Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны тэргүүн ерөнхийлөгч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрайтай ярилцлаа.
-Энэ жил Монголын цагаан сар бүтэн нэг сараар зөрж, хүмүүс эргэлзэж байна. Та үүнд ямар хариулт өгөх бол?
-Өдрийн сонины 2017 оны нэгдүгээр сарын 4-ний дугаарт нийтлэгдсэн Д.Чойжамц хамбын ярилцлагыг уншаад Монголчууд “Цагаан сар”-аа хэдийд тэмдэглэх тухай асуусан сэтгүүлчийн асуултад “Зурхайч хүнээс л асуумаар юм байна даа хө!” гэснээс өөр үнэн үг хэлж чадсангүй гэж бодож байлаа. Шарын шашны зүтгэлтэн энэ хүн, Далай лам, Богд Жавзандамба хоёроо л мэдэхээс биш Монголын ард түмний эх түүхийн талаар юу ч мэддэггүй хэрнээ бусдын амаар будаа тээж, сэтгүүлчийн асуултад их мэдэгчийн дүрээр залсныг залруулахаас аргагүй байдалд хүрэв.
Төгсбуянтын зурхай бол нүүдэлчин амьдралаас урган гарсан, нүүдэлчин ахуй амьдралд маш ойрхон зурхай гэнэ.
Болиоч дээ Д.Чойжамцаа “Сүмбэ хамба Ишбалжирын өөрийн намтар оршвой” гэсэн 2011 онд хамтрагч нөхрийнхөө хэвлүүлсэн номыг уншаач.
Түвдийн нутагт дэлгэрсэн Пүг, Цүр хэмээх хоёр сургуулийн ёсоор үлгэр хийж, монгол орны (орчуулагчийн үг бололтой) газрын хуваарьт эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодох Төгсбуянт шинэ зурхайг буй болгожээ гэсээр байтал яахаараа нүүдэлчин амьдрал ахуйд ойр байхав дээ.
Төгсбуянт түвд зурхайг эзэмшигч нэгэн Дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчид гээд үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор Монгол туургатан хэмээн Монголын ард түмнээ доромжлон гутааж байсан.
Харин Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрай би Монголын хадан дээрхи дүрс бичиг дэлхийн үсэг бичгийн “Цагаан толгой” мөн байна гэж дэлхийн таван тивийн 30 шахам улсын “Хадны бичиг” судлалын эрдэмтэн мэргэдэд хэлж байлаа.
1704 онд хаа холын дээд Монголын нутаг Хөхнуурт төрсөн хүн шинээр зохиосон гэж бичээд байхад 1027 оноос эхлэн Чингис хааны үеийг дамнаад ирсэн зурхай гэж яаж хэлж чадаж байна аа.
Чойжамц хамбын хэлснээр сар ямар хэлбэртэйг хараад хүмүүс төдөх юмгүй явдаг юм бол өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сарын 13, 14-нд байхгүй болгочихсон 15-ны тэргэл дүүрэн сарыг 16:07-07:21 цагт тэргэлтээд байж байсныг бид харж л байсан. 2016 оны арванхоёрдугаар сарын 30-нд Төгсбуянт зурхайгаар шинийн 1 гэж байхад дэлхийн Монгол шар зурхайн тоололоор шинийн 2-ны сар 09:15-17:39 харагдаж байв. Он гараад Төгсбуянт түвд зурхайгаар 2017 оны нэгдүгээр сарын 6-нд шинийн 9-ний сар байхгүй гэснээр болсонгүй. 12:26-00:53-д гарчихсан байгаа зургийг гар утсаараа аван нийтэд толилуулж байлаа.
-Энэ зураг мөн үү?
-Тиймээ. Төгсбуянт түвд зурхайг баригсад энэ сарны будлиантай өдрүүдэд төрсөн хүүхэд энэ сарны эрчмээр амьдрагсдын хувь заяаны зураг төөргийг хэрхэн зурах бол. Байгалийн хуулиараа байдаг сарыг байхгүй, эсвэл байран дээрээ хөдөлгөөнгүй байдаг мэт ойлголт нь бүр хэтрээд агшин хормоор биш 48 цаг хөшчихсөн байгаагаар цаг тооны бичигтээ тооцсоноо шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах гэж хэчнээн хичээвч хэн ч төгс ойлгож чаддаггүйг яалтай билээ.
Д.Чойжамц хамбын ойлголтоор шар зурхай суурин амьдралтай хүмүүсийн зохиосон зурхай учраас өдрүүдээ шахаад хийчихдэг гэнэ. Энэ чинь ямар ойлголт вэ. Байгалийн өдрүүдийг яаж шахдаг юм бэ. Би шарсан мах андахгүй шар зурхайгаар нэг өдрийг 24 цаг 1440 минут 86400 секунд гэж боддог. Монголын шашны зүтгэлтэн хүн ийм юм яриад сууж байдаг бол сүсэг бишрэл төрүүлэхээсээ илүү итгэл үнэмшлийг маань баллаж мэдэхээр санж.
Аугаа их Өндөр гэгээн, Цахар гэвш Лувсанчүлтэм, Ламын гэгээн тэргүүт харийн Хар санаат үзэл суртлыг их Монголын өвлөгдсөн соёлоор дарангуйлан өөрийн санаагаар идээшлүүлэн Монголоор нь авч үлдэж чадсан тэр гайхамшигт эрдэм, оюун санааны далайц, эх түүх, эцэг дээдсээ гэсэн өөриймсөг Монголоо гэх сэтгэл өнөөгийн төр шашны зүтгэлтэн нарт их л үгүйлэгдэж байна даа.
-Таны баримталдаг дэлхийн Монгол шар зурхайн эх үндэс, үүх түүхээс манай уншигчид сонирхож байгаа нь мэдээж?
-Шар зурхайн нар сар, од гаргийн анхдагч тэмдэг, тэмдэглэгээ манай орны хад чулуу, хөшөө дурсгал дээр захаас аван алхам тутамд байдаг. Харин ч өрнө дорнын суурин иргэншилт улсуудын эрдэмтэн мэргэд бидний өвөг дээдсээс үг хэл, үсэг бичиг, зан үйл, төр нийгмийн ёс зүйг хичээнгүйлэн суралцаж байсныг судалгааныхаа бүтээлд тэмдэглэсээр ирсэн билээ.
Эртний бичиг түүхэнд Чингис хаан Хорейзмын их гүрнийг 1220 онд эзлэн аваад буцах үед Их хааны зурхайч Юлай Чу Цай: Самаркандын одон оронд сууж бүтээсэн “Баруун тийш зорчсон Цагаан морин жилийн язгуурын зурхай”-гаа өргөн барьснаар дэлхийн Монгол шар зурхайн шинжлэх ухааны үндэслэл, таван гариг, газрын зөрөө, цагийн нарийвчлалаар улам баяжиж, өвөг эцгийнхээ үлдээсэн их өвийг ач хүү Хубилай сэцэн хаан ихээхэн хүчин чармайлт гарган, Монголын эзэнт гүрэн даяараа дагаж мөрдөх албан ёсны төрийн цаг тооллоо “Цагийг мэдээлэх зурхай” нэрээр зарлиг гарган хуульчилсныг Манжийн хаан ч тэр, Мао Зи Дун ч тэр өөрчилж чадаагүй болохоор өнөөдөр ч хүчин төгс хэрэглэцгээж байна. Дэлхийн Монгол шар зурхай бол хүн төрөлхтний зохиосон бүх зурхайн эх үндэс мөн.
-Төгсбуянт зурхай хүний өдөр тутмын амьдралын хэрэглээнд тохирохгүй гэж та юуг нь хэлж байгаа юм бэ?
-Төгсбуянт түвд зурхай барих барьцгүй, бодит байдлаас хэт тасархай, хэн ч ойлгоход мөн ч төвөгтэйг оны сүүлчийн харьцуулсан өдрөөс харж болно.
Нийтийн тоолол: арванхоёрдугаар сарын 26, 27, 28, 29, 30, 31 нэгдүгээр сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7
Шар зурхай: 28, 29, 30, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Өвлийн сүүл сар
Түвд зурхай: 28, 29, 29, 30, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 Өвлийн адаг сар гэх мэт....
учиргүй зөрж давхиснаа юу ч болоогүй юм шиг очиж нийлээд нэг хэсэг дуулгавартай нь аргагүй хамт явж байснаа гэнэт алга болоод тэгснээ давхар давхар харагдана гэх энэ хачин тооцоо нь эцсийн эцэст монголчууд биднийг хэзээ ч өөд нар харуулахгүй гэсэн Манж-Хятад-Түвдийн “Улстөр-үзэл суртал”-ын хорлон сүйтгэх бодлого болохыг би Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан айлтгалдаа дэлгэрэнгүй тайлбарласнаа нийтэд удахгүй мэдээлнэ.
Х.Монголхатан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Чи одоо болно оо.
Энэ өвгөн мэдрэл нь зүгээр үү. Яасан ичдэггүй дээр нь зөрүүд нь дэндсэн мулгуу хүн бэ? Хэддүгээр зуунд хэдэн оны юм яриа л сууна даа
Монгол шар зурхайг дэмжиж байна. Түвд зурхайгаар зарим өдрийг алга болгон алгасч, заримыг нь хоёр болгон сунгаж давхардуулдаг нь тооцооллын алдаагаа зассан хэрэг. Нар сар мандаж, шингэдэг байгалийн хууль өөрчлөгдөөгүй хэвээр байхад тувдийн зурхайгаар зохиомлоор өөрчлөх нь итгэл үнэмшилгүй юм. Монгол шар зурхайгаа дагаж явах нь бидэнд өлзийтэй сайн байна.
Намсрай гуайн цаг тооны бичгийг хаанаас авч болох вэ?
Энэ нехрийн тухай Би бишгуй мэднэ. Даанч хачин жигтэй маанаг билээ. Хальт хульт монголтой байж хаанахын хэний заавраар ингээд солиороод явдаг юм буу мэддээ. 18-р зууны суулд бий болсон 1000 жилийн цаг тооны бичиг гэсэн номыг олж кирилдчихсэнийгээ Би мэднэ мэдэж байна гэдэг дэндуу ухаангуй Явдалдаа. Ном ном мэдэхгуй,Тоо тоо мэдэхгуй байж зурхайн холбоо сулбээ гээд хэтэрхий донгосох болж. Ухээрийн газраас нь дуудаад байгаа байхдаа чааваас гэж.
Намсрай гуай одоо та больсон нь дээрээ.Таны үгийг наад тайлбарыг сонсдог хүн тун цөөхөн байх гэж бодож байна.Шар зурхай чинь Хятадын хааны зарлигаар тоогоо алгасалгүй тоолох ёстой гээ биз дээ.Та тэгээд юу яриад байна даа.Цөөхөн биднийгээ ингэж толгой тархи угаах хэрэггүйл санагдах юм.Тааллаараа л болог гэхээс.
Шаа миний хүү
ХЭН ДУРТАЙ НЬ ЗУРХАЙЧ БОЛООД ЦАГААН САРЫГ ТЭДЭНД БОЛНО ГЭЖ ХООРОНДОО МАРГАЛДААД ТАЛЦААД Л БАЙДАГ. ТӨР ЗАСГИЙН ЭРХ БАРИГЧ ХУЛГАЙЧ НАР НЬ ХООРОНДОО ТАЛЦАЖ ХУВААГДААД, АРД ТҮМЭН НЬ ХООРОНДОО ТАЛЦАЖ ХУВААГДААД МОНГОЛЧУУД ГЭЖ БҮТЭХГҮЙ ХУЛГАЙЧУУД ШҮҮ
Манжийн үед Мянгат гээд одон орныы нэр математикч байсан.Мянгатын номыг уншаа шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаа байгаа
Минийх зөв тэрнийх буруу гэж өчнөөн жил маргалдлаа хамт сууцгааж байгаад цаг тооныхоо бичгийг зөв болгоод авмаар юм. Энэ их чухал асуудал шүүдээ.Монголчууд цаг тооны бичгээ зөв болгоод авбал том дэвшил болно шүү.
хятадууд монгол зурхайг дагаад монголчууд нь тевдтйг дагаад элгий н авсан юм болж бн да кккк
энэ зүгээр шашинаар монголчуудийг талцуулах гэсэн оролдлого.одоо бид нар,сарны хөдөлгөөнийг мэддэг болсон та 21-р зуунд байгаа шүү дээ
зурхай янхан 2 эртний анхны мэрэгжил шүү
за нараа тойроод дэлхий, дэлхийгээ тойроол сар эргэлдэнэ. тус бүр өөрийн замаар эргэнэ. эргэхдээ тус бүрийн зууван дугуй тойрогоор тойрно. мөн дэлхий маань өөрөө бөб бөөрөнхий биш зууван ба баруун тийшээ үл ялиг 1градус хазгай байдаг биздэ. зууван замаар явахад харагдах сар нь бүс нутаг бүрт өөр өөр харагддаг учираас л манай цагаан сарын шинйин нэгэн нь бээжингээс өөр болдог учиртай юм
Шинжлэх ухаанаы үндэстэй,түүнийг гүнзгий ухаарсан,сурсан хүн л нотолгоотойгоор гаргалгаагаа хэлэх ёстой баймаар.Намсрай гэдэг хүн олон жил их л юм ярилаа,бага сага тоо гадарладгийн хувьд таны хэлсэнчинь үнэмшилгүй,яг барин тавин нотлоогүй,эмх цэцгүй хэдэн тоог энд тэнд нь оруулаад л орлуулаад нуршсан л санагдах юм.Басчиг анхандаа таны хэлсэн бичсэн зүйлүүдийг нэлээд ул суурьтай ойлголт авья гэж үзээд нэлээд хэдэн жил болсон угаасаа мулгуу хүн учир ойлгоогүй/төгс/ байж болох юм гэвчиг нэг л биш гэж эцэстээ дүгнэлт хийгээд сонирхохоо больсон.Ингэж талцуулаад хэрэггүй л дээ.Яг яс гаргалгаа байхгүй яриад байвал тойруулаад хэдэнч хувьсагчтайгаар тайлбарлаад байж болох л доо.Баярцогт шиг.
ЗУРХАЙ , ЗУРХАЙГААРАА ЯВААЧ!!! ТА НАРЫГ ХЭН Ч АЛБАДААГҮЙ!!!
Зурхай гэж юу гэдгээ мэдэхгvй байж битгий маргалд
Монголчуудаа Намсрай гуайн үг Түмэн зөв шүү.
Монголчуудаа Намсрай гуайн үг Түмэн зөв шүү.
Монгол шар зурхай М.Намсрайгийн түмэн зөв, Монголчууд бид ядахдаа цаг тооны бичгээ зөв болгоод нэг мөр мөрдөх хэрэгтэй шүү. Хятад , Солонгос, Японыг хар цаг тооны бичгээ зөв баримталж яваа учир ажил үйлс нь бүтэмжгүй дэлхийн улс гүрнүүдийн тэргүүн эгнээнд явж чадаж байгааг харахгүй байна уу. Монголчуудаа...