sonin.mn
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Энэтхэгээс Британийн нутаг дэвсгэрт ажиллахаар ирэх залуу мэргэжилтнүүдэд жил бүр 3000 виз олгохыг зөвшөөрчээ.
Энэ тухай “NDTV” сувгаар мэдээлэв.Түүний хэлснээр, ийм квот нь 18-30 насны мэргэжилтэй энэтхэгчүүд Их Британид ирж,  хоёр жил хүртэлх хугацаагаар ажиллаж, амьдрах боломжийг олгох юм байна. Р.Сунак Индонезийн Бали аралд болсон “G20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсаны дараа Британийн талын энэ шийдвэрийн талаарх мэдээлэл гарчээ.
 
Энэ нь Р.Сунак өнгөрсөн сард албан тушаалдаа орсноос хойш анхны уулзалт нь болсон юм.
 
З.БАТЦЭЦЭГ
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин