sonin.mn
Австрали улс Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүдэд 470 сая австрали доллар буюу 315 сая ам.доллар нэмж хуваарилна. Австралийн Засгийн газрын тэргүүн Энтони Албанезе АСЕАН-ы орнууд болон Австралийн дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ холбогдох мэдэгдлийг хийсэн байна. Ерөнхий сайдын хэлснээр Австралийн эрх баригчид Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн хөгжлийг ахиулах бодолтой байгаа. "Нэмэлт тусламж болгон 470 сая австрали доллар хуваарилж байна. Австрали улс АСЕАН гол үүрэг гүйцэтгэдэг бүс нутагт дүрэмд суурилсан дэг журмыг сахин хамгаалах үүрэг хүлээсээр байна. Бид нягт хамтран ажилласнаар найдвартай, тогтвортой ирээдүйг бий болгож чадна" гэж Э.Албанез хэлэв.
 
Австралийн Засгийн газрын тэргүүн мөн АСЕАН-ы орнуудын эдийн засгийн хөгжлийн стратегийн хэрэгжилтийг түргэтгэхийн тулд Австралийн эрх баригчид Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцах тусгай зөвлөхийн орон тоо байгуулж байгаа бөгөөд бизнесмэн Николас Мурыг томилж байгааг тэмдэглэв.
 
Э.Албанезе илтгэлийнхээ үеэр "Байгууллагатай түншилсний 50 жилийн ойг тохиолдуулан Австрали-АСЕАН-ы тусгай дээд хэмжээний уулзалтыг 2024 онд Австралид зохион байгуулахыг санал болгов. Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо нь 1967 онд байгуулагдсан. Өнөөдөр Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин гэсэн 10 улсыг нэгтгэж байна. АСЕАН-ы 40, 41 дэх дээд хэмжээний уулзалт болон холбогдох арга хэмжээнүүд энэ сарын 10-13-нд Пномпен хотод болсон. Төлөвлөсөн уулзалтуудын үеэр оролцогчид 100 гаруй эцсийн баримт бичгийг батлахаар төлөвлөж байна. 2022 оны эхнээс Камбож АСЕАН-ы даргын албыг хашиж байгаа юм.
 
З.БАТЦЭЦЭГ
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин