sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын 15-20-нд Кени, Нигери болон Сенегал улсад айлчилна гэж тус улсын Төрийн департамент пүрэв гарагт мэдээлжээ.
 
 
 
Энэхүү айлчлал нь “Африкийн түншүүдтэй хийж буй харилцаа гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй болохыг онцлон харуулна” гэж АНУ-ын гадаад бодлогын байгууллага мэдэгдсэн байна. 
 
 
 
Энтони Блинкен айлчлалынхаа үеэр "цар тахлыг зогсоож, дэлхийн эдийн засгийг илүү хүртээмжтэй сэргээх, уур амьсгалын хямралтай тэмцэх, ардчиллыг эрүүлжүүлэх, энх тайван, аюулгүй байдлыг дэмжих" зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг