sonin.mn
“Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг анхлан санаачлан амжилттай зохион байгуулсан билээ. “Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл болгон өөрийн эх орондоо зохион байгуулж, өдгөө уламжлалт тэмцээн болон өргөжөөд байна.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчид 2019 онд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд алтан медаль, цомын эзэн 2021 онд ОХУ-д зохион байгуулагдсан тэмцээнээс мөнгө медаль хүртсэн амжилттай. Харин 2020 онд дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас зохион байгуулагдаагүй өнжсөн билээ. Энэ жилийн тэмцээн 8 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд уламжлал ёсоор Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Уралдаанд Монгол Улс, ОХУ, Узбекстан, Зимбабве зэрэг орнуудын морьтон дайчид оролцоно.