sonin.mn
Хурдны шинэ төмөр замыг турших галт тэрэг энэ сарын 16-нд Жакарта-Бандунг чиглэлийн Тегал Луар өртөөнөөс 4-р цутгах талбай хүртэлх шугамд явсан ба бүх үзүүлэлтүүд сайн гарчээ. Энэ нь Хятад, Индонезийн хамтарсан Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалтыг дүгнэх анхны туршилт амжилттай болсон гэсэн үг юм.
Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам нь Индонезийн төдийгүй Зүүн Өмнөд Азийн анхны хурдны төмөр зам аж. Индонезийн нийслэл Жакартаг Хятадын аялал жуулчлалын алдартай хот Бандунгтай холбосон энэхүү төмөр замын нийт урт 142 км, ашиглалтын дараах дээд хурд нь 350 км/цаг. Хурдны төмөр замын бүтээн байгуулалт 2018 оны 6-р сард албан ёсоор эхэлсэн ба энэ нь “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт, Хятад Индонез хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон төсөл юм. Төмөр замын бүх шугамд Хятад улсын технологи, Хятад улсын стандартыг ашиглажээ. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор, Жакарта Бандунгийн хооронд галт тэргээр 3 цаг гаруй зарцуулж байсныг 40 минут болгон хэмнэх ажээ.
 
н.Уртнасан