sonin.mn
“Топ" Пүүжээгийн орыг эзэгнэсэн Ариунцэцэг алтны магнаттай хамтран амьдарч, салж нийлсээр даруй долоон жилийн нүүр үзэж, бяцхан хөөрхөн охинтой болсон. Угийн нүнжигтэй алтны магнат хэнз отгон охиныхоо ээж, эмээ өвөө нарт юу гэж гар татахав.
 
"Ард түмний мисс" Ариунцэцэгийн аав, ээжийн Дамбадаржаад байдаг хашаанд нь оюутны байр шиг 18 өрөөтэй нэг давхар нийтийн байрыг "алтны магнат" бариулж өгсөн гэдэг. Уг нь тэднийх Дарханд байдаг байсан санагдана.
 
За ямартай ч мисс бүсгүйн аав, ээж төөрчихмөөр олон өрөөтэй байшингаа түрээсэлж чамгүй ашиг олдог сурагтай. Арван хэдтэй охидыг гарын бээлий шиг сольж, цайгаа чануулж, хөнжлөө бүлээцүүлдэг алтны магнатын буян ч арвин юм аа. Тийм биш гэж үү.
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин