sonin.mn
2011 оны дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын баялгийн нөөцийн хэмжээ $1,3 их наяд. Бидний өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаараа дэнчин тавьж байж хойч үедээ үлдээсэн өв хөрөнгө.
Монгол Улс баялагтай мөртлөө ард иргэд нь яагаад ядуу амьдарч байна вэ?
Их хүлэгний судар (Гаанжуур, Даанжуурын 253 боть судар)-т энэ ертөнц дээр үнэнээр бүтсэн юм гэж хумхийн тоосны чинээ ч үгүй. Буй бүхэн шүтэн барилдаж оршдог. Шүтэн барилдаж оршиж байгаа бүхэн хоосон чанартай гэж номолсон  байдаг. Их хүлэгний судрын ч охь манлай судар нь хоосон чанарын номлол бөгөөд гол философи нь ёс суртахуун юм. Хоосон чанарын номлолын утга учрыг ойлгоогүй хүнд ёс суртахуун төлөвшдөггүй. Хүн ёс суртахуунтай байснаар өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, бусдын чадварыг үнэлэх тулах цэг нь болдог. Надад тулах цэг өгөөч би дэлхийг өөрчилье. (Архимед)
Энэ дэлхий хүнийхээ хэрэгцээг хангаж чадах ч шунал (хөдөлмөрөөр олоогүй орлого, ухамсаргүй зугаа цэнгэл,төлөвшилгүй боловсрол, ёс суртахуунгүй бизнес, хүмүүнлэг бус шинжлэх ухаан, итгэл үнэмшилгүй шашин, зарчимгүй улс төр зэрэг нь хүнийг эвддэг 7 зүйл юм)-ыг нь дийлэхгүй байна. (Энэтхэгийн ард түмний эцэг М.Ганди)
Монгол Улс улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санаа, эрх зүйн гүн гүнзгий хямралаас гарах цорын ганц гэж хэлж болох арга зам бол ёс суртахууныг бүхнээс дээгүүр тавьсан Монгол төрийн үзэл суртлыг бий болгож, түүнийг цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэггэй байна. (Ахадемич С.Нарангэрэл)
Буддизмыг яагаад шүтэх ёстой вэ? гэсэн асуултын гол хариулт нь буддын ёс суртахуун юм. Буддын гүн ухаанд ёс суртахуун гэдгийг хүний дотоод сэтгэлийн мен чанар, ёс суртахууны зарчим гэж тайлбарласан байдаг. Зарчим гэдэг бол байгалийн хууль. Ньютоны татах хүчний хууль бол зарчим Чиний хаана байгаагаас үл хамаараад дзэшээ шидсзн алим газарт унах нь хууль. Энэ мэтчилэн байгалийн олон хуулиуд зарчим адил үйлчилдэг. Хүмүүс хоорондын харилцаа ч ёс суртахууны зарчим дээр тогтдог. Тухайлбал, үнэт зүйлсээ хамгаалах (Монгол эх орон, Монгол үндэстэн, Монгол бахархал), чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх, хүнлэг бүхнийг дээдлэх зэрэг нь ёс суртахууны зарчим юм.
Буддын гүн ухаан хүн яагаад ёс суртахууны зарчимтай байх, ёс суртахууны зарчмыг хэрхэн мөрдлөг болгох гэсэн хоёр асуултанд хариулт өгдөг. Хариулт нь ёс суртахуунтай хүн амар амгалан байдаг. Ёс суртахуун хөгжиж байх зарчимтай. Ёс суртахууны хөгжлийг 1-р түвшинд муу зүйл хийхгүй байх, 2-р түвшинд муу сэтгэлийг тэвчих, 3-р түвшинд зөвхөн өөрийгөө бус бусдыг аз жаргалтай амьдрахад туслах ёстой гэж номлосон байдаг.   ямар нэгэн далдын хүчин тусална гэсэн итгэл үнэмшил бидний сэтгэлд бат бөх оршсоор байна. Далдын хүчний тусламжтайгаар бүх юм сайхан болно гэсэн явцуу сэтгэлгээнээсээ салж чадахгүй байгаа нь нууц биш. Буддын гүн ухааны онцлог гэвэл ёс суртахуунтай байх (Гаанжуур, Даанжуурын ботиуд)-ыг ямар нэгэн далдын хүчинтэй холбодоггүй. Зөвхөн бодит оршихуйн зүй тогтлын тапаас нь тайлбарлаж чаддагт оршдог.
Тогтвортой хөгжихөд ёс суртахууныг хэрэглээний түвшинд мөрдлөг болгох хуультай болох. Ёс суртахууныг мөрдлөг болгох хууль (ёс суртахууны сургалтыг сургуулийн өмнөх боловсрол, бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль, их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулж судлахыг хуульчлах)-ийг бидний хөгжлийн тулах цэг гэдэгт би эргэлздэггүй. (Доктор, профессор С.Баатар)
Буддын гүн ухаанд хүний дотоод сэтгэлийг эерэг болгох (хүн эерэг бодолтой байснаар нийгмийн хөгжилд эерэг үр дүн авчирдаг)-од бясалгал чухал үүрэг гүйцэтгэдэг. Бясалгалыг сэтгэл зүйн эмчилгээ (сэтгэл гутрал, стрессийг эмчлэх, амар амгаланг олох)-ний шилдэг арга гэдгийг эрдэмтэд, судлаачид, сэтгэл зүйчид нотолсон. Хүн эерэг бодолтой болсон (Шинжлэх ухаан хөгжинө. Шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд эдийн засаг хөгжинө. Эдийн засгийн хөгжлийн үр дүнд ард иргэдийн амьдрал сайжирна)- оор улс орон хөгжинө.
Сэтгэл судлал, эдийн засгийн ухаанаар Нобелийн шагнал авсан Даниел Канеман (2002), Ричард Талер (2017) нар нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрснийг сонирхуулъя.Тэдний хийсэн судалгаагаар хүмүүсийн ихэнх нь сайтар тунгаан бодохгүйгээр шийдвэр гаргадаг гэдгийг нотолсон. Шалтгаан нь судалгаан дээр тулгуурлаж, үндэслэлтэй дүгнэлт гаргах чадвар (аливаа асуудлыг зөв талаас нь харж, олон талаас нь дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зөв шийдвэр гаргадаг жинхэнэ манлайлагчийн чадвар)-т суралцаагүй байдаг. Хөгжил гэдэг бол судалгаанд суурилсан шийдвэр. Судалгаанд суурилсан шийдвэр гаргадаггүй хүмүүс хөгжлийг хойш нь чангаадаг. (Бодит жишээ: Өнөөдрийн ёс суртахуунгүй иргэд, ёс зүйгүй төр) Бясалгал нь хэрхэн ёс суртахуунаа хөгжүүлэх вэ? хэрхэн зөв байх вэ? гэдгийн гол хариулт юм. Хүн ёс суртахуун (амар амгалан оршдог)-тай байх зорилгоор бясалгал хийдэг. Өдөр бүр булчингийн дасгал хийвэл булчин хөгждөг шиг бясалгал хийвэл ёс суртахуун төлөвшинө. Бясалгал хийснээр бие бялдрын хувьд туйлдаж ядарсан ч, сэтгэл санааны хувьд амар амгалан байдаг.
Өөрийгөө болон хүрээлэн буй орчны бодит байдлыг хэрхэн харахыг мэдэрч чаддаг. Би бясалгал хийснээр сагсан бөмбөг гэдэг бол энгийн нэг л тоглоом гэдгийг ойлгосон. Үүнийг ойлгосны дараа л би мэргэжлийн сагсан бөмбөгийн 5 удаагийн аварга болсон. (М.Жордан)
Ёс суртахуунаа төлөвшүүлж чадаагүй хүн өөрийгөө зөв захирч чаддаггүй. Хувийн сахилга бат муутай учир ямар нэгэн боломж л гарвал буруу үйлдэл (муу зүйл их ярьдаг учир муу энергитэй байдаг) хийчих гээд байдаг.
Боловсролын тогтолцоонд ёс суртахууны сургалтыг нэвтрүүлэх, ингэснээр ёс суртахууны сургалт боловсролын шинэчлэлийн цөм нь болох учиртай. Олон хүмүүс энэ талаар буруу ойлголттой явдаг. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны ухамсар шашинд, боловсрол шинжлэх ухаанд тулгуурлах ёстой гэж үздэг. Шашин, шинжлэх ухаан хоёрыг дайсан юм шиг сөргүүпж тавьдаг нь нууц биш. Шашин, шинжлэх ухаан хоёр зоосны 2 тал юм.Тухайлбал, шашин хүний сэтгэл талыг нь, шинжлэх ухаан биет талыг нь авч явдаг.
Сургалтын хөтөлбөрт ёс суртахууны сургалтыг нэвтрүүлэх талаар эрдэмтэд их зүйлийг хийж байна. Өндөр хөгжсөн улс орнуудын шилдэг их, дээд сургуулиуд хамтарч сургалт зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч байна. Сургалтын зорилго нь оюун санааг төлөвшүүлэх, энэрэл, нигүүслийг оюутан, суралцагчдад зөв ойлгуулах. Сургалт эхлэхээс өмнө оролцогчдын цусны даралт стрессийн түвшин зэргийг хэмжиж үздэг. Сургалтын дараа хэмжиж үзэхэд цусны даралт багассан, стрессийн түвшин буурсан, хүмүүс тайван амгалан болсон зэрэг нь судалгаагаар нотлогдсон. Америкийн эрдэмтэд гаанжуур, даанжуурын боть (253)-иудыг орчуулж, эрэл хайгуул хийж, учир шалтгааныг нь олсны үндсэн дээр 2016 оноос буддын сургаалийг сургалтын хөтөлбөрт нэвтрүүлсэн. Сургалтын хөтөлбөрийн гол философи нь зев хүн (хүн чанар) бэлтгэх, зөв хүн бэлтгэсэнээр л манлайлдаг гэж үздэг. Энэ утгаараа буддын сургааль (ёс суртахуун) өндөр хөгжсөн улс орнуудын хөгжлийн тулах цэг нь болж байна. Хүн ёс суртахуунтай байснаар л аз жаргалтай амьдарч чадна. Аз жаргалтай амьдрал (ёс суртахуунтай амьдрах)-ыг хүн бүр хүсдэг. Харвардын эрдэмтэд 75 жилийн судалгааны ур дүнд аз жаргалтай амьдралын нууцыг тогтоосон. (Эх сурвалж: news harvard.edu). Эрдэмтэд 75 жилийн турш 754 хүн дээр ямар үйл явдал хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг судалсан. Судалгаанд Харвардын их сургуулийн хоёрдугаар дамжааны 258 эрэгтэй оюутан. Бостон хотын ядуу хэсэгт амьдардаг 12-16 настай 456 хөвгүүдийг хамруулсан. Эрдэмтэд судалгааны үр дүнд ёс суртахуунтай хүмүүс гэр бүл, найз нөхдийн нандин харилцаагаа авч авч үлдэж чаддаг гэдгийг онцолсон. Хүний амьдралын хамгийн хэцүү нь хүмүүс хоорондын харилцаа. Сайхан амьдрал сайн харилцааны үндсэн дээр бий болдог гэдгийг нотолсон.
Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд эрдэм ухаан, шинэ санаа, зан чанар, хандлага, харилцааны ур чадвар бусдаас илүү үнэлэгдэж байна. Зан чанар, зөв хандлага, харилцааны ур чадвар зөвхөн ёс суртахуунтай хүнд заяадаг. Ёс суртахуун хөгжлийн тулах цэг гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Ийм үед бид зорьсон (ёс суртахуун тогтвортой хөгжлийн тулах цэг)-доо хүрэхийн тулд ёс суртахуунтай иргэдтэй, ёс зүйтэй төртэй болох хэрэгтэй. Өөр боломж гэж байхгүй. Энэ бол эцсийн боломж. Монголчууд бид сэтгэл санааны хувьд нэгдмэл байж, хүчин чармайлт гаргаж, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх л үлдлээ.
 
С.БААТАР (СанСИС-ийн удирдах зөвлөлийн дарга доктор, профессор)