sonin.mn
С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан болж байна.Энэ нь шинээр сонгогдсон ҮБХ-ы хийж буй анхны хуралдаан юм.
 
Энэ үеэр хөтлөгч Анууш буюу Э.Гантулга тус намд элсэн, ҮБХ-ы гишүүн болсон нь содон байв. Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хуралдааны үеэр Э.Гантулга: "АН-ын ҮБХ-ы гишүүнээр сонгогдсондоо баяртай байна. АН бол улс орны бодлогыг өөрсдийнхөөрөө тодорхойлж, хийх гэж зорьж ирсэн нам. Өнөөдөр шинэ бодлогоо төлөвлөж байна. Хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. АН цаашид цэгтэй, зөв явна гэдэгт итгэлтэй байгаа. Үүнд нь хань болно." гэв.
 
Х.Цэцэн