sonin.mn
Ардчилсан нам 330 сумын намын дарга нараа Улаанбаатар хотод сургалт, семинарт урьсан байна. 
Тодруулбал Монгол орны өнцөг булан бүрт суугаа 330 сумын АН-ын дарга нар 04-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо сургалтанд хамрагдах юм. 
 
Ардчилсан нам нь 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн анхан, дунд шатны намын удирдлага, гишүүдээ дэмжин ажиллахын тулд сургалт, судалгаан дээр суурилсан бодлогыг баримтлах ажээ.
 
Ардчилсан нам шинийг санаачлагч, бодлогын түвшинд ажилладаг, санаачилсанаа хэрэгжүүлдэг бодлого суурьтай нам байхын тулд бүх, шатны намын байгууллагуудаа чадавхижуулан дэмжин ажиллах гэнэ.
 
С.Сарнай