sonin.mn
Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дээр улс төрийн 20 гаруй нам, эвсэл санал нэгдээд эхлээд байна. Зөвхөн гишүүдийн тоог нэмэх гэсэн өнгөц ойлголт бус эрх мэдлийн төвлөрлийг хуваах, хариуцлагатай ардчиллыг бий болгоход парламентын 76 гишүүнийг нэмэхээс өөр аргагүй гэж харжээ. 
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн Хуулиар УИХ-ын гишүүний тоог 76 гэж баталсан нь 2 сая иргэнийг төлөөлж болохуйц гэж үзсэн байдаг. Харин одоо хүн амын тоо 3,5 саяд хүрсэн учраас төлөөллийн ардчиллын зарчмын дагуу иргэнээ төлөөлөх гишүүний тоог нэмэх нь зүйн хэрэг болж байна. 
 
Нөгөө талаас дэлхийн дэг журам өөрчлөгдөж, манай улс шиг жижиг оронд гаднаас ирэх дарамт шахалт нэмэгдэх хандлагатай учраас үүнийг шингээж авах засаглал чухал хэмээх байр суурийг улс төрийн намын төлөөллүүд илэрхийлж байгаа юм. 
 
Тэгвэл өчигдөр ХҮН-ын Нарийн бичгийн дарга Д.Үүрцайх, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэрүүн Х.Бат-Ялалт нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар “Парламент” телевизийн шууд эфирт оролцох үеэрээ хоорондоо маргалдаж, зодолджээ. Хөндөгдсөн асуудал ийм ширүүн байв уу, эсвэл оролцогч талууд асуудалд ийнхүү хатуу ширүүн хандав уу.
 
 
 
С.Сарнай