Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.03.04) хуралдлаа. Хуралдаан 14 цаг 44 минутад 53.3 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв.
Эхлээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоолоор Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021.02.11-2021.02.23-ны өдрийг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шат шатны арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэл хот маань ажил, амьдралын хэвийн горимд шилжээд байгаа юм. Эхлээд Шадар сайд “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээний зорилго, үр дүнгийн талаар танилцуулсан. Олон нийтэд долоо хоногийн өмнө зарлаж байгаад хоёрдугаар сарын 11-ний өдрөөс гамшгийн үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 12 хоногийн хөл хорио тогтоож, энэ хугацаанд “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан. 12 хоногийн хугацаанд 411 мянган өрхийн нэг иргэнээс ковидын халдварын сорьцийн шинжилгээ авахаар төлөвлөсөн бол энэ хугацаанд явуулын болон суурин цэгээр дамжуулан нийт 558 мянган иргэнээс шинжилгээ авчээ. Үүний үр дүнд 221 халдварын тохиолдлыг тогтоож, 36 шинэ голомтыг олж илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 300 гаруй хүнийг тусгаарлсан байна. Төрийн үйлчилгээний цахим сан болох www.e-mongolia.mn-д цар тахлын талаарх тухай цэс нээсэн тул холбогдох бүх мэдээллийг нэг дороос авч болно гэдгийг энэ үеэр С.Амарсайхан сайд онцоллоо.
Үргэлжлүүлэн тэрбээр коронавируст халдвар (КОВИД19)-ын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журамын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Засгийн газрын 45 дугаар тогтоолоор Гамшгийн үеийн бэлэн байдлын гурван зэрэглэл, 4 түвшин буюу НОГООН, ШАР, УЛБАР ШАР, УЛААН түвшнийг баталжээ. Мөн түвшин тус бүрд төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зохицуулагдахыг тусгасан байна. Ингэснээр өмнө нь нийслэл, дүүрэг, аймгийн Онцгой комиссын дарга нарын шийдвэрээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж, хаадаг байсныг өөрчилж, гамшгийн түвшинг УОК-ын тогтоосноор энэ дагуу ямар зохицуулалт хэрэгжихийг иргэд шууд мэдэх боломжтой болсноороо давуу талтай юм байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажилласнаар халдвар тархах эрсдэл буурч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдэж, цаашдаа улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломж бүрдэх ач холбогдолтой гэдгийг тэрбээр мэдээллийн үеэр тэмдэглэв.
Шадар сайд үргэлжлүүлэн тусгаарлан ажиглах түр журам буюу гэрээр тусгаарлах журмын талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 32 тусгаарлах байранд 2302 иргэн байгаа аж.
Короновирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, иргэдээ дархлаажуулах ажил эхэлсэн талаар Засгийн газрыг гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Түр хорооны гишүүдэд мэдээллээ. Иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөний хүрээнд насанд хүрсэн иргэд буюу нийт иргэдийн 60 хувь (1.9 сая хүн)-д хийх вакцин авах юм байна. Үүнд Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн “Астразэнэка” вакцинаас 150 мянган тун, БНХАУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй “Синофарм” вакцинаас 300 мянган тун, ОХУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй “Спутник V” вакцинаас 20 мянган тун тус тус татан аваад байгаа аж. Эхний ээлжинд эрүүл мэнд, цагдаа, онцгой болон стратегийн салбарын ажилтан, алба хаагчдаа вакцинжуулж эхлээд байгаа гэлээ.
Вакцин татан авалтын талаар мэдээлэхдээ “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд зургадугаар сар хүртэл “Астразенека” вакцины 112,000 тунг хүлээн авахаар тогтсон бөгөөд үүнээс эхний 14,400 тун энэ сарын 15-ны дотор татан авах юм байна. Түүнчлэн ОХУ-аас манай улсад “Спутник V” вакциныг тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн. Үүний сацуу 200,000 тунг худалдааны шугамаар захиалж, тавдугаар сарын эхээр татан авахаар төлөвлөсөн байна. “Синофарм” компаниас 300,000 тун вакциныг арилжааны шугамаар дөрөвдүгээр сард багтаан худалдан авах боломжийг судалж байгаа бол “КОВАКС” хөтөлбөр, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Файзер” вакцины 25,000 тунг оруулж ирэх асуудал хэлэлцэгдэж байгаа гэлээ.
Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааны талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл танилцуулсан. Засгийн газраас Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 28 улсаас нийт 8839 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг ирүүлээд байгаа гэлээ. Үүний ихэнх нь буюу 4521 нь БНСУ-д байгаа иргэд юм байна. Ирэх саруудад буюу гурав, дөрөвдүгээр сард чартер нислэгийн тоог нэмэгдүүлж сард 14 доошгүй удаа нисгэж, сард дунджаар 2000 гаруй иргэдийг татан авахаар төлөвлөж байгаа юм байна. 2020 онд гадаад улсад байгаа 941 иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу нислэгийн тийзний төлбөр, тусгаарлах байрны төлбөрийг хөнгөлөх хэлбэрээр нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлжээ. 2021 оны эхний хоёр сарын байдлаар 65 иргэнд 75 сая төгрөгийн тусламж үзүүлээд байгаа бол одоогоор ирүүлээд байгаа 39 иргэний хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.
Ийнхүү Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакцины хангалт, нийлүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Цар тахлын үед гадаадад байгаа иргэдийн татан авалтын талаарх мэдээллийг сонссоны дараа хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт вакцинжуулалтын үйл явцын талаар тодруулж, эрчимжүүлэхтэй холбоотой санал хэлэв. Энэ төрлийн вакциныг Монгол Улс анх удаа хэрэглэж байгаа учраас төлөвлөсний дагуу эхний ээлжинд хийсэн хүмүүсийн хариу урвалыг тандах шаардлагатай байсан гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлэв. Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 хувь хөнгөн төрлийн буюу толгой эргэх, дотор эвгүйрхэх, ядрах гэх зэрэг хариу урвал илэрсэн гэлээ. Цаашид төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг эрчимжүүлэх боломжтой гэдгийг тэрбээр тайлбарлав. Түүнчлэн С.Бямбацогт гишүүн хувийн хэвшлийн байгууллагуудад Монгол Улсад зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх бололцоог нээх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Одоогоор Эрүүл мэндийн яаманд гурван байгууллага энэ талаарх хүсэлтээ ирүүлсний шийдвэрлээд, холбогдох зөвшөөрлийг олгоод байгаа гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ шинжилгээний шинэ аргачлал буюу шүлсээр ПСР-ын шинжилгээ хийхийг нэвтрүүлж байгаа талаар тодрууллаа. Цөөнгүй улс оронд ийм байдлаар ПСР-ын шинжилгээ хийж байгаа гэдгийг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, профессор Н.Хүрэлбаатар тайлбарласан. Ийнхүү шүлсээр ПСР-ын шинжилгээ хийснээр хугацаа 2-3 дахин богиносох, зардал хэмнэх, сорьцийг олон хоногоор хадгалах зэрэг олон давуу талтай юм байна. Ирэх долоо хоногоос шинжилгээний дээр аргыг нэвтрүүлнэ гэлээ. Н.Алтанхуяг гишүүн цар тахлын үеийн хууль, дүрэм, журмыг бүх шатандаа, иргэн бүр мөрдөх ёстой гэдэг байр суурийг хэлж байсан бол М.Оюунчимэг гишүүн вакцин болон вакцинжуулалтын талаарх мэдээллийг иргэдэд нэг цонхоор, тодорхой, нээлттэйгээр хүргэж, сурталчлах шаардлагатай байгааг хэлж байсан. Гадаад улс орнуудад байгаа иргэдээ тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамдаар дамжуулан вакцинжуулах талаарх саналыг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хэлээд, ГХЯ болон холбогдох талууд энэ талаар анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэв. Ийнхүү Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Аваад бн ч гэх шиг гуйлгачин царайлчихаад
Хятад вакцин сайн гэнэ
Их хурлын гишүүд хамаатан садан туслах нтрээ Ороосоос 10000 вакцин оруулж ирж тарьж байнаа.. хужаа вакцинд итгэхгүй..!!!
Хятадад вакцин гээд давстай ус зарсан байна. Манай сайд дарга нар урд нөхдүүдэд нугасгүй сайн болохоор өөрсдөө тэр усаа тариулах хэрэгтэй. Тэгвэл гэнэт хятадаар чөлөөтэй ярьдаг болох чюм билүү.
Их Британийн төрийн албан ёсны сайтад AstraZeneca `вакцин`-аас болж одоогийн байдлаар 244 хүн 48 цагийн дотор үхэж, 157637 хүнд хүнд болон хүндэвтэр реакц үзүүлсэн нь засгийн газрын датабэйсд 2.24 байдлаар бүртгэгдээд байна. 3-4 сарын дараа жинхэнэ үр дүн нь гараад хэдэн хүн зүрх судас болон бусад өвчнөөр үхэхийг хэн ч мэдэхгүй! https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/966183/COVID-19_AstraZeneca_Vaccine_Analysis_Print.pdf
Гоё гоё, цаг хугацааг хэн өөрчлөх билээ. Том шалгавар.
Сайн мууг цаг хугацаа харуулнаа.
Их хурлын гишүүд мөн Нам гэж ярьдаг далдагнадаг хүмүүст хужаа вакцин хийх хэрэгтэй.. !!!!!!!!!!
Мөн гошин шогийн чалчаа бацаанууд зохиолын дуучдыг тарих хэрэгтэй.. хужаа вакцинаар.. гошин шогт дуртай Оркуудыг ч тарь .!!!
Оросоос 10000 тун вакцин оруулж ирж Их хурлын гишүүд түүний хамаарал болох хүмүүст яам тамгийн газрын онцлох хүмүүст тарьж байна.. хужаа вакцинаас айж байна шт.. тэд маань
Буриадуудын цуурхал.
америк хятад гэж яриад вакцин аваад байгаа засгийн газар намууд глобалчлах гэж оролоод хэрэггүй байлгүй ард түмэн анхааралтай харж байна МОНГОЛЫН АРД ТҮМЭН СОЦИАЛИЗМЫН ҮЕЭЭС ӨНӨӨГ ХҮРТЭЛ орос бараа чанартай хүнд хоргүй гэж үзэж иржээ төмөр сайтай даавуу сайтай зил березка хөргөгч газ 69 машин камаз орос мотоцикл гал тогоо тусдаа орос байшин орос ванн жорлон г м ОРСЫН эмийг алхам тутамдаа хэргэлж хор холбогдол үүсээгүй хүн ам нь өс ч иржээ иваноьын цоохор даавуу большевик үйлдвэрийн костюм польтоны даавуу пүүсүү торго хамба жатар даалимба кривдашин цууямбуу марль бэржээнк бусад улсын бараанаас сайн гэж үнэтэй ч гэсэн хэрэглэж ирсэн цахилгааны уурын зуух бойлер радиатор холболтын шугам сибирийн нөгцөлд тохирсон чанартай гэж үздэг ялангуяа орсын эм вакцин нялх хүүхэдт харшил өхгүй халуурахгүй сибир хүмүүсийн биенд зохицсон ГЭТЭЛ сүүлийн үед санаатайгаар ард түмэн орос вакцин хийлгэх хүсэлтэй байхад хааж боох мөрдөж мөшгөх эсэргүүцэх болл
эрх мэдэлтэнүүд өөрсддөө орос вакцин.. энгийн иргэдэд хужаа вакцин.. гэж Их хурал , засгийн газар , МАН-н удирдах зөвлөл шийдсэн гэсээн..
одоо сонинд биш фейс буук гэдэгт яаж ордог юм тэнд бичих хэрэгтэй боллоо
Фэйс бүүк гэдэг юмаар толгой дээрээ соёмбо шивүүлсэн дуучинцар , хоол хийдэг олон аашит завхай хүүхэн 2-н явдал байна лэ.. дэмий хө
Вакцинуудын талаар харьцуулан судалж оорийн гэсэн байр сууриа тодорхойлж чадаагуй Хурэлсухийн засгийн газар Оросын Элчин спутникийг хандиваар бас хонгололттэй унээр огч болно гэж аль оны омно мэдэгдэхэд ул ойшоож Ковакс хотоборт хэт найдсан Гэтэл дэлхий даяар вакцин хурэлцэхгуй Монгол байтугай Германд файзер хурэлцэхгуй Астра зенекаг иргэдийн дийлэнх нь хийлгэхгуй гэж байна Коваксын жагсаалтаар Монголд 2021 оны намраас вакцин оруулах толовлогтэй байгаа Дэлхийн вирус судлаачид вакцины чанар чансаагаар нэгд файзер хоерт спутникк гэж байна Манайх боломжоо алдсаан Одоо модгуйСпутникийг доров тавдугаар сараас Энэтхэгт уйлдвэрлэнэ Тэрнээс л авах байх
Энд зарим улс хужаа вакцин гэж бичсэн байх юм, монгол вакцин хийдэг болчихсон юм уу, хужаа гэдэг уг чинь монгол гэсэн уг биздээ.
Мэдэмхий мал юм чи
Туршилт хийх мөнгө өгөө байлгүй дээ, Хүрэлбаатар л хятадуудтай вакцин яриад байна гээд нийгмийн сүлжээгээр яваад байсан. Хятадууд вакцинаа дотроо тарихгүй, хөгжиж байгаа орнуудад өгнө гээд мэдээлэл өнгөрсөн жил гарч л байсан. Энийг сайн шалгах л хэрэгтэй байх даа