sonin.mn
(ХҮМҮҮН ТЭНГЭРТ ШУВУУ ШИГ НИСЭХ, ТЭНГИСТ ЗАГАС МЭТ СЭЛЭХ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ ЧАДАЖ БАЙНА. ХАРИН ГАЗАРТ “ХҮН” ШИГ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ Л ЮМ ДАА) гэж Бернард Шоу хэлжээ. Үнэхээр хүмүүсийн оюун ухааны хөгжил, шинжлэх ухаанч боловсрол, мэдлэг эрин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж чадаж байна. Харин дэлхийн өнцөг булан бүрд ч, манай оронд ч “хүн” байх гэдэг ёс зүйн агуу үнэт төлөвшлийг эзэмшиж чадаагүй “хар масс” цөөнгүй байсаар байна.
 
 
Ард иргэдийнхээ боловсрол, хүмүүжил, төлөвшлийг жигд анхаарч хөгжүүлж чадсан улс орнууд эдийн засгийн хөгжил дэвшлийн хурдацаараа ч амжиргааны төвшингөөрөө ч дэлхий нийтийг манлайлж байна. Үүнээс үзэхэд нийгмийн өндөр хөгжил дэвшил нь зөвхөн ард иргэдийн өндөр боловсролоор төдийгүй ёс зүй, соён гэгээрэл, “ХҮН ТӨЛӨВШЛИЙН” төвшингөөр тодорхойлогдож байна.
 
 
 
“HOMO SAFIENS” бүр энэ агуу их төлөвшилд насан туршдаа суралцдаг. Хүүхдийн балчир бага насны төлөвшил л энэ агуу их барилгын суурь ба ноён нуруу болж байдаг гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз ээ. Хүүхдийн оюун ухааны суралцах чадвар буюу ой санамж (IQ) 2-5 насандаа хамгийн оргил хэмжээнд хүрдэг. Чухам энэ үед л “хүний жинхэнэ” шалгуур үзүүлэлт болох зөв хүмүүжлийн суурь дэвсгэр бүрэлдэн тогтдог. Үүнийг “УНАГАН ТӨЛӨВШИЛ” гэж нэрлэж болох юм. Нийгмийн хөгжил дэвшлийн хурд шинэ үе шатанд шилжсэн энэ эрэн цагт ХҮН ТӨЛӨВШИЛ, ЯЛАНГУЯА ИРЭЭДҮЙ ҮЕИЙНХЭНИЙ “УНАГАН ТӨЛӨШИЛД” ТӨР ЗАСАГ ХУВЬ ХҮН БҮР АНХААРАН САНАА ТАВИХ ЦАГ БОЛЖЭЭ.
 
 
Ахмад настан Л.Лхагва