sonin.mn
Хэрэв хүн өөрийнхөө нүдээр атомын бөмбөг дэлбэрч байгаа дүр зургийг харвал түүний нүсэр том хэмжээнд сүрдэж айдас алмайрал гайхшрал нэгэн зэрэг төрөн цөмийн урвал нь яг ямар их хүчтэйг ойлгох ба энэ их хүч яг юунаас гарч ирж байгааг өөрийн ирэхгүй сонирхож  цөмийн физикийг нягтлаж судлах болов уу.  Атомын бөмбөг дэлбэрэх агшин буюу секундыг 100 хуваасны нэг хормонд дэлбэрэлтийн цагираг 200 м өргөнтэй 100 гаруй метер өндөр хөмөрсөн аяга шиг бөмбөлөг үүснэ.  Цөмийн энэ их хүчтэй энергийг ашиглаж болох эсэхийг судалж эхэлсэн нь тухайн үеийн түүхийн уялдаа, цаг хугацаа хэрэгцээгээ зэргээс хамаараад цэрэг зэвсгийн болон цэргийн бус (аж ахуйн) гэж  үндсэн хоёр хэсэгт ангилах юм. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэх технологи нь дэлхийн 2 дайны үеээс эрчимжиж гол үндсэн зорилт нь атомын бөмбөг үйлдвэрлэж эхэлсэн явдал юм.  Энэ нь зарим улс орнууд өөрийн цэрэг зэвсгийн сүр хүчээ үзүүлэх үндэс болгож иржээ. Энэ хандалтаас болоод цөмийн урвал ба түүний хор хөнөөлийг зөвхөн цэрэг зэвсгийн чиглэлд зориулагдсан гэсэн ойлголт давамгайлж ирсэн байна. Гэхдээ энэ ойлголтыг өөр өнцөгөөс анхааралтай судалж үзвэл маш өөр зураг төсөөлөл гарч ирэх болов уу.
 
Өмнөх нийтлэлүүдэд дурдсан шиг 1986 оны Чернобылийн АЦС-ын осол болтол дэлхийн улс орнууд өөр өөрийн замаар цөмийн эрчим хүч ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх технологийг боловсронгуй болгож тус тусдаа хөгжүүлсээр ирсэн юм. Энэ ослыг нэг үгээр дүгнэвэл аюулгүй ажиллагааны туршилт гэвэл хатуутахгүй болов уу. Үүний дараах 25 жилийн хугацаанд хүн төрөлхтөн цөмийн эрчим хүчний технологийг хөгжүүлж зарим нэг оронд бараг сэргээн мандалтын үе явагдаж байтал 2011 онд Япон улсад 9 гаруй баллын хүчтэй газар хөдлөлтөөс болоод далайн хар шуурга дэгдэж баруун эрэгийн Фукушимаа Дайичи атомын цахилгаан станцыг осолдсон. Олон нийтийн мэдээ мэдээлэлээр  15 мянган хүн ор сураггүй алга болж амь эрсдсэн тоо гарсан юм. Гэхдээ энэ тоо эндэгдэл нь АЦС-ийн хорт цацрагаас ч юм уу аль эсвэл энд явагддаг цөмийн урвалаас үүдэлтэй гэсэн ойлголт нь буруу юм. Энэ бол байгалийн гамшигаас болж хүний амь эрсдэн юм.
Бодит амьдрал дээр цацраг идэвхит гэдэг ойлголт нь байгалийн үзэгдэл байдаг ба бидний өдөр дутмын амьдралд дээр тулгарч байдаг зүйл юм. Хүн болгон өөр өөрсдийн цацраг идэвхитэй байдаг дээр нь манай дэлхийн байгаль орчин нийтээрээ их болон бага хэмжээний цацраг идэвхи агуулж түүнд тохирсон цөмийн урвал задрал явагдаж байдаг байна.  Энэ нь газар зүйн байрлалаас болоод улс орон бүрд адилгүй өөр өөр цацраг идэвхитэй байна жишээ нь Норвеги улсад Токио хотоос ч илүү бүүр дээр нь Фукушимагийн АЦС ойр хавиас ч их цацрага идэвхитэй тэглээ гээд Осло хотод хүн амьдарч болохгүй гэсэн үг биш юм. Норвеги улс цацраг идэвхит элемент Th торийн нөөцөөр дэлхийд 3-т ордог болоод ийм хамаарал байж болох юм.
 
Мэдээж дээр дурдсан 2 том ослоос болоод атомын цахилгаан станцын сонирхол болон түүний технологийг хөгжүүлэх асуудал буурсан нь ойлгомжтой юм. Гэхдээ бидний өнөөдрийн хүн төрөлхтний асар түргэн хөгжил дээр нь хүн амын өсөлт, хот суурийнгийн төлөвлөөгүй сууршилт, зөвхөн манай нийслэл хот Улаанбаатарт гэхэд сүүлийн 20 хүрэхгүй жилийн хугацаанд хүн амь яаж өсөв, өмнө нь төлөвлөгдсөн хотын гудамж засмал замын багтаамжнаас хэтэрсэн их тооны машин техник нь (хуучин шинээр нь ангилсангүй) манай хотын экологи түүний агаар орчин цаашилбал иргэдийн эрүүл мэнд аюулгүй орчинд нөлөөлж байгааг энд дурдсан дурдаагүй бид бүгд өдөр дутмын амьдралдаа мэдэрч тулгарч байгаа юм.  Дэлхийн хүн амын өнөөгийн маш хурдацтай өсөлтийг авч үзвэл 1920 оны техникийн хувьсгалын үеэд  2 тэр бум хүрэхгүй үгүйтээ байсан хүн ам өнөөдөр 7 тэр бум гаруй хүн ам болоод байна, энэ бүхнийг хоромхон зуур эрэгцүүлж төсөөлж үзвэл 10 мянган хүүхэд 1 цаг дутамд төрж байна, энэ бол том тоо юм. Үүнээс үүдээд нэг талаас маш хурдацтай өсөж байгаа хүн ам нөгөө талаас энэ өсөлттэй хүн ам цаашдаа эрүүл саруул амьдрахын тулд  цахилгаан эрчим хүч дулааныг өсөлттэйгээр хэрэглэх нь зүйн хэрэг бөгөөд дээр нь цахилгаан эрчим хүч нь найдвартай ба цэвэр байх нь үндсэн гол зорилго юм.  Бүүр том зургаар нь харах юм бол нэг талаас хүн амын өсөлт ба цэвэр хямд найдвартай цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ байх бөгөөд  дээр нэмэгдэж байгаль экологийн тэнцвэр болон агаарын бохирдолт, хүн амын эрүүл мэнд гээд шууд болон шууд бус хамааралтай асуудлууд шил шилээ даран урган гарч ирж байгаа юм.
 
 
 
Гэхдээ энэ асуудлууд нь дэлхийн асуудал гээд  манай улсад хамаагүй бид хүн ам цөөнтэй газар нутаг томтой тул бид энүүгээрээ болно гээд асуудалд хандаж болохгүй юм, манай улс маш яаралтай цахилгаан эрчим хүчний хэрэглээний алсын шат дараалалттай зорилтыг тодорхойлж түүний дотор эрчим хүч гаргаж авах төрөл бүрийн эх үүсвэрүүдээс найдвартайг нь товлож хүн амын өсөлт болон хэрэгцээгээ дагуулж ажилдаа орох явдал нь хойшлуулшгүй болоод байгаа юм. Гэхдээ энэ ирээдүйн бүтээн байгуулалт нь бизнесийн зорилго агуулж хэрхэвч болохгүй бөгөөд улс орны гэрэлт ирээдүй хөгжлийг эрхэмлэн тодорхойлох үндэс юм.
 
 
 
Дээр дурдсан хүн амын өсөж байгаа нэгж хэмжээг цахилгаан эрчим хүч ба дулаанаар хангавал 3000 тонн нүүрс хэрэглэх буюу 790 грамм уран хэрэглэж болно, тиймээс тоо болон чанарын хувьд U235 ашиглах нь ашигтай юм. Гэвч сүүлийн үеэд уран ашиглах уу торри ашиглах уу, аль түлш нь илүү ашигтайг судалж байгаа юм. Үндсэн зорилго бол аль болох бага зардлаар их хэмжээний энерги гаргаж авах нь судалгааны түвшинд явагдаад үр дүнгээ эхнээсээ өгөөд байгаа юм байна. Учир нь онол ёсоор цөмийн урвалаас хоёр янзаар энерги гаргаж авч болно. Нэг дэх нь U235 нейтроноор задлаж (fission) U236 болгон ургэлжлүүлэн цөмийн  гинжин урвал явуулж  Ba144 ба Kr89 гээд нейтронууд болгон хуваах арга. Энгийнээр тодорхойлбол тогтворгүй хүнд цөмийг арай хөнгөн тогтвортой хоёр цөмөөр хуваан гинжин урвал явуулах юм. Нөгөө нэг арга бол хөнгөн хоёр цөмийг нийлүүлж хүнд цөм бий болгох юм (fussion). Энэ хоёр арга нь өөр өөр технологи боловч ирээдүйд хүн төрөлхтөнд эрчим хүч үйлдвэрлэхэд онцгой ач холбогдол үүрэг гүйцэтгэх юм. Хоёр дахь аргын байгаль дээрхи тод жишээ нь манай нарны аймгийн төв од буюу эх дэлхийг элч энергээрээ мөнхөд гийлүүлж ирсэн нар юм, нар гадаргуу дээр ээ цөмийн нийлүүлэх гинжин урвал явуулж эрчим хүч үйлдвэрлэдэг. Үүнд: ус төрөгчийн (H_2+H_2) хоёр атомыг цөмийн урвалаар гелиум He элемент бий болгох явцад маш их энерги дулаан ялгардаг байна. Тоон утгаар авч үзвэл нэг секунд бүр 500 саяа куб тонн ус төрөгчийг нийлүүлэх цөмийн урвал явуулдаг байна.  Энэ үйл явц нь манай нар үүсэн 4.5 тэр бум жилийн тэртээгээс эхэлжээ.  Эйнштейны  энергийн томьёогоор E=mc^2, 4 грам (H) ус төрөгч нь (He) гелийд хөрвөхөд нийт массын  2.8x〖10〗^(-3) грамм нь энергид шилжинэ үүнийг томьёонд орлуулж бодвол 2.6 x〖10〗^11 джоуль энерги ялгарна. Үүгээр 60 ваттын гэрлийн чийдэнг 100 жил гаруй тасралттгүй асаах цахилгаан эрчим хүч юм. (www.edu.com The Sun and Nuclear Fusion).
 
Дэлхий ертөнцийн суурь болох цөмийн үндсийн судалгааг доорхи үе шатаар ангилж болно:
 
1895-1945 Цацраг идэвхит элемэнтийн нээлт түүний цаашдын ач холбогдол, Кюри нар
1945-1960 Дэлхийн 2-р дайн дуусаж цөмийн энергийг цэрэг зэвсэгт ашиглах
1960-1975 Цөмийн эрчим хүчийг арилжаа худалдаанд ашиглаж эхэлсэн
1975-2012 Цөмийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ уналтын түвшинд ирсэн (Three Mill Island, Chernobyl, Fukushima Daiichi зэрэг АЦС-ын ослууд)
2012-2021 Шинэ технологийн үндсэн дээр цөмийн энергийг ашиглаж цэвэр найдвартай цахилгаан эрчим үйлдвэрлэх аргууд. Үүнд цөмийн урвал явуулж буй реакторуудын ажиллах горим мөн урвал явуулах нөхцөл зэргийг өөрчлөх замаар.
 
 
Зураг дээр цөмийн реактор буюу урвал явуулах нөхцөл түүний хөгжил технологийн онцлогуудыг 4 үе шат болгон хуваасан  байна. Эхний үе шат нь энгийн реакторууд байх ба жишээ нь Нобелийн шагналт Енрико Фермигийн 1942 онд бүтээсэн анхны реактор. Хоёр дахь шатанд нам ба өндөр даралтны усан реакторууд, гуравдахь шатанд дэвшилттэй нам даралтны усан реактор, цаашлаад технологи болон загварын хувьд шинэ санаа нэвтэрснээр улам давуу хөгжингүй реакторууд бий болсон ба дараа дараагийн үе шат нь эдийн засаг, аюулгүй, найдвартай, хаягдалгүй болон удаан хугацаанд ашиглахаар бүтээгдсэн байна. Мөн барилга байгуулалтын өндөр өртгийг хэмжээ загвараар нь багасгаж хөрөнгө оруулалт ба өртгийг багасгах зорилт болгож байгаа юм байна.
 
 
Хөгжлийн судлаач М.Баяр