sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Польш-Беларусийн хил дээр үүссэн нөхцөл байдлын улмаас Оросын агаарын тээврийн “Аэрофлот” компанийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг Европын Холбоо /ЕХ/ хэлэлцэж байна гэж “Bloomberg” агентлаг ЕХ-ны нэрээ нууцалсан албан тушаалтны мэдээллээс эш татан уламжлав.
 
 
 
Тус агентлагийн мэдээлж буйгаар, 12 дугаар сарын эхээр авч магадгүй хориг арга хэмжээнд "Аэрофлот"-оос гадна, Туркийн агаарын тээврийн “Turkish Airlines” компани өртөж магадгүй байна. Эдгээр компаниуд Ойрхи Дорнодын орнуудаас Минск руу цагаачдыг тээвэрлэж, улмаар цагаачид Польшийн хилээр гарахыг оролдож байна гэж ЕХ үзэж байгаа аж.
 
 
 
Хориг арга хэмжээ авах эцсийн шийдвэр одоогоор гараагүй байна.
Лхагва гарагт Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Цагаан ордонд хэлэлцээ хийснийхээ дараа ЕХ болон АНУ Беларусьт авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг