sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд буудлагын тэмцээнийг 2021 оны 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Хужирбулан дахь Сургалтын төвд амжилттай зохион байгууллаа. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулсан эл тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулийн 12 баг тамирчид оролцож өрсөлдсөн юм.
 
 
Тэмцээний хувийн дүнгээр гар бууны буудлагын төрөлд ахмад Б.Мөнхжаргал (ТЕГ), ахлах дэслэгч Г.Очирсүх (ТЕГ), ахмад М.Батмөнх (ЦЕГ), карабины буудлагын төрөлд ахмад М.Батмөнх (ЦЕГ), ахлах ахлагч Н.Өлзийжаргал (БХЯ), ахмад Б.Мөнхжаргал (ТЕГ), холимог буудлагын төрөлд ахмад Ч.Мандуул (ЗХЖШ), дэд хурандаа Ц.Адилтулга (ТТХГ), ахмад М.Батмөнх (ЦЕГ) нар тэргүүлж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Харин багийн дүнгээр гар бууны төрөлд ТЕГ, ЦЕГ, ЗХЖШ, карабины буудлагын төрөлд ТЕГ, ЦЕГ,ТТХГ, холимог буудлагын төрөлд ЗХЖШ, ТЕГ, ХХЕГ-ын баг тамирчид шагналт байрыг эзлэв. Мөн мэргэн буудагчийн буудлагад хосын болон биатлоны төрлийн нийлбэр дүнгээр ахлах ахлагч А.Амаржаргал, ахлагч Ө.Отгонбаяр (ЗХЖШ), ахлах ахлагч Х.Алтаншагай, Б.Төртогтох (БХЯ), ахлах дэслэгч Н.Жаргалсайхан, ахлах ахлагч Э.Баясгалан (ТЕГ) нар эхний байрт шалгарсан юм.
 
 
Тэмцээний нийлбэр дүнгээр Тагнуулын Ерөнхий газрын баг тамирчид тэргүүлж, дэд байрт Зэвсэгт хүчний Жанжин штаб, гутгаар байрт Батлан хамгаалах яамны баг тамирчид шалгарсан юм. Энэхүү тэмцээний үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын дунд зохион байгуулсан тэмцээний гар бууны төрөлд хурандаа Д.Дугаррагчаа (ЗХЖШ), эрхэлсэн комиссар Г.Азжаргал (АТГ), хурандаа И.Мөнх-Амар (ТТХГ), карабины төрөлд хурандаа Н.Лхагвасайхан (ЦЕГ), хурандаа Г.Эрдэнэбаяр, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн (АТГ), холимог буудлагын төрөлд хурандаа М.Чинбат (ШШҮХ), хурандаа Ц.Азбаяр (ДХИС), хурандаа Р.Отгонжаргал (ЦЕГ) нар бусдыгаа тэргүүлж, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
 
 
 
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Гэрэл зургийг ахлах ахлагч Г.БАТ-ЭРДЭНЭ