Оросын стратегийн бөмбөгдөгч Ту-95МС загварын хоёр онгоц Чукотск, Охотскийн тэнгис, Берингийн хоолой, Ту-160 загварын хоёр онгоц Баренц, Норвегийн тэнгисийн усан хил дээгүүр эргүүлийн нислэгийг энэ сарын 14-нд хийсэн байна.
Мөн өдөр Оросын Хойд флотын хөлөг болон шумбагч онгоцнууд сүүлийн 30 жилд анх удаагаа тактикийн цөмийн зэвсэгтэй тэнгис далайд гарч эхэлсэн талаар Норвегийн Тагнуулын албанаас мэдээллээ.
Украинд зэвсэг нийлүүлэх “Рамштейн-9” уулзалтын үеэр онцгой нөхцөлд агаарын командын байрны зориулалтаар ашигладаг Ту-214ПУ-СБУС, Ту-214ОН зэрэг нийтдээ дөрвөн бүлэг онгоц хөөргөж, Москва-Архангельскийн чиглэлд туршилтын нислэг үйлдсэн гэх мэдээлэл гарч байна.
Атлантын далайд аялж явсан Циркон хэт авианы пуужин тээсэн “Адмирал Горшков” хөлөг онгоц Хятад, Өмнөд Африкийн хамтарсан тэнгисийн сургуулилтад оролцохоор Энэтхэгийн далай дахь Дурбан боомтын ойролцоо өнөөдөр ирээд байна. Гурван улсын тэнгисийн цэргийн хамтарсан 10 хоногийн сургуулилт маргааш эхэлж, хоёрдугаар сарын 27-нд өндөрлөнө.
ОХУ хоёрдугаар сарын 10-ны өглөө Украинд их хэмжээний пуужингийн цохилт өгөх үеэр Молдав, Румыний нутаг дээгүүр Калибр загварын хоёр далавчит пуужин харвасан гэх мэдээллийг Молдав нотолж, Румын үгүйсгэж байгаа юм.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/russian-bomber-jets-intercepted-by-norad-near-alaska-2023-02-15/
Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл0
orosuud l delhiid enh taibaniig togtooj bnaa..
Тэнэг орос лалрууд,,, хирээ мэдэхгүй тэнэгтэж байж,,,улс ч үгүй болж мөхөх гэж байгаам,,,
Үхсэн газарт украйнчуудад алуулж байж тэнгист Америк Европтой мөчөөрхөнө гэдэг зүүд биз
Тэнэг өмбүү минь ээ эмээ уу
Орсууд ч бас хүчирхэг юм аа.Барууны болон АНУын эсрэг ганцаараа үзээд байна , үзээд байна.АМЕРИКчууд барууныхантай нийлж АФГАНД 20 жил байлдаад бараагүй.ШӨНӨ ДӨЛӨӨР зэвсэг ТЕКНИКЭЭ хаяад зугтаачихсан гэж байгаа.Үхэхдээ үхэр буугаа гэгчээр афганыг хадгалуулсан мөнгийг нь дундаас н зарчихсан гэж байгаа.Ноймор 1 арми гэж байгаа.Орсууд шиг энэрэнгүй байдлаар биш зэрлэгээр үзэлцээд ялагдсан даа.
Ха ха. Дайн дэгдээж энх тайван тогтоох уу? Эсрэгээрээ, зул бөхөхийнхөө өмнө бадамлаж байгаа бус уу?
Ойн дээрээ нэг юм амжуулахгүй бол шараа болно штаа, хэдэн хүн алж, хэдэн байшин бөмбөгдөх биз
агуу орос орны алдар суу бадраг
слава россия
Оросууд бүтэн 1 жил НАТО ын хүчинтэй хуурай замын байлдааныг хязгаарлагдмал орон зайд хязгаарлагдмал хүчээр явуулж ялалтад хүрэхэд их ойртлоо. Хажуугаар нь Э/З ийн дайныг маш амжилттай хийж хохиролгүй шахам туулан өрсөлдөгчөө хүнд байдалд олон удаа оруулж шинэ зах зээл нээж чадлаа. Одоо ОХУ ын Э/З, Зэвсэгт хүчин илт давуу хүчээр эсрэг талаа сөрөн зогсож чадахаар болсон нь Европын Холбооноос гадна Ази, Арабын ертөнц, Африк, Латин Америкын улсууд мэдэрцгээж эхэлжээ. Европоос танк нийлүүлнэ гэж уралдан амалцгааж байсан ч өнөөдөр амнаасаа буцаж танк нийлүүлэхээс татгалзаж эхэлсэн нь ОХУ ын ялалтыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрөх сонголтруу хүссэн хүсээгүй явж байна.
Slava Ukraine
Ивануудаас одоо айдаг улс монгол л байна.Оросын байлдааны техник ,тактик бүх зүйл хоцрогдсоныг энэ дайн харууллаа.
Малайзын иргэний агаарын тээврийн MH17 дугаартай Боингийг 2014 оны зун Украины тэнгэрт “Бук”-ээр пуужиндаж сөнөөх тушаал Путин өөрөө өгсөн болохыг Хаагын олон улсын шүүх тогтоожээ. Путинээс “ЛНР”-ийн дарга Игорь Плотницкийтэй ярьсан ярианы бичлэг ил болжээ. Иргэний агаарын тээврийн онгоц, хэдэн зуун зорчигчийг устгасан ялд ОХУ-ын Ерөнхийлөгч ийнхүү уналаа. Украин буудсан, андуурч буудсан гээд байсан нь Кремлийн санаатай явууллага байжээ.
Гаагын шүүх гэж АНУ-ын тоглоомын шүүх байдаг. АНУ юу гэнэ түүгээр нь болгодог, шийдвэрээ тэдний саналаар гаргадаг, нотлох баримтыг дандаа худлаа зохиож бичдэг ийм л газар шүү дээ. Тэнд үнэний шүүх гэсэн ойлголт байхгүй