sonin.mn
БАЛИ. /Kyodo/. Польшид пуужин унасантай холбогдуулан “Долоогийн бүлэг” болон бусад орны удирдагчид Индонезид яаралтай хуралдаан хийсэн талаар Японы “Kyodo” агентлаг мэдээлэв. 
Польшийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Орост үйлдвэрлэсэн пуужин мягмар гарагт нутаг дэвсгэрт нь унасны улмаас хоёр хүн амиа алдсан байна.
 
 
 
Польш нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зүүн Европоос цэрэг, зэвсгээ татахыг уриалдаг НАТО-гийн гишүүн орон юм.
 
 
 
“Хорийн бүлэг”-ийн удирдагчдын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт Индонезид мягмар гаргаас эхэлсэн боловч В.Путин уг уулзалтад оролцоогүй бөгөөд Гадаад хэргийн сайд Сергей Лавров түүнийг төлөөлж байгаа юм.
“Долоогийн бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Их Британи, Канад, Герман, Франц, Итали, Япон, АНУ, Европын Холбоо багтдаг. Өнөө өглөө болсон яаралтай хуралдаанд Испани, Нидерландын төлөөлөгчид мөн оролцсон гэж Цагаан ордон мэдээлжээ.
“Хорийн бүлэг”-т “Долоогийн бүлэг”-ийн орнуудаас гадна Аргентин, Австрали, Бразил, Хятад, Энэтхэг, Индонез, Мексик, Орос, Саудын Араб, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Турк багтдаг. 
 
 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг