sonin.mn
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 9-р сарын 24-ний 387 тоот тогтоолоор Монгол Кувейтын байгаль хамгаалах ТӨҮГ-ын захирлаар Хизат овогтой Ерхулан томилогджээ.
Х.Ерхулан нь 1989 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрж 1998-2008 оны хооронд Баян-Өлгий аймгийн 1-р арван жилийг дүүргэж улмаар  Хууль Сахиулахын Их Сургуулийг 2008-2013 онд Эрх зүйч мэргэжлээр баклаврын, 2014-2016 онд Сан дээд сургуулийг Бизнесийн удирдлагын магистрын, 2017-2019 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. 
 
2016 оноос 2019 оны хооронд УИХ-ын гишүүний туслах, 2019-2020 оны хооронд Барилга хот байгуулалтын сайд бөгөөд УИХ-ын гишүүний зөвлөх, 2020-2021 оны хооронд УИХ-ын гишүүний зөвлөхөөр  ажиллаж байсан .
 
Өөрөөр хэлбэл энэхүү асар их хариуцлагатай албан тушаалд УИХ-ын гишүүн, Барилга Хот Байгуулалтын Сайд асан Х.Баделханы туслахаар л ажиллаж байсан туршлагатай залууг томилжээ.
 
С.Сарнай