sonin.mn
Монголчууд энэ дайны тухай оросын талын мэдээлэл хангалттай хүлээн авч байгаа тул  мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс eurointegration.com.ua/news/ сайтад бичигдсэнийг тайлбаргүй хөрвүүлэн сонирхуулъя. Энэ бол sonin.mn сайтын байр суурь биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
 
Энэ дайн юунаас үүдэлтэй вэ? Европын Украин байх уу, Оросын Украин байх уу гэдэг зөрчлөөс үүдсэн. Оросын мэдэлд очихгүй гэсэн нь Украиндаа, Оросын мэдэлд үүрд үлдэнэ гэсэн нь Крым, Донбасстаа бөөгнөрөөд Оросын мэдэлд үлдэнэ гэснийг нь ОХУ хамгаалан зэвсэглэн дайн дэгдээсэн. Дайны үндсэн шалтгаан нь энэ. Харин шалтагийг Москвагаас зориуд зохиогоод II дайны үеийн германы нацизмтай адилтгаад украины шинэ нацистууд Донбасст геноцид үйлдсэн гэж гүтгээд, Минскийн хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаад түүгээрээ шалтаг хийж Украин руу довтолсон. Оросын төлөвлөгөө юу байсан бэ гэвэл болж өгвөл Украиныг бүхэл улсаар нь эзлэн авч Европын Украин байх эрхийг нь үүрд хасч, зөвхөн ОХУ-тай Холбооны гэрээтэй “Орос-Белорусс-Украины Холбооны Улс” болгох, түүнийг нь Киевт зөвшөөрөөгүй, энэ нь зөрчил болж дайнд хүргэсэн. Европын Украин байх гэсэн бүх украинчуудыг нацист, неонацист гэсэн нэрлэн тэдний эсрэг дайтсаар гурав дахь сардаа орж байна –
 
Юлия Свириденко. 
 
 
 
Украины Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд хатагтай Юлия Свириденко энэ тухай цааш ярихдаа:–Тус улс тавьсан зорилгодоо хүрнэ, ОХУ-аас саад учруулж чадахгүй,  2024 он гэхэд Украин улс Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болсон байх болно. Үүний тулд энэ оны зун гэхэд ЕХ-нд элсэх кандидатын статустай болсон байх ба өргөдлөө өгсөн, өргөдлийг нь баяр ёслолын байдалтай хүлээн авсан.
 
 
Жинхэнэ ардчилал, эрх чөлөөний зам сонгон авсан нь ЕХ-нд элсэх шалгуурт тэнцэж байгаа, 24 сар буюу 2 жилийн дотор тус улс тээвэр, нийгмийн дэд бүтцүүдээ дээд зэргээр сэргээн босгох нь чухал байна, Украиныг нурааж сүйтгэсэн бүх зардлыг ОХУ-аар төлүүлэхийг шаардах болно гэжээ. 
 
 
Хатагтай Свириденко ярьсныг Европ Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель дэмжиж ярилцлага өгөхдөө, Украинтай хийж буй дайндаа Орос улс ялах ямар ч шанс байхгүй хэмээн Киев очихдоо шууд мэдэгджээ. Түүний ярьснаар Украины ялалт ЕХ-нд өөрт нь маш чухал. Путиныг Украинд зогсоох нь нэн чухал. Украин энэ дайнд ялах нь бидний хувьд маш чухал. Украины ирээдүйд ч чухал, Европын, даян дэлхийн аюулгүй байдалд нэн чухал байна.  Украин ялна гэдэгт би хувьдаа огтхон ч эргэлзэхгүй байна. Зөвхөн тэгж найдаж байгаа биш, би бүр хатуу итгэж байна. Тэгэхдээ тэр ялалтыг Украин өөрөө тодорхойлох болно. Дайнд ялагдлаа гэдгээ одоо Орос улс ойлгож эхэлж байна, өөрийгөө эрсдүүлж байна гэдгээ ч ойлгож байна. Юу хүссэнээ олж авч чадсангүй гэдгээ Орос олж харжээ. Энэ нь Кремлийг нервтүүлж байна. Нервтсэнээсээ болж улам болчимгүй аюултай зүйл хийж ч мэднэ –
 
Шарль Мишель. 
 
 
Дайн дуусахаас өмнө сэргээн босголтын ажил эхлүүлэх ёстой бөгөөд дайны дараа гэж хойшлуулах шаардлагагүй, улс орноо сэргээн босгоход нь ЕХ гишүүн орнуудын лидерүүд туслана. Бид энэ бүтээн босголтод хөрөнгө оруулахад бэлэн байна.  Владимир Зеленский бидэнд цагийг хүлээлгүйгээр маш хурдан ажиллах хэрэгтэй байна гэсэн нь маш зөв. Би дэмжиж байна. Украин улс миний дэмжлэгт, ЕХ-ны дэмжлэгт бүрэн найдаж болно. Бид “Эв нэгдлийн итгэлцэлийн фонд” байгуулах санал дэвшүүлж байна. Үүнийг зөвхөн сэргээн босголтод төдийгүй украин иргэдийн нийгмийн хангамжинд ашиглаж болно. Бидний энэ санал дэлхийн хамтын нийгэмлэгт ч үлэмж дэмжлэг хүлээнэ гэсэн итгэлтэй байна. Энэ фонд мөд ажиллаж эхэлнэ гэж Европын Зөвлөлийн дарга ярьжээ.
     
 
Англи хэлнээс түүвэрлэн орчуулсан Д.Номиндарь