Хэдэн зуун жилийн өмнөх Дели хотод хорт кобра могой асуудал тарьж байв. Эрх баригчид кобрагийн толгой тутамд шагнал амлав. Мэдээж хэрэг тун удалгүй сэргэлэн иргэд кобра тэжээж, үржүүлж эхэлнэ. Үүнийг мэдсэн эрх баригчид кобранд өгөх шагналаа зогсоолоо. Ингээд Дели хотын гудамж өмнөхөөсөө ч олон кобра могойтой болсон гэдэг.
Кобра эффект буюу буруу бодлого араасаа бүүр ч том хохирол авчрах тохиолдол манай улсад түгээмэл. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж үг байдаг. Анх машины дугаарын хязгаарлалт хийж эхлэхэд л бидний хэдэн эдийн засагч нар хэлж байв. Энэ нь машины тоог улам нэмэгдүүлэх бөгөөд түгжрэлийн шийдэл болж чадахгүй гэж. Тэр үед Кобра эффект нэртэй нийтлэл бичиж сэрэмжлүүлэх гэж оролдож байлаа.
Дугаар явдаггүй өдөртөө зориулж албан байгууллагууд, айл өрхүүд нэмж машин авснаар одоо Улаанбаатар хотод 1 тэрбум гаруй долларын үнэлгээ бүхий машин сул зогсож байна. Бидэнд доллар тийм илүүдээ гарсан зүйл биш шүү дээ.
Мөн төрийн албан хаагчдын орон сууцыг хэдэн мянгаар нь Нисэхийн дэнж дээр барих боловч төрийн бүх байгууллага нь хотын төвдөө байдаг гаж бодлогыг юу гэж нэрлэвэл зохистой вэ. Кобра эффект үү.
Одоо нуршихаа больж шийдэлдээ оръё.
Сүүлийн хэдэн сар бид түгжрэлийн маш том шалтгаан нь хүүхдүүдээ сургуульд зөөх машинууд гэдгийг бултаараа харж, сайн ойлгож авцгаалаа. Магадгүй та анзаарсан бол сүүлийн хэд хоногт хаврын амралт эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар сэлүүрчээ.
Боловсролын систем нь дэлхийд доогуурт эрэмбэлэгдэх манай улсад хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн төлөө улайрах эцэг эхчүүдийг буруутгах, эсвэл хориглох ямар ч аргагүй. Хүүхдээ зөөх машинуудын эсрэг ямар нэг бодлого хийвэл тэр нь шууд л кобра эффект болж хувирах нь гарцаагүй.
Хамгийн сайн сургууль бол гэрийн ойр сургууль баймаар байна. Хүүхдүүд сургуульдаа алхаж очдог социйн үеийг бид эргүүлж авчрах ёстой. Үүнийг бид Боловсролын Реформоор дамжуулан хийж, сургууль бүрийг “сайн сургууль” болгон хувиргах бүрэн боломжтой.
Өөрөөр хэлбэл, Түгжрэлийн ШИЙДЭЛ нь Боловсролын Реформ юм гэдэг нь эндээс тодорхой харагдана. Магадгүй энэ реформ нь түгжрэлээс гадна өөр үй түмэн асуудлын шийдэл болох болов уу.
Харамсалтай нь Монголын төр, улс төрийн намууд үеийн үед боловсролын реформоос хойш сууж, айж бэмбэгэнэж ирлээ. Өнгөрсөн 32 жилд 20 шахам боловсролын сайд гарснаас 80 гаруй хувь нь мэргэжлийн бус хүн байгаагаас үүнийг тодорхой харж болно. Боловсролын систем бол хэн нэгэн улс төрчийн алдар нэр олох дамжаа байх ёсгүй.
Монголын төр ганцхан зөв бодлого гаргах буюу Боловсролын реформ хийгээд л ужиг олон асуудлаа шийдчихмээр байна. Үүнийг хийж чадах зоригтой Ерөнхий сайд хэзээ төрж гарахыг ёстой чөтгөр бүү мэд. Тэр хүн энэ цаг үеийн Чингис хаан лугаа адил гавьяаг монгол үндэстний өмнө байгуулна.
Манай Боловсролын Реформ хөдөлгөөнийхөн мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж, реформ хийх суурь баримт бичгийг аль хэдийн боловсруулсан. Гэвч өдийг хүртэл сайд нь уулзсангүй. Гишүүд нь дэмжсэнгүй.
Боловсролын Реформ хийхэд манай энэ системд нийтдээ 100 шахам өөрчлөлтийг нэгэн зэрэг хийх бөгөөд 8 жил орчмын хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боломжтойг бид бусад улс орнуудын туршлага дээр суурилан тооцсон.
Ганцхан жишээ хэлье. 1-р сургуулийн тооны Баяраа багш өнөөдөр ердөө гучхан хүүхдэд л хичээл заана. Гэтэл хүн бүр 1-р сургуульд хүүхдээ өгөх гэж үхэлдэнэ. Тэгвэл бидний дэвшүүлж байгаа Боловсролын Реформоор Баяраа багшийн хичээлийг дижитал хэлбэрт оруулж 600,000 хүүхдэд нэгэн зэрэг хүргэе гэж байгаа юм. Энэ бол дээр дурдсан 100 өөрчлөлтийн зөвхөн нэг нь.
Монголын 40,000 багш нар дотор заах авьяас билигт нэвтэрсэн цөөнгүй багш нар байна. Энэ багш нарыгаа гучхан хүүхдээ хязгаарлах биш бүх хүүхдүүддээ хүргэе. Дижитал технологи ашиглаж маш хямдхан хүргэе гэж байгаа юм.
Аливаа систем өөрийн гэсэн зорилготой байдаг. Зорилгодоо хүрэх аргачлалтай байдаг. Энэ бол менежментийн анхан шатны ойлголт. Гэтэл монголын боловсролын систем өнөөг хүртэл зорилгогүй явж ирснийг юу гэж ойлгох вэ. Энэ системд орсон монгол хүүхэд хэн болж гарч ирэх ёстой вэ. Энэ асуулт эзнээ хүлээсээр л.
Машины түгжрэл, тархины түгжрэл, утааны түгжрэл, хөгжлийн түгжрэлээ БОЛОВСРОЛЫН РЕФОРМООР шийдэцгээе.
Ө.Ганзориг
Сэтгэгдэл0
demjij bna aa
зовоод бх юу бн, тухайн хорооны зогсоолуудаас татвар татаад сургуульд нь өгөхөд л болох биш үү
Шинэ автобусныхаа тоог нэмэгдүүлээд хувийн машины тоо цөөрвөл түгжрэл баталгаатай буурна. Санхүүгийн бололцоо муутай иргэд өр зээл тавин мөнгөө шавхан байж хувийн машин худалдан авч дээр нь шатахуун сэлбэг эд ангид мөнгө зарж эдийн засгаар өөрийгөө хохироож байхаар хувийн машинаас татгалзаж нийтийн тээврээр үйлчлүүлвэл мөнгөнд чинь хэмнэлттэй дээр нь түгжрэл осол эндэгдэл буурна.
Зөв дэмжиж байна. Хамгийн сайн сургууль бол гэрийн ойр сургууль.
Бүх томчууд нарантуулд бараа заруулдаг болохоор нарантуулыг хотоос гаргахгүй байгаан. хэрэв зах ядаж аймгуудад бараа бөөнддөг хэсэг нь хотын 2 зах руу гарчвал түгжрэл бас багасна. Жижиглэн нь үлдвэл үлдэнэ биз.
Түгжрэлд зарцуулах хөрөнгөө нефтийн үйлдвэртээ зарцуулж, 2025 он биш наашлуулмаар бна шүү Хотын иргэд дэмжих бх аа
маш зөв зүйлийг хэлж байна шүүдээ дарга нар энэ залуустай эртхэн шиг уулзаарай даа...............
дэмжицгээе
Зарим гол замуудыг өндөр татвартай болго ! Гадаадад ийм байдаг юм ! Тэгэхээр л зайлшгүй машин л явна уу гэхээс биш бусад нь сэлгүүцхээ боличихно ! Хүүхдээ эрхлүүлж хүргэж өгдөгөө ч больчихно !! Бадарч би буруу хэлэхгүй !!
Асуудлыг шийдэх нэг арга нь мөн байна. Энэ мэт олон аргуудыг зэрэг хэрэглэх нь зөв байх аа.
Заавар автобус нэмэх, машин хасахгүйгээр захууд хотоос гарч, хүүхдүүд гэрийнхээ хажуугийн сургуульд явдаг болоход л түгжрэл арилна.
Монголд эдийн засагч гэж байхгүй. Хол очиж хуц!!!
Энэ пизда их хуцах юмаа. Жаахан амьдралтай юм ярь за.
Битгий хоосон онол шаагаад бай бүтэхгүй юм. Чиний хүссэнээр эцэг эх хүүхдээ сургуулийг нь өөрчлөхгүй. Амьдралтай юм ярь хөдөөний хотжимол хөөрүүнүүд. Өөрсдийгөө их мундаг гээд итгэчихэж. Сургуулийн автобус төслийг зөв менежментээр явуулах нь эхний алхам. Энэ эргүүнүүд шиг шинэ автобус нэмж мөнгө хусаж ачаалалаа нэмэхгүйгээр. Хотод байгаа зун нь жуулчлалд явдаг найдвартай автобусыг ашиглахад л болчих асуудал малуудаа. Эцэг эхчүүдтэй нийлж санхүүжилтийг нь тооцож улсаас багаахан дэмжлэг өгөхөд гүйцээ эргүүнүүдээ
Гэрийн боловсролыг хуульчил.
Хүүхдүүдээ хүний дээр гаргах гэж улайран тэмцдэг зангаар хүүхдүүдээ маш их эвдэж буруу хүмүүс бэлтгэж байнадаа Хамран сургах тойргоор. хичээллэхийг хуульчлах хэрэгтэй дагахгүйг нь Зөрчлийн хуулиар өндөр торгууль тавих хэрэгтэй УБт хүүхдийн тоог хязгаарлах бодлого баримтлах шаардлагатай болоод байна ...