4- н улирлын хүлэмжтэй болмоор байна. Утас 96221987
Ёстой зөв санаа шүү гэр хороололд амьдардаг айл бүхэн өөрсөдөө бага ч гэсэн ногоо тариад идвэл эрүүл аюулгүй ногоо иднэ бас үр хүүхэд дээ эрүүл ногоо идүүлнэ Олон жил хүлэмжэнд ногоо тарилаа
Хүлэмжээр хангагдсан бүрийн амьдралд хэрэгцээтэй чухал ч хөдөө өрх бүрт олгогдох нь хэзээ бол 1, 2 ирээд л нэн ядууд өгсөн гээд л байдаггүй Хэрэгжүүлж ажил болгосоор байна. Нэр төдий л байхийм
Дэмжиж мөн өөриын хувь нэмрээ оруулан ажиллана аа. Тиймээ, өрх бүр хашаандаа 3, 5 түүнээс дээш мод тарьж агаарын бохирдллыг арилгахад дэм үзүүлэх хүнсний ногоогоо хашаандаа тариад өрхийн хэрэглээгээ хангаад явах боломж нөөц бүрэн бий. Монголчууд ажилсаг аж ахуйч бүтээлч нэгэн.
Маш зөв бодлого байнаа мал аж ахуигаа чаддаг юм чинь чадах байхаа монголчуудад юм юм байгаа. Ажлын амжилт хүсье
Маш зөв шүү одоо ажил хэрэг болох хэрэгтэй дэмжиж бна.хүлэмж хөтөлбөрт хамрагдамаар бна яхж холбогдох вэ 99695001