sonin.mn
Ардчилсан хувьсгалын 30 жил, ардчиллын төлөөх Улс төрийн намууд нэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулан мөн Монгол Улсын Их Хурал болон Орон нутгийн сонгуульд намын гишүүдээ удирдан зохион байгуулж, Говь-Алтай аймагт Ардчиллын цэнхэр тугийг босгож, ялалт байгуулан намын гишүүд, дэмжигчидийн хүрээг өргөтгөх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг Ардчилсан намын тэргүүн дээд шагнал “Чингисийн Одон”-оор шагналаа.
 
 
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: "Говь-Алтай нутгаа хөгжил цэцэглэлтээрээ түүчээлсэн аймаг болгохын зэрэгцээ аймгийн Ардчилсан намын үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох бэлтгэлийг хангаж ажиллахыг захилаа. 
“Чингисийн Одон” -оор шагнагдсан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар танд халуун баяр хүргэе.
 
 
АРДЧИЛСАН НАМ