sonin.mn
Ардчилсан Намын Даргын сонгуулийн санал авах өдрийг 3 сарын 28-нд товлосон талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өнөөдөр мэдээлсэн билээ.
 
Ингэхдээ АН-ын даргын сонгуулийн сурталчилгааг энэ сарын 12-26-ны өдөр болохоор зарласан бөгөөд Ардчилсан Намын Даргад нэр дэвшигчид 3 сарын 4, 5-нд хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ гэдгийг АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өгүүлсэн юм.
 
Гэвч дөнгөж сая С.Эрдэнийн удирдсан АН уг шийдвэрийг түтгэлзүүлсэн тогтоол гаргажээ.
 
Э.Мягмар