sonin.mn
2022 оны дэлхийн дэлгэцийн үйлдвэрлэлийн бага хурал 11-р сарын 30-ны өдөр БНХАУ-ын Чендү хотод эхэлжээ. Хуралд БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны хариуцлагатан мэдэгдэхдээ, "Өнөөдрийн байдлаар, Хятадын дэлгэцийн хавтангийн жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 200 сая хавтгай дөрвөлжин метрт хүрч, 2021 онд тус салбарын үйлдвэрлэлийн орлого 580 тэрбум гаруй юаньд хүрлээ. Хятад улс нэгэнт дэлгэцийн хавтан үйлдвэрлэлийн том орон болсон" гэсэн байна.
 
 
Шинэ хэлбэрийн дэлгэцийн хавтан нь гэр ахуй, тээврийн хэрэгсэл, соёл боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэх мэт олон салбарт ашиглагдан ухаалаг дэлгэцийн хэрэглээг нэмэгдүүлж байна. Мөн хэрэглээний дэлгэцийн хувилбарууд нь хувь хүнээс бүлгүүд рүү, нэг талын гаралтын мэдээллээс ухаалаг интерактив үйлчилгээ рүү шилжсэн. "Олон улсад өрсөлдөх чадвартай дэвшилтэт үйлдвэрлэлийн кластер байгуулах" нь Хятадын шинэ хэлбэрийн дэлгэцийн хавтан үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал чиглэл гэнэ. Одоогийн байдлаар тус улсын Чэнду, Хэфэй, Шэньжэнь, Гуанжоу, Ухань зэрэг хотод шинэ хэлбэрийн дэлгэцийн үйлдвэрлэлийн хэд хэдэн шинэ кластерууд байгуулагдаад байна.
 
Г.Бямба