БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Аргентины Буэнос-Айрес мужийн Рока-Перес хотын дарга Карлос Гаспарини ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хөргийг барин коронавирусний вакцин тариулжээ. Тэрбээр вакцин хийлгэж буй зургаа твиттер хуудсандаа нийтэлсэн байна.
“Би вакцин тариуллаа! Баярлалаа, Ерөнхийлөгч Альберто Фернандес, захирагч Аксел Куисилоф, дэд Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер. Тэд биднийг хордуулна л гэж яриад байсан, харин тэд бидний амь насыг аварч байна” гэж тэрбээр Путиний хөргийг барин вакцин хийлгэж буй зургийнхаа дор бичжээ.
Вакцин тариулсныхаа дараа хотын дарга Путиний хөргийг барьж ирэх болсон шалтгаанаа тайлбарласан байна. "Ийм байдлаар би Аргентины төлөө хийсэн зүйлд нь Путинд талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Энэ вакцин хэчнээн олон хүний амийг аврав аа? Энэ бол сөрөг хүчнээс шүүмжилж буй энэ үед хүндэтгэлээ илэрхийлэх арга байсан" гэж тэрбээр хэлсэн байна.
Тус улс 12 дугаар сарын 29-ний өдрөөс Оросын "Спутник V" вакцинаар эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинжуулж эхэлсэн юм. Уг вакциныг мөн тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, хэд хэдэн албан тушаалтан, хот, бүс нутгийн дарга нар хийлгэжээ. Аргентинд мөн Энэтхэгт үйлдвэрлэсэн, “Covishield” болон Хятадын “Sinopharm” вакцинуудыг нийлүүлээд байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
WOW
мэдрэл
Ийм хийрхүүгээсээ болоод 100 жил нэг байрандаа эргэлдэж бгаа орон доо. Монгол бас улам хийрхүү болоод бх юм
Аугаа зөнч Ванга ,Владимирын ялгуусан үзэл санаа дэлхийд ялна гэсэн юм. Барууныхан хоёр нүүртэй ичгүүргүй бодлого, байр сууринаасаа болж шударга хүн төрөлхтний жигшлийг төрүүлж байна.
нээрээ майдар заларч ирсэнийг нь мань мэдээгүй арзаганаад явсын болуу эсүүл 5 р богдын хувилгаан дүр байх
Орос улс, Путинд итгэж буй хумуус мааш их, хэдэн улс тержсен этгээдууд л гай болоод байгаам.
Хэрэв би үхвэл Путин хариуцлага хүлээнэ шүү гэж ч бас ойлгохоор зүйл. Гэхдээ өнөөгийн дэлхий дахинд Путин, Си Жин Пин, Сингагийн удирдагчаас өөр удирдагч гэж хэлчихмээр баагийнууд алга байна. Эд нар тодорхой хэмжээний дарангуйлагч нар гэдэг нь үнэн. Гэхдээ улс орноо зөв удирдаж байгаа бол бага зэргийн дарангуйлал ч яамай байна. Аль альнийг нь зөв хослуулах хэрэгтэй. Ер нь дэлхийн том гүрнүүд доройтлын зам уруу орж АНУ,Орос /дахин/, Хятад,Англи,Испани,Итали гэх мэт олон орон задрах нь нийгмийн хөгжлийн хууль. Ингэж олон улс задрах нь сайн зүйлд хүргэхгүй нь мэдээж, тэгэхлээр дахиад янз бүрийн улс үндэстэн нэгдэх үйл бий болно. Гэхдээ энэ удаан явагдах үйл явц. Харин түүнээс өмнө дэлхий байх уу? Үгүй юү? гэдэг бас өөр асуудал.
Mash gaixaltai
Erguu dagz bhiimaa