sonin.mn
Тагнуулын төв газрын ажиллагааны үр дүнд Аль-Каида бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахири Кабулд амь үрэгдсэн тухай мэдээ АНУ-ын Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхан, түүнчлэн гадаадын Засгийн газрууд, тэр дундаа Саудын Арабын талархлыг хүлээв. АНУ-д Аль-Каидагийн удирдагчийг устгасан нь ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны улс төрийн ялалт гэж нэрлэгдэв. Ялангуяа, Америкийн цэргийг Афганистанаас гаргаж, Талибан хөдөлгөөний дайчид тус улсад Засгийн эрхэнд гарсантай холбогдуулан үүнд чухал ач холбогдол өгч байна. Америкийн хууль тогтоогчид тэр даруй Ж.Байденд баяр хүргэж эхлэв.
 
Тухайлбал, Сенатын олонхийн удирдагч Чарльз Э.Шумер уг ажиллагааг "том амжилт" гэж нэрлэсэн. АНУ-ын удирдагчийг үг хэлсний дараа Саудын Араб мөн мэдэгдэл гаргаж "Террористын жигшүүрт ажиллагааг төлөвлөж, гүйцэтгэсэн А.Завахиригийн амийг хөнөөсөн явдалд талархаж байна” гэжээ.
 
Гэсэн хэдий ч төлөөлөгч Маржори Тейлор Грин Ж.Байденыг "шоуны төлөө хатуу ширүүн ажиллах" гэж оролдсон гэж шүүмжилсэн байна. Хэдийгээр А.Завахири 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлага болон 2000 онд USS Cole онгоцыг бөмбөгдөхийг төлөвлөж байсан ч сүүлийн үед Америкт Аль-Каидагийн халдлагын талаар хэн ч юу ч харж, сонсоогүй гэж М.Грин тэмдэглэв. Терроризмын эсрэг ажиллагааны үеэр А.Завахирийг устгасан нь энэ сарын 2-нд тодорхой болсон. Энэ талаар Ж.Байден “Афганистаныг дахин террористуудын орогнох газар болгохыг АНУ зөвшөөрөхгүй” гэв. Түүнчлэн Аль-Каида бүлэглэлийн толгойлогчийг устгах АНУ-ын ажиллагааг бүх талаараа амжилттай болсон гэв.
 
 
 
З.Батцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин