sonin.mn
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
 
Мэдээлэл хийсэн зорилго нь коронавирус цар тахалтай тэмцэх зорилгоор 2020 онд Монгол Улсын Засгийн Газраас авч хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хэрэгжилт зарцуулалт, үр дүнтэй холбоотой асуудлыг хөндөх байв.
 
Тэрээр уг хөтөлбөр үр дүнгээ өгөөгүй төдийгүй 2.7 их наяд төгрөгийг нь хулгайлсан, шамшигдуулсан хэмээсэн юм. Иймээс  Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн  тайланг тавьж хариуцлага тооцсоны дараа 10 их наядын хөтөлбөрийг ярих ёстой" гэлээ.