Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 06-ны 05:04 цагт ирсэн.
Дуудлагын дагуу очиход үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех тус тус галд өртөж шатлага тархан дэлгэрсэнийг 06:19 цагт тархалтыг зогсоож, гал түймрийг 10:28 цагт бүрэн унтраалаа.
Гал түймэр унтраахад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, тус газрын гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Б.Тэгшбаяр нар удирлага зохион байгуулалтаар ханган, Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид оролцлоо.
Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд гал түймрийг тархан дэлгэрүүлээгүй бөгөөд үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна.
Гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
МАН-ын олигархиуд хулгайч нар үнээ нэмэх зорилгоор өөрсдөө гал тавьсан байж болно.
Түймэр шуналаас илүү хориолтой
Ene neg Ganbaatar gej neg baliar yumiig zailuulaachee. Ajliin khariutslaggyi baidlaas l bolj gal garch bgaa sh dee. Khyanalt, khamgaalalt l muu bna gesen yg biz dee. Idej uukhaas uur yum boddog khyn bol kharuul, khamgaalaltaa chantagaad uridchilan sergiilj bolno doo.
Шатлага гэж ямар шинэ үг гаргаад ирсэн бэ сонин.мн ээ ..
Ганбаатар гэж нам дагаж бгаа мэрэгч хархыг зайлуулаач энэ нөхөрийн гайгаар УБ хот утаандаа идэгдэж дууслаа орц жороо мартаж мал чинь! Сүүлдээ шатав бололтой,сэтгээд ажил з.б өчнөөн залуус бна Сумъяа мэр нэгийг бодооч,Улсын үйлдвэр хариуцдаг газар ийм хархнуудаасаа салаач нам дагаж шүлсээ савируулахаа боль!
Ганбаатар ажлаа хийж чадахгүй байгаад хариуцлага тооцох цаг болжээ. Дараагийн удаа яах бол.
Энэ өлөн жартгар Ганбаатарыг зайлуулж Нийслэлийг утаанаас нь салгаач ЕС -аа таны доорхи шадар мэр Сумъябазар ажил хийхгүй мөртлөө хөрөнгө оруулалт яриад агаараар сэвхээс өөр үр дүнгүй товариш...ийм өлөн ажил хийж чадахгүй жулкуудээсээ салаач зөндөө сэтгэдэг залуус бна!