Наадмын өмнө төрийн шагналд, наадмын дараа үнийн өсөлтөд монголчууд дарагдлаа. Хэдийгээр “...Наадмын маргааш намар” гэдэг үндэсний афоризм байдаг ч намар болтол аялчихна. Энэ жил ч тэр л жишгээр болж байна. Улс төр нь ч зуны байдалд шилждэг. Юу гэхээр улс төр бизнесийн бүлэглэлүүдийн нууцхан уулзалтууд томоохон уул ус, амралтын бааз бараадаж болдог. Энэ жишиг ч энд тэнд давтагдсаар л байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэхэд Л.Гүндалайгийн Хөвсгөлд байдаг жуулчны бааз сонин хачин зочдоор дүүрчээ. Хэн хэн гэхээр Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, “АПУ”-гийн П.Батсайхан, “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаяр нар бууцгаажээ.
Уг нь улстөрчид энд тэндгүй л амарч, зугаацаж явна л даа. Гэхдээ энэ “баг” анхаарал татаад байгаа юм. Яагаад гэхээр С.Баярцогтын улс төрийн үйл ажиллагаа сүүлийн үед ихэд идэвхжсэн. Хүүхдийнх нь хурим дээр ч түүний улс төрийн карьерын асуудал яригдаж байсан явдал бий. АН-ын шинэ даргад нэр нь яригдаад удалгүй Нийслэлийн прокурорын газраас хэргийг нь цайруулсан.
Анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял, давж заалдах шатны шүүхээс 4.8 жилийн хорих ял авсан С.Баярцогтын хэргийг Дээд шүүх буюу хяналтын шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан. Мөрдөн байцаалтад найман сар гаруй болоод прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Энэ чиглэлээр мэдээ, нийтлэл бэлтгэдэг сурвалжлагчийн хувьд өнгөрсөн хугацаанд АТГ, прокурор, шүүхийн зүгээс С.Баярцогттой холбоотой асуудлаар өгч байсан мэдээллүүдийг сайн санаж байна. Бичвэл их цаг, цаас орохоор баримт сэлт ярьдаг. Ямартай ч өнөөдөр прокурор тэр бүхнээс ухарчээ.
Тэгэхээр прокурорын шийдвэрийн дараа эрх зүйн хувьд ямар нэг асуудал дагаж гарч ирэх ёстой. Тэр нь хоёр талтай. С.Баярцогт хэлмэгдэгч үү, хэргээс бултагч уу. С.Баярцогтыг бараг 2016 оноос хойш шалгасан. Түүний шүүх, прокуррор, АТГ-аас уяатай явсан хугацаа нь дор хаяж таван жилээр тоологдоно. Нэг талаас прокурор С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгосноор энэ хүн өнөөдрийг хүртэл хохирч хэлмэгдсэн болж таарч байна. Нөгөө талаас прокурор эрх мэдлээ ашиглаж түүний гэм бурууг дарагдуулж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Ийм логик гарч ирнэ.
С.Баярцогттой хамт Л.Гүндалайгийн амралтад зочилсон Б.Хурц бол хаана ч явсан олны анхаарлыг татдаг. Тэр хэдийгээр хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалд насаараа ажилласан ч улс төрийн томоохон “үйл явдал”-уудын ард нэр нь чирэгдээстэй л явдаг. Энэ чиглэлээр маш идэвхтэй ажилладаг гэсэн үг. Б.Хурц ТЕГ-ын даргын албан тушаалаа өгөөд Солонгос дахь Элчингээр томилогдсон. Гэхдээ яваагүй. Айлын тал аваагүй гэдэг. Харин тэрбээр энд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг тулгасан гэдэг асуудалд холбогдсон. Шалгагдсан. Шүүхээс ч “юм” дуулсан. Гэхдээ удалгүй С.Баярцогтынх шиг аажмаар сугарсаар, тэр хэрэг нь бараг алга болсон. Нэг зүйл сануулахад 2014, 2015 оны үед маш том дуулиан болж шийдвэрлэгдэж байсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг өнөөдөр буцаад “илрээгүй хэргийн жагсаалт” руугаа явчихаад байна. Б.Хурцыг өнгөрсөн жил бусдыг тагнаж чагнасан гэх хэргээр бас шалгаж байгаа дуулдсан. Тэгсгээд чимээгүй болсон.
Тэдэнтэй хамт яваа “АПУ”-гийн П.Батсайханы талаар олон үг ярих нь илүүц биз. Салбарынхан нь сайн мэднэ. Бас улс төр, хууль хяналтынхан ч гэсэн “доторлож” мэддэг. Тиймээс маш товчоор, ийм хүмүүстэй хамт бизнесийн төлөөлөл гэчихье.
“Эрдэнэс Монгол”-ын О.Одбаяр бол сонирхолтой төлөөлөл мөн. Нам яривал амралтын газрын эзэн нь хүртэл АН-ынх байгаад байдаг. Харин мань О.Одбаяр бол МАН-ынх, тэр дундаа Сү.Батболдын фракцын нөлөө бүхий гишүүдийн нэг юм. Амбицтай, тэрийгээ нуудаггүй. Гэхдээ тийм ч амжилттай өгсөж чадаагүй, тийм л хүн. Ийм нэг найз нөхөд гэх үү, бүлэглэл гэмээр юм уу, нөхдүүд Хөвсгөлд уулзлаа. Мэдээж тэдний дунд маш сонирхолтой яриа хөөрөө өрнөсөн байж таарна. Дашрамд хэлэхэд, С.Баярцогтын хэрэг цайрна гэдэг Ч.Сайханбилэгийнх нь цайрахад бэлэн гэсэн үг. Ч.Сайханбилэгийн тухайд С.Баярцогтыг бодвол хэдэн шатны шүүхээр орж шүүсээ шахуулаагүй. Хэд хоног хоригдоод, ганц нэг удаа мэдүүлэг өгөөд л зугтчихсан. Хамгийн гол нь С.Баярцогтынх нь хувийн ашиг сонирхол нь ил болоогүй гэдэг. Тиймээс Ч.Сайханбилэг нутагтаа ирээд Нийслэлийн прокурорынхонтой уулзвал хэрэг нь бараг л цайрна даа.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Нийслэлийн прокурор хэзээнээсээ хэрэг угаадаг алдартай газар даа, ажлаа өгсөн прокурорууд нь халаасны хулгайч болдог заншилтай шахуу.
Прокурорууд гэж авлигачин булайнууд
Монголын 100 саяын баялаг өгөөд нөгөөх нь 1-2 сая доллар оруулж ирж ухаад. Хүний юмыг үнэгүй авчаад ухна биздээ. Монголд 100 мянгыг татвар цалин хэлбэрээр үлдээдэг. Эд эх орноо ингэж зардаг.
Сагсай гээд прокурор нөхрийг нь шоронгоос суллаж өгнө гээд эхнэрийг нь буудалд бавж байгаад баригдсан. Түүн шиг Монголын прокурорууд их л булай амьтад. Мөнгөний төлөө яаж ч булхай луйвар, хүчин хийж мэднэ. Баярогтоос хэдэн ногоон аваад л суллажээ.
Өгсөн 100 мянгаар чи цалинжиж бгаа биздээ гэж загинаад бх юм. Одоо тэгээд өвгөдийн буяныг хар архичин шиг үрэн таран хийж буйгаа өөр арга алга гэд суух уу?
Новшийн монголд болдог юм болдогоороо болж бн доо, төр засаг ман ч гэж хэрэг алгооо бсдаа
МАН ыг тарааж л байвал хэдэн ч бүлэглэл үүссэн болно шүү. МАН монголыг хятадад бас оросод зарсан. баялагыг бол цөлмөж байна. Гадаадад ямар ч нэр хүндгүй болгосон.
МАНд ч гэсэн буруу замаар явж байгааг нь ойлгодог залуус байдаг л байх даа гэж найдъя
АН улсыг аваад явж чадна гэж бодож байна уу. Жинхэнэ идэж элгээр нь хэвтүүлж байсан хүмүүс шүү дээ
МАН муу л гээд сурталдсаар байгаад АН гардаг нэг тийм үзэгдэл өнгөрсөн 30 жил явлаа. Яг үнэндээ АН гараал идэж уух энэ улсыг элгээр хэвтүүлэхийн үлгэрийг зааж өгөөд энэ ард түмнийг жигшээгээд буудаг. Ард нь МАН гарч ирээд чимээгүй үргэлжлүүлдэг, чимээгүй 2 сонгууль явуулж чаддаг. Ард түмний нурууг нь авч байж салдаг шүү АН-ынхан. Тэд бол өсөхийн өлөн дээрэмчид байсан энэ чигээрээ үр хүүхэддээ намаа өвлүүлээд явж байгаа. 3 дагч хүчинд итгэ. өөр зам байхгүй. Өөр зам гэвэл хувьсгал л байна.
Энэ хэдийг одоо нохой ч долоож шиншлэхгүй ! Юмны үнэ өдрөөр биш цагаар өсөөд байхад иймэрхүү хүмүүстэй мантай ! Удахгүй Шриланк шиг болоод дараа нь хятад нь цэргээ оруулах гээд байхад !
Хүрэлсүх гэж Путин Шиг Жинпин шиг дор хаяж 20 жил Монголыг базчих хүсэл хясалтай хүн байхад нохой сар руу хуцаад ч нэмэр алга
ЕП Б.Жаргалсайхан огцор
НПГ ЕП Ц.АРиунболд хүүхэн шаадаг, нийслэл ерөнхий прокурор болоод тэрбумтан болсон, тэр өөрийнхөө нэр дээр хөрөнгөө бүртгүүлээгүй, охин, эхнэр , хүүхэд нэр дээр хөрөнгөө бүртгүүлжээ 2021, 2020 онд түүний гэр бүл хөрөнгө шалга АТГ
Монголын прокурорын байгууллага Женкоги йн нөлөөнөөс одоо л нэр юм салж бнаа. Путлерээс Монголын ардчилалыг устгах даал гавар авсан Женко Ерөнхийлөгч байхдаа Ан-ын бараг бүх лидерүүдийг шоронд хийж ял өгсөн, тэр байдал засагдаж байгаад Дамдин- Очир дургүй байгаамуу ?! Манай сэтгүүлчид гэж мөнгө үнэрлэж гүйсэн, үзэл бодол гэж байхгүй сонин нөхөд байх юмдаа !
Женко тумний толоо ажилласан нь буруу юу? Эх ороноо элгэн саднаа хохироосон хумуусийн гар хол болж дуугарч байгаагаар Монгол мон уу? Ийм этгээдууд эх орон элгэн саднаар тоглох гэж горьдож байвал уйлийн ур чинь хатуу тусч Ур удам чинь лай ланчигаа уурэхдээ таны бузраас болсонг мэдэх л болно.
Женко ямар элэнцэгээрээ олон түмний төлөө хулгай хийсэн байхав дээ ?! Хулгай луйвраас өөр юм хийдгүй, мэдэдгүй, чададгүй сүгшүү дээ ! Чи тэрний суга,цавьны үс бна л даа, тролл чи мөд чад !
Бид гайхдаг асар баялагтай монгол орон 3-хан сая хунээ тэжээж чадахгуй байна гэдэг унэхээр гутамшиг бугд ойлгох хэрэгтэй , монголоос идэж уусан хоронгийг нь хураа шоронд, цол ард тумэндээ нэрийг нь зарлах хэрэгтэй!!!
МЭДЛЭГ БОЛОВСРОЛ СБАЯРЦОГТ САЙН ЧАДАВХИ ӨНДӨР ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ИХ Ч ЧАМБАЙ БОЛСОН БАЙХ ЭРДЭНЭ БАТТУЛГА ГЭСЭН ХАШААНЫ БАНХАРУУДААС АРАЙ ТОМ ЗУРАГААР ХАРАХ ЧАДВАРТАЙ УЛСАД ХЭРЭГТЭЙ ХҮН
Таны шутээн Монгол сэтэхуй бий болов уу? Хятад нэртэй паспорт ашиглаж байж Монголын толоо зутгэх нь унэн уу? Монгол хуний угийн эх орон элгэн садан гэсэн ухаан байх болов уу? Монгол хуний ундэсний оюун ухааныг доромжилох нь таны ухаан уу? Хунээр заалгасан ухааныг шутэн бишрэгчид олон болж ундэс угсаагаа ойлгохгуй тэнэг мунхагууд бий болж байгаа нь гамшиг оюун ухааны дээд товшиний хумуус гэдгээ уламжиллаа мэдэхгуйтэй холбоотой тийм л агуу ухаантан байсан бол СГанбаатарыг хэмжээнд ажиллахгуй яасан юм.
чи н о вшийн баярцогтцуу?
Сэлэнгийн луухаан баярцогт анх тужийн нарсын тэр чигээр нь хядаж тайраад хятад руу зоож монго хоронгоний бараа харж байлаа. Луухаан баярцогт Хуний Махан хунстэн Цуст Алуурчин элбэгдоржийн боол , турийвч нэгтэй хамсаат Алуурчид хулгайчид юм... Баярцогт хулгайчийн гол уурэг Алуурчин элбэгдоржийн гадаад гурнууд дахь их хэмжээний монго угаалтыг хариуцах, Алуурчин элбэгдоржийн гадаад эздэд монголын толгой ордуудыг 100 жилээр огох... Дээрх 2 Алуурчид хулгайчид гадаад гурнээр доншуучилж гуйлгачлахдаа монголын нэрээр кармаагаа дуургэдэг, оффшор дахь данснууд дээрээ хятадын иргэнээр, хятад нэрээр бичигддэг
Цус ярих гээгүй Гэхдээ яалт ч үгүй хятад цустай Санаа нь тийм Мөнгө нуухдаа Хятадын Монгол гэж бичсэн Цагааннуур сумынхан мэднэ дээ Баярцогтын өвөө гэх хятадыг Тэр нь бас 2 ч авгай авсан байдаг ба үр сад нь Баярцогттой уулзаад явж байдаг.Баярцогт төрийн ордныг тойруулж хашаа барьсан Төр дагаж үргэлж хулгай хийсээр ирсэн Утаагүй зуух мөн л энэ хулгайчийн ажил Мэдлэгтэй юм шиг царайлах боловч Монгол хэрэгтэй нэг ч бизнэс хийгээгүй харин хулгайг сайн хийсэн этгээд Нүртэд Сайхан билэг Баярцогт гэх 2 хулгайчийн хаус зэрэгцээд хүн орохгүй газар Ажнай Бат Эрдэнэ МАН н Гантулга Гачууртын Чинбат нарын хаусуудтай зэрэгцээд л байж байгаа Хулгай хийхдээ нам фракц энэ тэр бодхгүй хурлийз
Баярцогт бол цэвэр цусны луухаан данжаад. Хурц бас мөн цэвэр цусны хятад. Хурцын өвөө Цай овогтой монгол хэл бараг мэдэхгүй шахам алцганасан ногоочин хужаа хүн байсныг олон хүн гэрчилнэ.
хэн тоох вэ эд нарыг харин хулгайчууд тоох байх прокурор нь хулгайч авилгачин шүүгч нь алуурчин ийм улсд хууль дүрэм яаж хэрэгжих вэ
Ээ дээ энэ прокрорууд ч явдалтай нохой нууд шүү.мөнгөтэй л бол хулгайч байсан ч сайхан үйлчлээд өгнө.мөнгөггүй ядарсан иргэдийг шууд хэлмэгдүүлнэ
Ih hutsahiin bol Mongolchuud bugd hashaani banhar shu...Gainuud zailtsgaasan deer.
Цаазын ялаа сэргээхгүй бол хулгайч хвлигач нараасаа хэзээ ч салахгүй.
Женко хэрэг биш хэргээр ан намыг самарч хүүкэд мандал боломж олгосон одоо эд нар тэрүүгээр яах ч юм билээ нөгөө прокурор ууд эдэнд хэрэггүй болсон харин одоо прокурорын хэрэг босч ирэх байхдаа
Нийслэлийн прокурор хэрэгсэхгуй болгоно гэдэг нь хэоэг дээрээ анхан болон давж заалдах хоер шатны шуух Баярцогтыг хэлмэгдуулсэн гэсэн уг Хэлмэгдуулсэн бол хунийг олон жил шалгаж шоронд хийсний нохон олговор огох естой Одоо шуугчдийн хэргийг шуух естой Ингэхгуй бол Монголд хуулийн байгууллагууд шударга ес тогтоож чадахгуй байна гэсэн уг Энэ бол зугээр нэг нийслэлийн прокурорын асуудал биш хууль зуйн сайд еронхий сайдад шууд шамааралтай том асуудал болж байна Хуулийнибайгууллрагууд системээрээ болохгуй байна Эсвэл шуугчдэд хэрэг уусгэх эсвэл нийслэлийн прокурорын шийдвэрт шалгалт хийх болж дээ
Шүүх прокурорыг цэвэрлэж байж Монгол МАНАН-с гарна. Хамгийн хэцүү нь хуулиараа ерөнхийлөгч, ерөнхий сайдад захирагддаггүй шүүх.
энэ эх орон ард түмнийг юуч биш гэж боддог луйварчдаа хөрөнгийг нь хурааж төрд 3 үеээр нь бүү ойртуул эд ЭХОРОН ард иргэдийн төлөө хэзээч ажиллахгүй баталгаатай ялыг нь өгөөд явуул ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭСЭЭ УРВАСАН УРВАГЧИДЫГ
Одбаяр чинь Одончимэд агсаны хүү мөн үү Аавыгаа бод аавыг чинь аль ч нам ард иргэд муулдаггүй байсан юм шүү наад луйварчидаасаа хол яв
Дахин. Шалга. Яагаад. Ял. Авчаад.цагааддаг.бна...шүүгч.буруу.шүүвүү.чадамж.нь.бнауу..эсвэл.үнэн.байснийг..прокур..нөлөөлвүү..ийм.улс.төрийн..тоглоомоо..яаах.вэ..хууль.гууль.болсонийх..тэр.Хурц.гэж.зартай.луйварчин.мөн.адил.цагаатач.бна..шүүгчидийг.ажилий.нь..хийлэг
Монголчууд хэрэв бусад гайгүй үндэстнүүд шиг бохирдсон хэнийг ч хүлээж авдаггүй болбол их хэрүүл, шоу, жүжиг, шоу арилна даа.Социализмаас өвлөгдөж ирсэн Оросуудын өвөөс салахад хугацаа хэрэгтэй байх. Байгаагаар нь хэлчих юм бол хэн нэгэн Монголд хужаа гэж хараавал ард нь дандаа орос буриадуудын улс төр байдаг. Хэн нэгэн гудамжинд шудрага ёс яриад шоудаад эхэлбэл дандаа ард нь улс төрчид байдаг.
Боловсролгүй сараанаг ерөнхийлөгч. хоосон мөрөөдөгч шинэ сэргэлт ярьдаг ЕС тай улсын хууль хяналт ямар байх вэ?
МАФИЯ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
shi jin pingiin tagnuul golog aarhaj baih shiv dee mongolchuud dahin songood hyatadad neg moson orood ene ulgeree duusgatsgaa uhernuudee
mongolchuud interneted bichij esvel shulsee usergej yarihaas oor yu ch chadahgui golognuud bolj dee eedee ih ezen haan min orshoo
Bayartsogt mgl ulsin irgen mun yum uu hyatad passpot nb tavigdaad baisan bizdee
Гамингийн Ан н ирээдүйтэй залуу улс төрч нь. Сая АН н дарга болохоор шуугиад авсан.АН бол гамингийн жорлон гэхэд итгэдэггүй гэнэн тэнэгүүд байдаг. Монгол хүн болж төрчихөөд гаминтай шогшиж явна гэдэг эмгэнэл юм даа.
ene hylgaich nariig bariad choojloj boldoggyi syyh prokuroruud daanch sydraga bys?baina,iim Mongol yaj chaasaa zeb yabah be?....hereg alga....Bayarchogt,Saihanbileg nariig baribchilaad sorond ni syylgah heregtei s dee!!ylsad yamar ikhe hohirol ychiryylllaa.......
Бидэнд дүр эсгэсэн хуурамч ардчилал биш социализм хэрэгтэй байна.
Ямар ч гэмт хэрэгийг олон хувьсах аргаар бодохоор гэмт хэрэг биш болдог юм гэнэ лээ!
баярцогт хужаа,хурц "генерал" хоёр яваа газар яагаад ч сайн юм байж таарахгүй. Энэ бол хууль.Нөгөө хоёрыг нь бол сайн мэдэхгүй юм.Алтны дэргэдэх гууль шарладаг шиг хорт могойн дэргэд бас хортой л болох байх даа.
Ямар ч ухаанаар бодсон МОНГОЛ- д С.Ганбаатарууд хэрэгтэй болохоос С.Баярцогтууд хэрэггүй!!!
Ezengvi teriin gadaniixanii zaxialgaar xuuli Vildberlej mongoliig camarcan dotoodiin Daicanguudiig neg ix gaixaad baix zvil Ogt baixgvi MANAN giin deeremchid AN MAN xoyr neg conguuliin xugstaanaac Negee conguuliin xugstaanii xoorond MAT niig xuurch mexilex deerem tonuul Xiiceer 32 jiliin nvvr vzcen boloxooc bish MANAN deglim ni MAT iig bodoogvi xarin MANAN MAF bvlegleliinxee erx ashigiig Xamgaalj 1992 oni ganst tanximtai Ezengvi tereel vxen xatan xamgaalcaar ircen MU iin 32 jiliin cvirel bol zebxen 1992 oni ezengvi teriin xar gai Vvniig MAT ni bvren oilgocon uchir MAT ni Mongoliin Tereec MANAN bvlegliig vter tvrgen Zailuulax vvregiig MAT ireedvi xoich veiinxee Emne MAT xariustlga xvleex yoctoi
Mongol tur bohir zawaan baigaa.uls turcnid huuliinhaniig munguur hudaldaj awsan baigaa.Iim baihad Ene luiwarcnid hergees multarcn dahin orj ireh gej ulaircn baina.Harin odoo ard urged hen ni hen be gedgiig tanisan.Ene hulgaicn nart sanalaa uguhgui baih heregtei.