sonin.mn
2ТЭ25Км-0520 серийн илчит тэргийг Монгол Улсын гавьяат тээвэрчин, Монгол-Оросын "Хүндэт төмөр замчин", УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгох ёслол өнөөдөр Улаанбаатар татах хэсэгт боллоо.
Энэхүү ёслолд УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт эрхэлсэн орлогч дарга Х.Амгалан, Улаанбаатар татах хэсгийн дарга П.Энхмөнх тэргүүтэй албаны хүмүүс, Д.Жигжиднямаа агсны гэргий Ц.Оюунгэрэл нарын зочид төлөөлөгчид, тус татах хэсгийн ажилтнууд оролцлоо.
 
 
Д.Жигжиднямаа нь УБТЗ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа тус нийгэмлэгийн хөгжил шинэчлэлд чиглэсэн олон бодлого хэрэгжүүлж байсны нэг нь зүтгүүрийн парк шинэчлэлт бөгөөд өнгөрсөн хугацаанд түүний шийдвэрээр гол замын 2ТЭ25Км серийн өндөр хүчин чадал бүхий 19, сэлгээний ТЭМ18Дм серийн 14 шинэ зүтгүүрийг нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын хүрээнд авсан билээ.
 
 
Энэхүү зүтгүүрийн сүүлийнх нь саяхан орж ирсэн бөгөөд Улаанбаатар татах хэсгийн нийт зүтгүүрчдийн санаачилгыг Замын захиргаа дэмжиж даргынхаа дуртай тоог бэлгэдэж 0520 серийн илчит тэргийг ийнхүү нэрэмжит болгожээ.